Бид төрсөн утга учир нь төгс хайрын үр болохоор бид яахын аргагүй хайрын ургамал.Төрөхөөс үхэх хүртэлээн бид хайрлуулж хайрласаар л байх нь жам юм.Хайрын тухай ойлголт асар том.Тиймээ би насан туршдаа суралцаж хайрын тухай ойлголтоо баяжуулж бусдад хайрыг мэдрэх ямар үнэ цэнэтэй болгохыг бага багаар ч атугай түгээх болно.
Tuesday, November 27, 2012
Зүүдний далай...
Завиндаа суугаад зүүдний далайг туулна одно.Завгүй хотын хашгираан дундаас хана хэрмийг эвдэн захгүй уудам далай чамайг би нүдээр биш сэтгэлийн хурцаар эцэс хүртэл чинь туучна.Энд л би тайван амар чиний амарлингүй хөгжимийн эгшгэнд сэтгэл доторх бүхий л хар бараан оршихуйг таягдан хөөж цангаагаа тайлтал амтархан сонсоно.Хаа хүрэхээ мэдэхгүй ч хамаг үнэнээ чиний номин цэнхэр гялалзах долгио бүрт чинь би шивнэж өөрийгөө нимгэлэе.Бие хөнгөр ч нисэх мэт өөрөөсө чөлөөлөгдөх тэр мөч хүртэл чамтай найраглан сууя.Завь алгуурханаар хөвж чиний энхрий зөөлөн долгисонд бүүвэйлэгдэн дотор давчдах хий биеийг алгуурхнаар ууршуулах нь надад нэн таатай.Чиний тэнгэрт нар үгүй мэт надад бүхнийг тольдох цаг хугацаа хангалттай байгаа авч сэрүүлэг хэмээх мэс шиг чимээ тархин дунд сийчэх үед сая би чамайг баяртай гэж хэлээд маш хурднаар гүн цэнхэр далай чамд живэн алга боллоо...
Friday, October 19, 2012
Хүн юу г ч мартдаггүй хэрнээ сануулж хэлэх хэн нэгэнээр дутагдаж амьдардаг мэт...
Цаг хугацаатай зэрэгцэн алхаж зуураа түүний ятгалганд бага багаар унасаар л байна ...
Хайртай хүмүүсийнхээ дэргэд үүрд байхыг хичнээн их хүсэж байгаач
Үүрдийн гэдэг урт байлаа гээд миний л настай чацуу гэдгийг ойлгох шиг...

Thursday, October 11, 2012
Wednesday, August 8, 2012
Sunday, July 29, 2012
Гэмт этгээд
Сэтгэл зүрх гэдэг бүхий л ёс зурамыг зөрчдөг гэмт этгээд шиг хэрнээ хэзээ ч яллагдаж шүүх цагдаагаар ордгүй мэргэжлийн гэмт этгээд мэт.Найз нөхдийг холдуулж аав ээжээс минь салгаж энэ дэлхий дээр өчнөөн тэрбум хүн байгаа хэрнээ ганц хүн байгаа мэт сэтгэгдэл төрүүлж сохроодог.Гэтэл хүн бүр биедээ энэ онц ноцтой гэмт хэрэгтэнг биедээ авч явдаг нь хачирхалтай....
Хонь
Хонь гэж нэг сайхан дөлгөөхөн амьтан монголын тал нутгаар дүүрэн бэлчиж байгааг хэн бүхэн мэдэх бизээ... Арьсын зүсэх шахам үс ноосын дураараа тайрж авна мөн өлсвөл алж идэж болдог ба тэглээ гээд хонь чамд уурлаж нэг их төвөг удахгүй үсрээл ганц 2 удаа май май миний махыг бүгдийн ав гэж дуу алдаал ум ма ни бад мэ хум.Гэтэл юун мах байтугай гэдэс дотрын чанаж идээд гэдэс цоройг нь галд түлж толгой хөлийн хуйхлан байж иднэ хөөрхий тэр хониноос ер нь тэгээд хэдэн яс эвэр л үлддиймдоо.
Хүн тэгээд эзэрхэг амьтан болхоороо бүгд хоньчин болон бусдыг өөрийнхөө хонь байлгахыг хүсэх нь гайхах зүйл бишээ.Өдөр ирэх тусам төрөлх чанар голын чулуу шиг амьдралд идэгдэн мохоо ирмэгтэй болж хавь ойрын хамаг зүйлс над дээр торох юмгүй дайран өнгөрөх мэт.Цагтаа үерийн далан мэт өндөр бат бөх байсан зан чанар одоо байна уу гүюү....
Цаг хугацаа бүгдийг өмнөө сөхрүүлэн хүлцэнгүй болгодог хачин жигтэй хоньчин байн шүү.Гэхдээ саяхнаас цаг хугацааг ухрааж болохгүй ч гэлээ сурсан юмыг сураар боож болохгүй мэт гэдэн хөдлөн унаган хоньчин зан дахин захин сэдрээд байх нь хачирхалтай.Би хэний ч хотонд орж хөтлөгдөж явдгүй эрх дураараа нэгэн атал юунд ингэж шүлсээ залгин бүхнийг тэвчин өөрийгөө хазаж явах вэ...
