Wednesday, December 3, 2014

Солиорол...

Хээе эрчүүдийн нар болсон халхын хавтгай дээр биш Улаанбаатар гэх алга дарам газар шамбааралдан байгаа хацар гоо миссүүдээ. Хажуудаа халуу төөнөх зүйлгүй голж шилээд яваад байдаг нандин зүрхтэй бүсгүйчүүд ээ. Сайхан гэсэн лоозонгоо толгой дээрээ мандуулаад л явна уу та хэд минь.Өр зүрхээр наадагч уваагүй залуусын золиос болсон гэнэ билээ харамсмаар юмаа тиймүү. Хил хязгаар дотроос маань айлын хүү ирээд нэг нэгээр нь үсийг чинь аваад явахад дуусахгүй их харцуул байдгым шдээ цаана чинь. Аавын хүүхдүүд адилхан гээд алга үзээд зүрх сэтгэлийн хаалгаа зөнгөөрөө түгжээд хааяа нэг таарах хүн шиг нэгнийг хавирч унагаад тойроод явуулцнаа мэдэхгүй л байгаадаа таминь. За яаая гэхэв ийм хатуу болгосон цус нэгт ахан дүүс бидний буруу гэж үү. Магадгүйл юм даа уул нь цаа хэд чинь сэтгэлээрээ юм байган зайлуул өөрөө гэм хийснээ мартцан л яваа,дэлгэсэн тэрлэг шиг уудам нутаг шигээ зүрх нь хүртэл асар том гээч. Яагаад гэж үү би лав мэдэхгүй юм мэдсэн нэг нь ч хэлээд өгчихгүйл байхдаа тээ. Хөөрхөн төрөх албагүй гэж кануу байдагдаа. Ээ яаг энэ чинь шүү дээ.Цаг хугацаа улиран одохоор нүүрэн дээр үрчлээ суугаад сэтгэл дээр давхраа нэмэгдээд цаанаа л нэг хүйтэн хөндий болоод байгаамдаа. Энэ ч асуудал шүү.Үеийн хэд нь хүнтэй суугаад аав ээжүүдийн нэхэл дагаад байгаа шүү.Булбараа царайгаа будгаар нуухаа болиод залуу эргүүлвэл яасын бэ та? Яасан хийж үзээгүй ажил болхоор нэг л эвлэж өгөхгүй байгаа биз! Тэгдиймдаа олон удаа хийж байж сурцтай болдогийг манай эрчүүд цугаараа хэлэх байх.Сурах гэж ядаж байхад чинь шалиг гэдэг нэр хаанаас ч юм бэ ургаал гараад ирнэ. Танил биш ч бидэнд бол дэндүү ойр нэр шүү кэкэ. За яршиг эрчүүд мундсан биш өөрсдөө гараад ирнэ биз гэж бодож байна уу. Ер нь бол үнэн лдээ мань хэд ямар гандан буурах биш чамайг амьд байгааг чинь мэдрүүлэх гээд л үзэж тарна шүү дээ. Нэг бодлийн байгалын хууль нь юм даа. Өнөө л гандан буурахгүй хэд маань орчин цагтаа хөл нийлүүлээд чат мессеж зэргээр давшилсаар л байна гэтэл манай хүлээн авагчид маань яадаг юм болоо эхлээд биччэх гэхээр хуруу гар нь татаад эсвэл бардам зангийн үнэ цэнэ навс уначих гээд байдаг юм болвуу гэж манай хэд маань зөндөө л ярьдаг. Болдог бол хүйс нэгтнүүд минь цугаараа тал нутагтаа очицгоохуу. Ээ дээ тэнд чинь амьдрал буцалж байна гэнэ шүү.