Чиний явсан зүгт гэрэл огт үгүй ээ би очиж чадахгүй болхоор
Чанга хэлээгүй үгс чинь одоо ч чихэнд минь хангисаар л
Мартчихнаа гэж өөртөө өчнөөн амалсан
Магадгүй одоо ч үүнийгээ давж чадаагүй байх...
Бид төрсөн утга учир нь төгс хайрын үр болохоор бид яахын аргагүй хайрын ургамал.Төрөхөөс үхэх хүртэлээн бид хайрлуулж хайрласаар л байх нь жам юм.Хайрын тухай ойлголт асар том.Тиймээ би насан туршдаа суралцаж хайрын тухай ойлголтоо баяжуулж бусдад хайрыг мэдрэх ямар үнэ цэнэтэй болгохыг бага багаар ч атугай түгээх болно.
Wednesday, November 19, 2014
Хичнээн ч өдөр
шаналлаа билээ хэцүү байсан
Хэдий олон
харамсаад юу ч өөрчлөгдөөгүй ээ
Итгэл найдвар
сэм сэмхэн урагдахтай зэрэгцэн
Аз жаргал гэдгийг
зүрх мартаж эхэлсэн...
Уруул дээр
инээмсэглэл бүтэн тогтохоо болиж
Эргэн тойрондоо
уусан нам гүм болсон
Өдөр хоног дунд
сүнс мэт үл харагдан
Өөрийн өнгийг
энэ орчлонгоос баллуурдсаар...
Хачин ихээр
санагалзах нь
Хор шарыг бадраах
мэт
Олон удаа
бадархаар
Омог нь буураад
хүчгүйдсээр
Хувь заяатай
эвлэрч суугаад
Хөнгөхөн санааширч
гунигаа залгилна..
Тэгтэлээ их
дэнсэлсийн болхоор
Тэр зүрх гэдэг
нь хатуужаад ирсэн
Тэнүүн сайхан
харц нь
Хурц болоод гүн
болсон
Хэн ч байсан
эмээхээ больсон
Хэний ч өмнө
хаалттай үлдсэн..
2014.11.19
Subscribe to:
Posts (Atom)