Би бүдэгхэнээр нүдээ нээлээ намайг хонь гэж бодож байгаа хүмүүс бүгд FUCK YOU!!!!!

Monday, June 11, 2012
Уулзах уу эсвэл уулзахгүй байсан дээр үү?
http://www.cekc.mn/
uulzahiig mash ih husej baigaa ene bol
ylalt.harin nuhur gomdooson gdg bol shaltag bish.Uulzahiin tuhaid bol
cinii huviin zan tuluw uuriiguu tataj cadah setgeliin huch cin nuluulnu
uneheer martaj cadahguide bishe setgel zurhend cin asar ih oron zai
medremjuudiig genet owoolj haycihaad uuruu c medelgui alga bolson ter
zaluu cin cinii 11n jil setgeldee teej irsen ter hurimtlaliin haanan
hurheer ih camaig bodoj irsen bol gd nas neg hereg.Iim setgelzuig
erchuud owjinoor ashiglaj camaig uurtuu uhaangui soronzdohd ydah yumgui
amarhan.Udii boltol huntei suugaagui bainaa gdg unguts dugnevel emegtei
huniig uurtuu naahguigeer uuriiguu bolgood huntei suuhgui yvaad irj
cadsan hatuu negen yum geech.Het dogdloloor biyen bas setgelee uguud
ergeh neg udriin zovlond uuriiguu uldeej ergeed en sited zahia bicin yah
ve gd shanalj suuh neg avch nuguu talaar uulzaad uchrahad cin jiriin
negen zaluu bolj haragdaj ungursun olon jil teesen setgel n hereggui
bsniig uhaaraad nuhur huuhdee ulam ih hairlah buyu setgeldee daguulgui
hair badamlaj bolhiin
Jiriin negen zaluugiin zuwluguu bish ergetsuulel
Би одоо 30 хүрч яваа жирийн л нэг
бүсгүй. Нөхөртэй 2 хүүхэдтэй энэ өдрийн нарыг жаргалтай ч үднэ бас
зовлонтой үдэх ч үеүүд ээлжилсээр. Тэртээ 11 жилийн өмнөх анхны хайраа
мартаж чадахгүй явна. Нөхөртэйгөө танилцахдаа түүнтэйгээ хамт байж
байгаад түүнийг ангийнхаа охиныг жирэмсэн болгосныг мэдээд гомдохдоо
одоогийн нөхрөө сонгосон юм.
Гэхдээ тэр 2 суугаагүй гэж сүүлд
сонссон. Тэр одоо боломжийн ажил хийдэг бие даасан хэвээрээ гайхмаар нь
одоо хүртэл хүнтэй суугаагүй гэсэн. Харин би энэ хугацаанд айлын эхнэр
болж 2 хөөрхөн хүүхдийн ээж болсон. Сүүлийн 5 жил нөхөртэйгөө гадаадад
амьдарч байгаад саяхан эх орондоо ганцаараа ирсэн. Гэтэл саяхан мсж-рээр
анхны хайрын эзэнтэйгээ холбогдлоо хорвоогийн жаргал зовлон ярьж болох
зүйлсийн талаар ярилцаад л надад утасныхаа дугаарыг үлдээлээ. 11 жил
сэтгэлд уяатай байсан хүн шүүдээ.
Уулзах эсэхээ шийдэж чадахгүйнээ. Нөхрөө
хуурмааргүй байна! Манай нөхөр гайгүй амьдарлын төлөө зүтгэдэг гэхдээ
хүний нутагт намайг хааяа зовоож байсныг нь бодохоор заримдаа гомддын.
Би яавал дээр вэ уулзах уу эсвэл уулзахгүй байсан дээр үү?
-TEMEE REPLY
Jiriin negen zaluugiin zuwluguu bish ergetsuulel
Sunday, June 10, 2012
Амьдрал
Амьдрал гэдэг энэ дэлхий дээрх амьтай амьгүй зүйлсийн нийлбэр,харин чиний амьдрал үххээс өмнөх нэг хором,үхэл бол амьдралын үргэлжлэл учир нь чамайг санах нэг ч атугай хүн үлдэж чамайг амьдруулсаар байх болно.Амьд байх хугацаандаа чамайг амьдруулах тэр хүнийг үргэлж хайрла!!!!
Saturday, June 9, 2012
Хэвлээр явагчдад
Baas shig unertei camaig nus shig uuruusuu niie
Samj shig alhaj yvahd cin nohoi shig araas chin ushuglue
Ergej haraad gaslahd cin shuwuu shig udiin zulgaay
Gulug shig gutal noolohoor cin zaan shig deerees chin devsey
Olon ugtei amand cin mogoin hor tsutgay
Olhiogui zan gargaval guruus shig buudaad alcihay
Uhaan suuj zuw yvahguim cin tolgoigoor ci yanam
Uuchilal guij gemee tsaaruulahguigees usaa gudraad gudamjinda amidar!!!
Thursday, May 10, 2012
Хайртай юу?
Чинь сэтгэлээсээ хайртай бол тэрийгээ хэлэхээс илүүтэй оюун бодол зүрх сэтгэлд нь шингээ чамайг гомдоох үг хэлсэн ч гэсэн инээмсэглээд л зогс сонгогдох эрх тээр хойно ч ирж болно.Магадгүй тэр хугацаа чамайг сорьж үнэн худлийг батлах баталгаа болог.