Оо энгэсэгийг тааруулж мэдэхгүй ч өнөө үлгэр домогт гардаг Монголжингоонууд маань маасайгаад л байж байдаг гэнэлээ. Оргуулж босгуулаад аваад явж чадвал өөрийнх чин болсон л гэсэн үг. Элдэв чирэгдэлгүй тэр нь амар ч гэсэн өмнөх үерүүгээ тэмүүлэх нь хотын гудмаар морьтой давхихтай адил эндүүрэл ч байж мэдхиймдаа...
Эмэгтэй хүний гомдол хир удаж байхгүй болдог юм бол. Харилцан адилгүй ч гэсэн их л уддиймшиг байган. Хэн гомдоосон нь ер нь тодорхойлдоо манай хэнэггүй хэдийн л нэг биз. Хэрэвзээ чамайг орхисон нэгэн хайрын хараалаар хараагдаад хэнийг ч хайрлаж чададгүй болчихдог бол яанаа тээ. Хаа сайгүй зомби шиг нөхдүүд явхан байн шдээ.Аз болж тийм зүйл болохгүй мань хүн өөр нэгнийг олзолчихсон овоо хараандаа аваастай. Дараагийн удаа бүүр сурцтай асуудлыг дор нь шийдэж байгам. Ингэж явсаар эр хүн болж олны хэлдгээр хүүхдүүдийн учрыг амархан олдог сэргэлэн залуу болчихно. Үгүй ээ мөн шалиг юмаа ч гэж бодох гайхах бас өөр нэгнийг шархлуулаад муухай л байгаамдаа. Гэтэл нэг талаас нь аваад үзэхэд эхэнд хэлсэн члэн энэ дэлхий шиг том зүрхтэй улсыг яах вээдээ. Харин ч энэ насандаа олон хайрыг зүрхэндээ багтааж нууж явалгүй илчилж явсан олон бүсгүйг уярааж бичвэл урт түүхтэй зурвал үзэсгэлэн гаргахаар агуу их зүйлийг хийчэхсэн байна шүү. Аа яаяа хайрыг үйлдвэрлэгч сайн чанарын машин л гэсэн үг түүхий эд нь эмэгтэй хүн ооёёёё. Шантрашгүй мөхөшгүй тэмцэгч эрчүүдээ магтан дуулая гэссс. Хайраа илчилж амжаагүй хонгор чамдаа би хайртай шүү гээд дуу ер нь зөвхөн эмэгтэйчүүд дуулах дуу байхаадөө. Бидуус харин – Чи миний анхны хайр дурлал биш ч гэсэн чи сүүлийх ч бас бишээ хаха гээл дуулаяаа...
Зиа Зиа хүн л болсон хойно хааяа бухимдах юм байн шүүдээ өөрөөсөө ч болно өрөөлөөс ч болно.Эсвэл зүгээр эргэн тойрноо хараад өөрт хамаагүй зүйлд хүртэл бухимдах үе байх байх.Хааяа нэг гадагшуулчихвал сэтгэлд хор үлдэхгүй амар. Төөгөө хүү суудал дээрээ мянга дэвхцээд дэлхийг удаан эргүүлэхгүй хүмүүсийн алхааг сарниулахгүй болдог юм болдогоороо л болох хойно ДУУСДАГГҮЙ ЭНЭ ЦААСАН ДЭЭР ЭЛЭГДЭДГҮЙ ҮЗГЭЭРЭЭН БИЧНЭЭ хө... /ор ч сайхан харагдаж байна шүү/ 2014,8,17

