Мөнх биш амьдрал
Мөнхөрч үлдэх,миний амин хэлхээ
Үхтэлээн хайрлах миний хань
Үлдэж хоцрох эцгийн угсаа,,,,
Хань минь
Нэг л өдөр би энэ ертөнцөд даль жигүүртэй ирсэнээ мэдэж
Нисэж үл хүрэх газар хүртлээн, хөөрөн дүүлэн явахдаа
Хэний ч үзээгүй үзэсгэлэнт нэгэн аралыг олж хараад
Хайрын үрээн тарьж, амьдрал минь гэж нэрлэсээн
Чинийхээн нэрийг холбож найзууд дээрээн би гангарч очсон
Чихэнд чимэгтэй үг бүрт нь чиний инээмсэглэл хамт байсан
Улирах он жилүүдийн уртад тэр инээмсэглэл тэдний сэтгэлд үлдэж
Чам шиг л ханьтай болох юмсаан гэж санаа алдан шивнэсээн
Үүлэн чөлөөнөөс эцэг минь чамайг минь адислаж
Өөрийн охин шигээ ээж минь чамайг хайрласан
Үлгэрийн юм шиг миний л хажууд бадамлах галт улаан цэцэг
Өдөрөөс өдөрт батжих бидний хайрын холбоос
Нарнаас наранд ургах бидний хайрын үр
Наснаас насанд дурсагдах аз жаргалтай мөч бүхэн
Миний амьдралын утга учир, амьдралын минь амьдрал
Мөнхөд бадамлах хайрын зул болж, сэтгэлийн булагт ундарсаан
Чи мэдэх үү? Чинийхээ амьсгаланд шөнөжин эрхэлж хоноод
Гэрэлт нарнаас урьтаж чамайгаа үнсээд явдагийг минь
Чи мэдэх үү? Тэр өдрийн жавраа гаднаа үлдээж орхиод
Гэргий чинийхээ хоолыг санан жаргал үнэрлэж орж ирдэгийг минь
Дэргэд байгаа аз жаргалаа өөрийн нүднээс олж харалгүй
Дэндүү давируун залуу насаараан аархаж хань чамайгаа гомдоон
Тэртээх алсын өдрүүдэд гуниг залгилах амьдрал руу хувхай биеэ хөтөлбөл
Тэнгэр эцэгт ухаант бэр чи минь намайгаа уучилаарай
Тэр цагт тэнгэрт мөргөн, газарт адислан байж өргөсөн тангарийг минь сануул
Тэнтэр тунтар алхан буй үрийн минь бойтгийг үнэрлүүл
Харцаараан чи намайг алгадаж, хайртай гэж хэлсэнийг минь сануул
Нулимсаараан чи намайг зөөллөж, нууцхан гунигийг минь тайл
Нар илчээн алдаж, дэлхий үрээсээн холдохын цагт
Намрын жихүүн салхи, хацар ширвээд оддогыг би мэддэг болохоор
Насны ганцхан ханьдаа өгсөн амьдрал хэмээх их хайраан
Насан туршидаан ээнэгшүүлэн байж чамайгаа би хайрлана аа
Тиймээ, хайр гэдэг агуу бүтээл оюун санаанд минь амьлаад
Хайраа гэж чамайгаа дуудан сэтгэлийн дуу аялаад
Хайрлан байж хайрлуулах заяагаа би аргадан үрийн бүүвэй сонсоод
Хань минь ээ хэмээн уулга алдан бодол дотроон би уяхан
Би эцгийн дүртэй, хань нэртэй баримал шиг биш
Би ганган зураг урдаа барьж, өтөл өвгөн ардаан нуусан биш
Би хүний үнэртэй, сэтгэлийн сүүтэй омог бардам монгол эр хүн
Би сэтгэлдээ галтай, хайрандаа эзэнтэй, бат суурьтай монгол эр хүн
Хэрвээ би шидтэн байсан бол
Гандсан хөшөөний доор цэцэг барин зогсохгүй
Хуучирсан зурагны өмнө чамайгаа болор нулимстай үлдээхгүй
Хамтдаан амьдрах хоног өдрүүдийг тэнцүүлэн
Нэг л өдөр хорвоогоос чамтайгаан хамт явах байсан
Хайранд минь зөөлөрсөн хань минь
Харцанд минь ээнэгшсэн амьдрал минь
Зөөлөн урсах цаг хугацааны их харгуйд
Зүгээр л чамтайгаан амьдарч энэхэн насаан үдэе