Цорын ганц...
Ихэнх хүмүүс өөрийгөө цорын ганц бусдаас ялгаатай эх дэлхийн бүтээлийн өвөрмөц хувилбар мэтээр боддог.Тэгвэл би чамаас асууя?
-Чи яагаад ингэж бодох болсон бэ юугаараа өөр юм бэ адилхан гар хөл үгүй гэж үү.Чиний эргэн тойрон буюу чиний мэдэх жижигхэн ертөнцдөө чи ганцаараа онцгой байна уу.Эсвэл энэ бүхэн утгагүй санагдах ойлгохгүй байх хоёр зэрэгцэж байна уу.Би чамайг үгүйсгэх гээгүй чамайг "Хүн болгон цорын ганц дахин давтагдашгүй өөр өөр өнгөтэй" гэсэн үгийг сонсоод өөрийгөө тийм гэдэгт итгүүлснүү,эсвэл зүрх сэтгэл чинь унаган баг наснаас чинь чамайг бусдаас өөр мэт санагдуулж эвэртэй туулай үзсэн мэт өөр нэгнийг гайхсаар өдийг хүрснүү гэдгийг мэдэх гэсэн юм.Үүнийг уншаад толгой чинь эргэж байвал чи төөрсөн хүн.Бид нэг бүхэл чи бүхэлд байгхгүй мэт өөр болмоор байвал чи бидний хувьд шүдэн доторх хорхой.

Tuesday, May 8, 2012
Эзэнгүй арал минь дахиад чи
Эзэнгүй арал минь намайгаа санаж байгаа болов уу
Элсэн дээр чинь мөр гархааргүй хатуурсан байна уу
Далайн түрлэг чинь намайг танихгүй хүчтэй давалгаална уу
Дахиад ирхийг минь хүлээн шувууд нь ганганаж байна уу
Удахгүй очноо дахиад тэр зүүдэндээ
Уулзах мөч урин цагийн аясаар дуу аяланхан тэмүүлнэ
Tuesday, May 1, 2012
Гардаггүй энэ үзгээрээн өдөр бүр чиний тухай дуусдаггүй цаасан дээрээ бичсээр
Дэлхий ч гэсэн өөрийн гэсэн амьдралаан туулж явна.Тэгвэл энэ дэлхий хэмээх агуу том биетийн амьдралын нэгж нь болсон бид нар түүний өчүүхэн хэмжүүрт нь хүрэхгүй хугацаанд оршино.Хүний амьдрал өчүүхэн атал хэзээ ч үхэхгүй мэт энэ дэлхийг өөрсдийн дураар бид бага багаар өөрчилсөөр.Бид үнэхээр энэ дэлхийн эзэд нь мөн үү.Хэрвээ байгал дэлхий амьд гэдгээ дахин дахин баталж газрыг хөрсийг орвонгоор нь эргүүлвэл яах вэ гэсэн бодол төрөх юм.Дэлхийг эзэгнэх хүний увайгүй зан хүн төрөлхтөн үүссэн цагаас л ухаан бодолоор дамжсаар өнөөдрийг хүрсэн гэхээр сонирхолтой.Ухаантай байна гэдэг нэг талаасаа оюуны баялаг боловч эх дэлхийг гэмтээх зэвсэг болхоор дэндүү харамсалтай.
Зөв хүн
Сайн хүн гэж муу зүйл хийдэггүй хүнийг хэлдэг гэж ерөнхийлөгч хэлж байсан.Тэгвэл зөв хүн гэж хэн бэ.Зөв хүн гэж зөв л хүн байдаг.Тэд өөр хүний хийсэн буруу
зүйлийн талаар хангалттай үзэж туулсан бас мэддэг болхоор өөрийгөө бусдын адил алдахвий гэж эмээдэг.Үнэндээ өөрчлөгдөх
байх гэсэн тэр цаг үе дээрээн очихдоо улам ухаантай ханддаг.Амлалт
бүхэн зөрчигдөх мөч хүртэлээн л хүчинтэй байдаг юм.Тиймээ бас анхны зүйлд буруу байхгүй.Түүнийг уучилах хэрэгтэйм байна.
Хаалганы өмнө
Маш хурдан алхна эсвэл аажмаар хаалгаруу дөхөх мэт
Зүрх маш хүчтэй цохилно эсвэл зогссон мэт
Гүн гүнзгий бодно эсвэл хоосон мэт
Эргэж хархийг хүснэ эсвэл дахиж хармааргүй мэт
Гарах хаалга чиний бариул надад олдохгүй мэт
Гарт баригдсан хойноо хугараад унах мэт
Татсан ч цоожтой мэт татахгүй бол өөрөө нээгдэх мэт
Хаалга хаагдвал үхэх мэт хаалганы цаана +- !?үлдэх мэт
2012.4.29

Thursday, April 19, 2012
--- Урилгагүй зочин---
Найман цаг гозойж
Нойрмог найзууд цуглана
Зарим нэг нь эвшээж
Зайтай нэг нь суниах зуур
Ажлын байрны амьдралыг
Урилгагүй зочин сандаачив....