Tuesday, December 2, 2014

Үртэй хүний хайлан...

Санах л юмдаа хүүгээн муу аав нь
Сая зүүдлээд сэрсэн болхоор бүүр л их үгүйлэх юм
Сар жилүүд дэндүү удаан чи минь дэргэд үгүй болхоор
Санаа алдан байж шүлэг тэрлэн сэтгэл юугаан засаж л суундаа
Томоогүй үр минь чи аавыгаа санадаг болвуу
Та чи гэж дуудаад аавдаа ирэхийг хүсдэг болвуу
Айлын хүүхэд аавтайгаа хөтлөхийг хардаг болвуу
Аав хаацсын гээд ээжийгээ өмрүүлдэг болвуу
Ганхцан бээрийн цаана байгаа гэж бодохоор
Ганхах сэтгэл өмөлзөөд гүйгээд л очмоор
За яах вэ эсэн мэнд эрүүл  байвал
Заавал би хэрэгтэй гэж үү хэмээн өөрийгөө хуурна
Хажуу айлын хүүхэд аавтайгаа тоглохыг сонсоод
Хачин ихээр бачуураад унаад өгмөөр болох юм
Хүн бүр л аав ээжтэйгээн хорвоод
Хүүг минь ганцхан надад үлдээчихэж болдгүй хорвоо юу
Ааваа гэж дуудах хүн минь дэндүү алс
Ааваа гэж дуудуулах хүү минь чи хажууд үгүй
Аз жаргал гэж юу байдгыг би мартах гээд л байна
Ахиад жаахан удвал би тэсэх эсэхээ ч мэдэхгүй
Буруу зөрүү амьдрал хөвөрдөг нь жам ч гэлээ
Буцаад эвлэх гайхамшигт хором зөндөө бий
Цаг хугацаа чи бүхнийг анагаадаг юм бол
Цав гарсан сэтгэлийг эвлүүлж биднийг аргадаач
Аав нь хүүдээ маш их итгэдэг ээ
Алдаж онох бүх зүйлд ухаантай байна гэж
Аавын нөмөр холдсон тэр сар жилүүдэд
Алдах юмгүй зөнгөөрөө бүхнийг ухаарна гэж
Үртэй хүн үхдэггүй гэж хүмүүс ярьдаг
Үхтэлээн үр харам ч гэж бас байдаг
Үгүйлэн санах олон удаа зүрх зүсэхэд
Үхэл гэдэг ойрхон санагдах юмдаа аавыгаа уучлаарай
Гуниг гутрал дээд зэрэгт хүрэхээр
Ухаант хүн ч гэлээ харанхуйд живчихдэг юм байна
Гашуун нулимс урсаад байдаг хэрнээ
Нэг л өдөр хатаад юу чгүй болчихдог юм байна
Чиний цусанд би байгаа болхоор
Чи өөрөөсөө үргэлж намайг олж харнаа
Чиний сэтгэлд аав нь байгаа болхоор
Зөн совин чинь чамайг миний замруу заанаа
Тээр жил аавдаан ирээд чи хичнээн хөөрхөн
Тэнтэр тунтар алхаад аз жаргал хичнээн их хөвөрлөө
Аавдаа аавдаа гэж хэлд ороод зөндөө баярлуулсан
Ахиад цаашаа юу үзүүлэх байсан бэ аав нь мэдэж чадсангүй
Хамт байж чадаагүй он жилүүдийг
Хэн нөхөж өгөх вэ аавд нь хариулт алга
Бүтэн хайранд бүлээцэж өсгөөгүйн
Хэний буруу вэ аавд нь хариулт алга...
Яаг одоо толгой маш ихээр өвднө
Яаг одоо зүрх дэндүү их хатгуулна
Яаг одоо л хүүгээ харахыг дэндүү их хүсэж байна
Яаг одоо яаг одоо яаг одоо миний Амин-Эрдэнээс өөр хэн ч хэрэггүй
Гадна дотно хоёр нь тэнцүүхэн байдаг хүнтэй ярилцахыг хүсдэг учир нь   тэднээс үнэнийг сонсдог
Өгөх зүйлээ үргэлж санадаг авах зүйлээ мартдаг хүнтэй найзлахыг хүсдэг тэд үргэлж итгэл даадаг
За гээд алга болдогоос үгүй гээд үнэнээ хэлдэг хүнтэй цаг товлодог
учир нь тэд бусдад төвөг уддаггүй
Болох юмуу гэж асуудаггүй болгоё оо гэж түрүүлж дуугардаг хүнтэй хамтрахыг хүсдэг тэдэнтэй хамт байхад хэзээ ч алзахгүй
Уриад дуудахад асуултаар булдаггүй хүнтэй Event-д очихыг хүсдэг тэд үргэлж бүх зүйлд бэлэн байдаг
Үг нь эвлэгхэн биш ч үйлдэл нь зөв хүнийг ажиглахыг хүсдэг тэд  аливааг  ухааруулж байдаг
Зорилгодоо хүрэх гэж зорилтуудаа давж яваа хүнийг сонсохыг хүсдэг
тэд хүсэл эрмэлзэлийг минь бадрааж байдаг
Залуу насаа завгүй өнгөрөөх бахдам хүнийг харах дуртай тэд үргэлж доторх хүнийг минь сануулж байдаг