Сэтгэл гэдэг хүн чанарын хэмжүүрт өчүүхэн эсвэл агуу гэсэн ойлголт байдаггүйг би санаж байна. Тэгвэл би өөрөө энэ хэмжигдэхүүний аль хавьд тэмдэглэгдэж байгаа бол. Өчүүхэн надаас хол харин агуу гэдэг нь ойрхон байгаасай. Агуу сэтгэлтэй байхын тулд хайраар л хүчлэгдэж оршино. Би өөртөө хайртай байх гэдэг үгний учгийг тайлах гэж ядан сууна. Өөртөө хайртай байх аминдаа хайртай байх хоёр тэс ондоо зүйл. Аминдаа хайртай байх нь ухамсарт сэтгэхүйн уул тархинд хурсан цагаас бий болсон аминчхан үзэл. Гэхдээ намайг дуурайсан тэр бяцхан амьтан мэндэлсэн тэр өдөр энэ бодол улам минь улам батжсан. Өөртөө хайртай байж чадвал би бусдын хайрыг татах “такс” олж авч буй хэрэг. Гэвч энэ бүхэн юуны төлөө гэж. Аминчхан үзлийг энд түр мартвал би өөрөө хайрыг түгээгч нэгэн болж хувирах учиртай. Энэ нь дэлхийг ариусгахад өөрийн хувь нэмрээ оруулж байгаа хэрэг. Зарим хүмүүс бас шашин яагаад энэ сэтгэлийн ариун байдлыг бусдад ойлгуулах гэж оршдог юм бэ? Үүнийг хөгжлийн нэг шат гэж түрхэн тодорхойлбол энэ нь улс орон дэлхий дээр оршигч хүмүүсийн техник, технологий эдийн засгийн хувьд айхтар нөлөөгүй атал юунд хүмүүсийг мунхаглалаас аврах гэж ингэтлээ мянган, зүүныг дамнан зэрэгцэн оршиж байгаа юм бол... мэдээж тэд хүн л болохоор амьд явахын тулд хоол хэрэгтэй. Тиймийн тулд бага зэрэг орчин цагийг дагах болдог ба ингэлээ гээд тэд ухамсарт чанараа алдалгүй одоо хүртэл оршсоор...
Яг одоо би бодож буйгаа зөв эсвэл буруу гэж эргэж харалгүй шууд л бичээд байна. Зөвхөн одоо ч биш бүүр эхлэлээсээ. Эргээд аминдаа хайртай байх талаар бичсэн зүйлрүүгээ орвол өөртөө хайртай, бүүр толинд хараад өөрийгөө хайрлах сэтгэл төрдөг, эхээс төрсөн тэр ариун биеэ бага ч гэсэн гэмтээж бас гутаасан бол энэ биенээсээ уучлалт гуйх хэрэгтэй мэт. Хоосон уучлалт гуйхгүйн тулд маргаашнаас биш одооноос хичээх хэрэгтэй. Үүний тулд бэлэнчлэх сэтгэлгээнээсээ салах, кибер ертөнцөөс цагаа харамлах хэрэгтэй байна. Кибер гэснээс энэ ертөнц чинь эмэгтэйчүүдийг айлгүй, эрчүүдийг уйваагүй бас нялцгар болгож байна. Нөгөөтэйгүүр энэ айхтар ертөнцөд хайр гээч зүйлийг эзэн биегүйгээр хүртэх боломтой болохыг анзаарлаа...
Ухаараад ойлгоод дуусахгүй энэ орчлон үнэхээр л агуу юм. Гэвч би, бид яг одоо бодож байгаа шигээ маргааш байж чадах уу гэдэг том сорилт нь ихэнх хүмүүсийн чаддаггүй зүйлийн нэг. Учир нь сэтгэл хэмээх эрхтэн өөрөө амархан баярлаж, амархан уйлж, амархан өөрчлөгддөг хий юм. Бага байхдаа дуртай байсан бүхэн минь балчир насны минь сэтгэлтэй тэр хол үлджээ. Юу ч болоогүй юм шиг дэрвэж явжээ. Цагаан сар хамгийн дуртай баяр минь байж билээ. Жил бүр энэ л баяраар олон хамаатнуудтайгаа уулзаж том болсноо хэлүүлж их л хөөрч догдолж, идэж, ууж, бэлэг хураан айл хунараар хэсдэг байждээ. Гэтэл одоо хүн нас барахад л тэднийхээ барааг хардаг болох нь. Муу амалчихлаа гэхдээ энэ цагаан сараар заавал нутаг орохыг хүсэж байна...
12 цаг хэдийн өнгөрчээ. Шинэ өдөр ирэх нь энэ, гэвч амьдралаас явах тэр өдөрлүү нэг өдрөөр ойртож байгаа муу мэдээ. Гэлээ гээд гунигт бодлоор өөрийгөө зовоох хэрэг юусан билээ. Энэ хорвоо дээр ойлгож барахгүй зүйл дэндүү их юмдаа гээд дахиад л хэлье дээ. Бүх зүйлийг мэддэг болчихвол дэлхийгээс явах тэр өдөртэйгээ зэрэгцэж ирэхтэй адил. Тийм болохоор хорвоо би чиний элгэн дээр нүүрээрээ унаад амандаа шороо үмхэн босож ирэх эр дуудлагатай босоо заяатай эгэл хүмүүн болоод тэнэглэл дундаа алдаж, ухаарал бүртээ сайн зүйлийг дагуулж монгол цусаа хадгалан цэвэр усаар ундаалах эх газрын тань шороог олон олон өдөр хөдөлгөж явъя даа...
/ 2012.02.03-ны тэр нэгэн бодолд автсан шөнийн эргэцүүлэл... Амьдрал үргэлжилсээр/
өө нээрээ гар утсан дээрээ бичих хэцүү ч гэлээ бодлоо буулгах тэр мөч бүрт дэндүү ойр байдаг сайхан эд юм.Залхуу хүн гэж нээрээ,,,,,,,,,,