Тог Тог Тог өндөр өсгий тогшино
Шүн шүн шүн урт шилбэ шилэлзэнэ
Тон тон тон тонтгор өгзөг тачигнана
Түн Тан Түн Тан Том хөх нухалзана.....
Миний мэдэх Думаагийн
Чиний мэдэх Хорлоогийн
Зүсийг унагаж хөлийг салгалуулан
Халтар Ганбаагийн Эрүүг мулталж
Хээнцэр Дооёогоогийн Өмдийг нухна.....
Гүргэр зантай миний бие
Буруу харан чихээ сортолзуулж
Зөв талын бүдэг шилэнд
Бүрхэг дүрсийн ажин сууна
Танхил үнэр хамар цоргиж
Ташаа өгзөг хавиран айсуй
Хээнцэр бүсгүйн харц дээшилсээр
Өсгийн гозолзон шалан дээр унав
Нэр хийн инээх дуу гарч
Дэрхийн дэлгэцээ ширтэцгээлээ....
Tuesday, April 3, 2012
Ээжийнхээ төрсөн өдөрт хүү нь ///2012.04.03
Өнөөдөр 2012,04,03 -ны өдөр энэ л өдөр ээж минь 48 нас хүрж байна.Хорвоогийн энэ л нартай наргүй өдрүүдэд ээж минь гэрт гадаагүй үргэлж хөдөлмөрлөж цаг завгүй явсаар энэ өдрийг хүрч ирсэн байна.Өнөөдөр л гэхэд барилгын компаныхаа ажлыг хийгээд өнөө л завгүй эмээ энд тэнд гүйсээр харин өдөр надтай уулзаж нэг машин хамт үзсэн нь ховор тохиол болсон билээ.Эмээ гэлтгүй надаасаа залуу шахуу харагддаг ээжийг минь насны сүүдэр завгүй амьдралтайн хамт мартаад өнгөрчихвүү гэлтээ улам л өнгө зүс орсоор.
Тэр нэгэн гашуун зовлон биднийг дайраад 8 жил өнгөрсөн байна.Гэвч бид амьдралд цөхрөөгүй аз жаргалтай амьдрал маань үргэлжилсээр л... Намуунаа удахгүй ээж болох гээд яарсаар Анука гадны хөрөнгө оруулалттай өндөр төлбөртэй сургуульд сурч байна. 10жилийн өмнөхтэйгээ бараг л адилхан хэхэ.Миний хувьд Төрийн томоохон агентлагт хяналтын инженер хийж байна.Хүүгийн ээж Центерра Гоулд ХХК-д хүүАмин-Эрдэнэ цэцэрлэгтээ яваад л он жилийн амин хэлхээ улам л өргөжин тэлж байна.Манайх гэдэг нэг айл нар ургахаас жаргах хүртэл өөр өөр газар өөр өөр хаалганаас гарч их хотын хөл хөдөлгөөнөөс хоцрохгүй бас түрүүлэхгүй эгэл жирийн өвчин зовлонгүй аз жаргалтай амьдарсаар...

Wednesday, March 28, 2012
----Хэрүүлч ялаа--------
Бантан дотор 2 ялаа
Багтаж шингэхгүй хэрэлдэж сууна
Түрүүлж ирсэн том нүдтэйн
Том дуугаар хөөж тууна
Баруун далавчны дэвэлт
Зүүн нүдийг чинь сохолно шүү
Хойд хөлийн тийрэлт
Урд хөлийг чинь хугална шүү,,,,
Хүүе та байж
Хүний үг сонс
Урьд шөнө хоолны эзэнтэй
Эрэгтэй нойлд тохиролцож хэлэлцээд
Гэрээ баталж мутараа үлдээж
Зүүн бугуйнд нь хөлөө зоогоод
Ашигтай наймаандаа сэтгэл ханаж
Өврийн халаасанд шингэн орсоон
Үүрээр босож хоолоо хайгаад
Үнэрч хамартай баярлаж мишээгээд
Халамжтай эхнэрийн халуун бантанд
Хамаг биеэрээ булхан жаргахад
Хамуутай халтар хар ялаа чи
Хар өглөөгүүр хэрүүл өдлөө
Ялаа ялааныхаа ялаархалыг гайхаж
Яншаа эмгэн шиг хэрэлдэж байхад
Сэрүүлэг дуугарч эзэн сэрлээ
Түргэн босож угаалга үйлдлээ
Хэлэлцээрийн хөл усанд живж
Хоолны ширээндээ ярвайн суулаа
Хомбогор халбагаа шүүрэн авч
Хоёр найзруу чичлэн дайрлаа
Өтгөн намгаас мултарч чадалгүй
Өнө хоёр хоолноосоо саллаа
Хатуу хорвоогийн золиос болгон
Хоёр ялааг хогийн саванд хаялаа...
Дөнгөж сая...
Сэтгэлийн дуудлага минь чи намайг хаашаа хөтөлнө вэ... Зөв бурууг чамд би тохохгүй ээ зүгээр л намайг үүрээд хүссэн газартааан хүрээч.Аз жаргал зовлон гуниг аль алинийхан нэрийг би мартаад амьсгал чиний зогтусах газар бүдчин уная...
Sunday, March 25, 2012
Сэтгэлээ би томёолмоор байна...
(harah hureh bodoh yrih) -( harah hureh yrih + sanah)= bodoh sanah
Хайр бол тэвчээртэй,энэрэнгүй юм.Хайр атаархдаггүй,бардам зан гаргадаггүй,ихэрхдэггүй,зохисгүй авирладаггүй,өөрийнхийг эрдэггүй,ууралдаггүй,муутай тооцоо хийдэггүй,зөвт бус байдалд баярлдаггүй,харин үнэнд баярлдаг,бүгдийг далдалдаг,бүгдэд итгэдэг,бүгдэд найддаг,бүгдийг тэсвэрлэдэг.
Хайр хэзээ ч дуусдаггүй. / үнэн болохийг эргэцүүлэн батлав/

Wednesday, March 21, 2012
Гудамжинд,,, /бижкээн хүүрнэл/
Хөл хөдөлгөөн ихтэй аль ч газар очсон хүмүүс ууртай харцтай ширүүн алхаатай байх юм.Байнга тэгж явсаар байгаад хөмсөг хооронд нь гүн үрчлээрхүү юм суужээ.Аргагүй дээ нийгэм нь өөрөө ийм уцаартай үрчлээтэй байхад гэж бодох.Гэхдээ л энэ нийгмийг чинь хүмүүс бид нар бүрдүүлдэг биз дээ.Тэгвэл энэ нэгжээс эхлээд өөрчлөлтийг хийелдээ.Адаглаад нартай уралдаж сургууль цэцэрлэг ажил албанд хүргэдэг автобус унааны жолоочид маань сайхан харьцаа үүсгээд сэтгэл өөдрөг буулгавал болох бишүү.Сэтгэлийн энерги халдварлахдаа амархан 1ээс 2 с 4 гээл үржсээр 2,700,000 болох юу байхавдэ кк....
Wednesday, March 14, 2012
Хол зай жинхэнэ хайрыг улам асааж Хуурамч хайрыг унтраадаг /энэ бол худал /
Бид байгалаасаа хайрлах мэдрэхүйтэй төрсөн бөгөөд өнөө өдөрийг хүртэл түүнийгээ баяжуулан суралцаж ирсэн.Анх хэлд орохоосоо авахуулаад тайлбарлаж чадахгүй хэрнээ аав ээждээ хайртай гэж хэлдэг.Харин хос зүрхээ олсон гэж бодох үедээ өөрийн сэтгэл доторх бүх л багтаамжийг ХАЙР гэсэн үгээр илэрхийлэх ба түүнийг сонссон хүн үгээр хэлэшгүй ихээр догдолдог.Зөвхөн энэ 4 н үсэг ямар их хүчийг өөртөө тээнэ вэ.Магадгүй олон хүн хайр гэж юу болох талаар мэдэхгүй хэрнээ сонссон даруйдаа хөөрөн нисдэг бизээ. Хүн бүр л хайр дурлал бол үнэнч шударгийн баталгаа гэдэг.Гэтэл яагаад амьдрал дээр маш олноороо зөрчигдөж байна вэ? Учир нь бүх ачааг хайр гэдэг үгэн дээр тохсон болоод тэр.Зүгээр л хайр бол үнэн ч сэтгэлийн бэлэг тэмдэг гээд түүндээ итгэж байдаг хүмүүсийн өөрсдийнх нь алдаа.Хайр энгийн зүйрлэлээр бол таны эрхэлж буй ажил та ажилаа хариуцлагатай сайн хий.Хайртай хүн чинь алс хол ажиллаж, сурч байгаа бол түүнийгээ хайрын ургамал хэмээн бодож өдөр бүр услах хайрын үүл илгээ.Өөр хэн нэгнийг хайрлахгүй байх хайраар үргэлж төөнө.Зүрх гэдэг хүний атга бие хичнээн бол хичнээн хүмүүнийг таалах,хайрлах асар их багтаамжтай сав.Харин зан төлөв, ухаанаараа зарим хүмүүс маш сайн барих,нуух зэргээр аргацаадаг.Хайр галт уул шиг нэг л өдөр оргилж эхэлдэг боловч цаг хугацааны ятгалгаар эргээд л хөрдөг хувирамтгай төлөв юм.
Бодлын сэдлээс эргэцүүлэл төрдөг.........
Tuesday, March 13, 2012
Таны зүрх
Нэгэн цагт онгон зүрхийг тань өрөмдөж орсон тэр жад орохдоо тэгтэлээ өвдөөгүй атал сугалж авахад ямар их өвдсөн бол.Одоо харин тэр цоорхойд тань олон төрлийн зовлон хэт их хурсан болохоор өөр нэгэний үнэнч хайрыг багтаах зай зүүний сүвэгчээс жижигхэн санагдаж өрөөл бусдаас өөрийгөө хамгаалах сэтгэлзүйн хан хэрмээ өдөр өдрөөр өндөрсгөж байна уу.Хэт өндөр хан хэрэм тань өөрөөс тань өндөр болвол та хэнийг ч олж харахгүй гэдгийг битгий мартаарай.
Friday, March 9, 2012
“Эхнэр” гэдэг энэ дэлхий дээрх хамгийн бүтээлч, нэр төртэй мэргэжил гэнэ. Энэ мэргэжлийг жинхэнэ утгаар нь эзэмшсэн эмэгтэйн гэр бүл тогтвортой оршин тогтсоор, нийгэмд олон олон сайны үрийг тарьсаар ирсэн байдаг. Нийтлэг тохиолддог гэр бүлийн нэгэн зураглалыг дүрсэлж үзье.
Нөхөр нь залуудаа төрийн ажилтан, харин эхнэр нь жижигхэн компанийн нягтлангаар ажиллаж, хамтдаа эв найрамдалтай амьдарч ирсэн байж. Эхнэр нь элдэв зангүй, ажлынхаа хажуугаар хүүхдүүдээ асарч халамжлана, гэр орны ажилаа зохицуулах гээд л эмэгтэй хүний байрагдашгүй их ажилтай. Хэрүүл маргаангүй, дотно сайхан харилцаатай байсан гэр бүлийн тэргүүний ажил өөдрөг дэвшилттэй байсаар бүх зүйл өөрчлөгдөж, аз нь шовойсон эр хувийн бизнестэй болно. Сая нэг амьдрал жигдрээд толгой өвдөх зүйлгүй боллоо гэтэл хүнд хэцүү үеийг хамтдаа туулсан нөхөр нь залуухан царайлаг бүсгүйтэй амьдрахыг хүсчээ. Хажуугаас нь харахад энэ айлын нөхөрийг зуун хувь буруутгахаар байгаа биз. Гэхдээ асуудлыг арай өөр талаас нь хараад үзье.
Хэдийгээр эхнэр нь үүргээ сайн биелүүлж, амьдралдаа үнэнч хандаж байсан ч нөхцөл байдал өөрчлөгдөж амьдралын шат ахихад хоцрогдож байгаагаа анзаараагүй байна. Үнэндээ бол жирийн албан хаагчийн эхнэр байх нь боломжийн харин ахиж яваа бизнесмэний хувьд чамлалттай санагдаа биз.
Тэгэхээр гэр бүлийн харилцааны өөр нөхцөл, өөр үе шат эхнэр хүнээс бас өөрчлөлт шинэчлэлтийг шаарддаг байх нь. Учир нь нийгмийн байдал, нөхрийн нь сэтгэл зүйн онцлог, харилцах хүрээ нь эхнэрээ өөр нүдээр харахад хүргэдэг байна. Тэр үед нь л чамлалттай сэтгэгдэл төрүүлбэл эхнэр хүний нэр хүндтэй хамт гэр бүлийн тогтвортой байдал ганхаж эхэлдэг байна. Дэлгэрэнгүй тайлбарлавал гэр бүлийн бат бөх байдал буюу эхнэр хүний нэр төр гуравхан зүйл дээр тогтддог байна. Энэ нь аж байдал, чөлөөт цаг, мэдээж секс.
Секс
Үүнийг нөхөрт зориулсан арга заль мэтээр ойлгож хандвал утгагүй болно. Харин ч харьцаанд уян хатан байж мэдэрч чадсан эмэгтэй өрсөлдөөнөөс ангид онцгойрч чаддаг гэнээ.
Чөлөөт цаг
Үүнийг ухаалаг төлөвлөж зохицуулах нь багагүй ухаан шаардана. Чөлөөт цаг л гэр бүлийг бат бөх гагнаж өгдөг гэж хэлж болно. Нэг ёсондоо зугаалгаар салхинд гарлаа гэхэд нөхөр ивээн тэтгэгч харин эхнэр нь зохион байгуулагч байдаг бол та нөхөртөө уйтгартай санагдахгүй л юм байна.
Аж байдал
Ихэнхдээ хэрүүлийн алим эндээс шидэгдсэн байдаг. Ээдрээтэй асуудал гэрт үүсэхгүй байх тал дээр санаа тавьж байх хэрэгтэй юм байна. Жишээ нь, яг сайхан хооллож байтал нөхрийн тань амтархан иддэг амтлагч, сүмс дууссан байх. Энэ нь танаас овсгоо самбаа шаардана. Ядаж л нөхрийнхөө оролцоогүй хөшгөө сольчихсон байвал түүнд таатай л байж таарна. Эхнэр хүн эдийн засаг, менежментийн бага гэлтгүй мэдлэгтэй бол энэ асуудлыг амархан зохицуулж дөнгөнө гэнээ. Тогоочийн курст сурсан шинэ хоолыг тань идэхдээ нөхөр сэтгэл хангалуун байлгүй яах билээ.
Ингээд харахад эхнэр хүн боловсрол мэдлэгтэй, ухаалаг байж чадвал тэр гэр бүл бат бөх оршин тогтнохнээ.Тиймээс ч эрчүүд эхнэрээ сонгохдоо мэдрэмжтэй, ухаалаг, чөлөөт сэтгэлгээтэй, тал бүрийн мэдлэгтэй, өөрийгөө боловсруулах эргэж хөрвөх чадвартай бүсгүйг эрж хайж сонгодог байна.
Гэхдээ хорвоо дээр арван хуруу тэгш хүн байхгүй шүү дээ. Амьдралын явц дунд овсгоо гаргаж суралцаж чаддаг байх хэрэгтэй мэт. Эхнэр хүн гэдэг гэрийн үйлчлэгчтэй зүйрлэмгүй том нэр хүндтэй алба юм. Жич Үүнийг бичихдээ “Хүмүүсийн амьдрал” сонинд хэвлэгдсэн зүйлээс санаа авч өөрийн үзэл бодлоо нэмэрлэн бичлээ.

/маш их таалагдлаа/
Monday, March 5, 2012
Цагаан сар /хүүрнэмж/
Битүүний өдрөөс 2 өдрийн өмнө хэлтэсийн даргийн хамт тус байгууллагад олон жил ажилласан өндөр настанд бэлгэ хүргэхээр Дулмаалин буюу гэлэнмаа нарын сүмд айлчиллаа.99 настай эмээ их дуу шуутай сайхан хүлээн авч даргатай хууч хөөрөн суусан юм.Биднийг явахын зэрэгцээ эмээ атга дүүрэн чихэр өгч хуучин баринтагласан судраар адис өгч урт наслахыг ерөөн үдсэн нь Эрдэнэт явах хүслийг минь улам бататгаж өгсөн.Тэндээс тод удалгүй замын унаанд дайгдан өвөө эмээлүүгээ яарсаар нэг л мэдэхэд Эрдэнэт буув.Хүүхэд ахуйд минь аргадан өсгөсөн нутгийн зөөлөн агаар намайг нэн таатай угтан авч дулаан илчээр сэтгэл гижигдэх нь аян замын алжаал тайлах хүчтэй мэт.Үүргэвчээ үүрсээр хөл өөрийн мэдэлгүй 4-8 чиглэл алхах нь тэр шүү.Зам зуур хүүхэд насны минь дурсамжуудыг сэдрээх цэцэрлэг,коток, дасал болсон байрнууд эргүүлдэг тоглоом гээд л юм бүхэн сонин бас содон. 5 минут хэртээ алхан өвөөгийндөө байранд тулж ирэн хаалга тогшихынхоо өмнө утсаа гарган бичлэг эхлүүллээ.
-Хүүе ээ Төөдөө ирж байна гэсээр Оюун эгч уулга алдан хаалга онгойлгов.
-Өө миний хүү сайн явж ирэвүү гэсээр Эмээ гал тогооноо өрөөнөөс гаржж ирэн дадал зуршилаараа үнсэхээр яарах нь сэтгэлд нэг ойр.Харин өвөө том өрөөндөө хэн бэ гэсэн шээг дэх оёж суух юм.Хурдхан гадуур хувцасаа тайлан өвөөдөө яаран үнсүүллээ.Өвөө
- хэзээ ирсэн, юугаар ирсэн, хэнүүстэй явна гэх мэт олон асуултаар намайг бөмбөгдөх боловч эргээд хариулах үгийг минь сайн сонсож чадахгүй -Айн айн гэсээр сууна.
Цай уухын сацуу өндөр настан гуайн өгсөн чихэрийг гэрт байсан хүмүүсд тараан 99 настай хүний хишиг шүү бүгдээрээ урт наслаарай гэж би том ажил хийсэн хүн шиг сургамжиллаа.
Ходоод гол ороод ирэхийн зэрэгцэээ бэлэг авч ирсэнээ эмээ өвөөдөө өгч өмсөж үзэхийг яаруулав.Эмээгийн хантаа жаахан томдсон ба өвөөгийн дан цамц яг л сайхан таарч байна.Багадах болвуу гэж айж байсан боловч нөгөө хайнагийн шар шиг үлэмж өвөө минь турах янз нилээн орсон харагдна.Оюун эгч
-Аавд ногоон өнгө их гоё зохидгын байна.Төөдөө яаг л тааруулсан байнш үү. Гэхэд би
-Өвөөгийн хүү юм чинь тааруулалгүй яахав.Яаг л ганган буриад өвөө боллоо эмээг тоохүүргүй боллоо гэж гэрт байсан хүмүүсийг инээлгэв.Оюун эгч
-Аавыг хараа номхон зогсоод л байхын гэхэд би яаж дуугүй байхав.
-Манай хүү шиг л номхон зогсоод хүмүүсд хувцасаа гайхуулан байндаа гэж ёгөөдөв.
/үргэлжлэл бий.../

Sunday, February 12, 2012
Сэтгэл гэдэг эрхтэн...
Сэтгэл гэдэг хүн чанарын хэмжүүрт өчүүхэн эсвэл агуу гэсэн ойлголт байдаггүйг би санаж байна. Тэгвэл би өөрөө энэ хэмжигдэхүүний аль хавьд тэмдэглэгдэж байгаа бол. Өчүүхэн надаас хол харин агуу гэдэг нь ойрхон байгаасай. Агуу сэтгэлтэй байхын тулд хайраар л хүчлэгдэж оршино. Би өөртөө хайртай байх гэдэг үгний учгийг тайлах гэж ядан сууна. Өөртөө хайртай байх аминдаа хайртай байх хоёр тэс ондоо зүйл. Аминдаа хайртай байх нь ухамсарт сэтгэхүйн уул тархинд хурсан цагаас бий болсон аминчхан үзэл. Гэхдээ намайг дуурайсан тэр бяцхан амьтан мэндэлсэн тэр өдөр энэ бодол улам минь улам батжсан. Өөртөө хайртай байж чадвал би бусдын хайрыг татах “такс” олж авч буй хэрэг. Гэвч энэ бүхэн юуны төлөө гэж. Аминчхан үзлийг энд түр мартвал би өөрөө хайрыг түгээгч нэгэн болж хувирах учиртай. Энэ нь дэлхийг ариусгахад өөрийн хувь нэмрээ оруулж байгаа хэрэг. Зарим хүмүүс бас шашин яагаад энэ сэтгэлийн ариун байдлыг бусдад ойлгуулах гэж оршдог юм бэ? Үүнийг хөгжлийн нэг шат гэж түрхэн тодорхойлбол энэ нь улс орон дэлхий дээр оршигч хүмүүсийн техник, технологий эдийн засгийн хувьд айхтар нөлөөгүй атал юунд хүмүүсийг мунхаглалаас аврах гэж ингэтлээ мянган, зүүныг дамнан зэрэгцэн оршиж байгаа юм бол... мэдээж тэд хүн л болохоор амьд явахын тулд хоол хэрэгтэй. Тиймийн тулд бага зэрэг орчин цагийг дагах болдог ба ингэлээ гээд тэд ухамсарт чанараа алдалгүй одоо хүртэл оршсоор...
Яг одоо би бодож буйгаа зөв эсвэл буруу гэж эргэж харалгүй шууд л бичээд байна. Зөвхөн одоо ч биш бүүр эхлэлээсээ. Эргээд аминдаа хайртай байх талаар бичсэн зүйлрүүгээ орвол өөртөө хайртай, бүүр толинд хараад өөрийгөө хайрлах сэтгэл төрдөг, эхээс төрсөн тэр ариун биеэ бага ч гэсэн гэмтээж бас гутаасан бол энэ биенээсээ уучлалт гуйх хэрэгтэй мэт. Хоосон уучлалт гуйхгүйн тулд маргаашнаас биш одооноос хичээх хэрэгтэй. Үүний тулд бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салах, кибер ертөнцөөс цагаа харамлах хэрэгтэй байна. Кибер гэснээс энэ ертөнц чинь эмэгтэйчүүдийг айлгүй, эрчүүдийг уйваагүй бас нялцгар болгож байна. Нөгөөтэйгүүр энэ айхтар ертөнцөд хайр гээч зүйлийг эзэн биегүйгээр хүртэх боломтой болохыг анзаарлаа...
Ухаараад ойлгоод дуусахгүй энэ орчлон үнэхээр л агуу юм. Гэвч би, бид яг одоо бодож байгаа шигээ маргааш байж чадах уу гэдэг том сорилт нь ихэнх хүмүүсийн чаддаггүй зүйлийн нэг. Учир нь сэтгэл хэмээх эрхтэн өөрөө амархан баярлаж, амархан уйлж, амархан өөрчлөгддөг хий юм. Бага байхдаа дуртай байсан бүхэн минь балчир насны минь сэтгэлтэй тэр хол үлджээ. Юу ч болоогүй юм шиг дэрвэж явжээ. Цагаан сар хамгийн дуртай баяр минь байж билээ. Жил бүр энэ л баяраар олон хамаатнуудтайгаа уулзаж том болсноо хэлүүлж их л хөөрч догдолж, идэж, ууж, бэлэг хураан айл хунараар хэсдэг байждээ. Гэтэл одоо хүн нас барахад л тэднийхээ барааг хардаг болох нь. Муу амалчихлаа гэхдээ энэ цагаан сараар заавал нутаг орохыг хүсэж байна...
12 цаг хэдийн өнгөрчээ. Шинэ өдөр ирэх нь энэ, гэвч амьдралаас явах тэр өдөрлүү нэг өдрөөр ойртож байгаа муу мэдээ. Гэлээ гээд гунигт бодлоор өөрийгөө зовоох хэрэг юусан билээ. Энэ хорвоо дээр ойлгож барахгүй зүйл дэндүү их юмдаа гээд дахиад л хэлье дээ. Бүх зүйлийг мэддэг болчихвол дэлхийгээс явах тэр өдөртэйгээ зэрэгцэж ирэхтэй адил. Тийм болохоор хорвоо би чиний элгэн дээр нүүрээрээ унаад амандаа шороо үмхэн босож ирэх эр дуудлагатай босоо заяатай эгэл хүмүүн болоод тэнэглэл дундаа алдаж, ухаарал бүртээ сайн зүйлийг дагуулж монгол цусаа хадгалан цэвэр усаар ундаалах эх газрын тань шороог олон олон өдөр хөдөлгөж явъя даа...
/ 2012.02.03-ны тэр нэгэн бодолд автсан шөнийн эргэцүүлэл... Амьдрал үргэлжилсээр/
өө нээрээ гар утсан дээрээ бичих хэцүү ч гэлээ бодлоо буулгах тэр мөч бүрт дэндүү ойр байдаг сайхан эд юм.Залхуу хүн гэж нээрээ,,,,,,,,,,
Subscribe to:
Posts (Atom)