Thursday, June 23, 2011

Далд нуусан хайр....

Далдхан нуусан хайрандаа дандаа өлгийтэй өсгөлөөдөө...
Би боддогүй байжэээ би анзаардгүй байжээ гэж би тэртээх олон жилийн өмнөх амьдралдаа дүгнэлт хийлээ.Арга ч үгүй байлгүйдээ жаахан байсан юм чиньдээ гэж өөрийгөө өмөөрөх... Тэр 3хан үгийг би яагаад тэр олон жилийн турш таньдаа хэлж чадаагүй явсын бэ гэж өөрөөсөө 7 жилийн турш асуулаа.Хичээлээ тараад ирэхэд та дуугүйхэн хоолой засанхан суудагсан.Үгээрээн биш үйлдлээрээ та минь надад энэ хорвоод бүдэрчихгүйхэн явах ухааныг насны минь нугалаа бүрт шигтгэж өгсөн байжээ.Одоо л ухаар ч байна.Эр хүн гэж ямар байдаг эр хүн гэж нэрийг ямар хүн зүүж явах ёстойг таниараан би мэдэрлээ.Та ч бас өвөөгөөс минь өвлөж авсан байх.Энэ гайхалтай ген гэгч мөнхийн усыг хойч үед тань үргэлжлүүлэх ТАЙЖ овгийн томоогүй хөвгүүн би өөрөө.Би яагаад таньтай ийм адилхан юмбэ.Үг дуу аяс алхаа шооч зан бадрангуй сэтгэл эр омогшил хурц үг хатуу харьцаа бүхэн тань надад бий...

Би өөрөөр өөрийгөө хүмүүжүүлсэн гэж би ээждээ хэлдэг.Тэр үг ээжд минь ямар хатуу тусдаг болоо гэж би цөхөрч байна.Өдөлж гүйцээгүй гэнэн хонгор сэтгэлийн болчимгүй үг настай ээжд минь өтөл нэмэх шиг болсон байхдаа гэж гэмшиж байна.Харин та минь дээрээс хараад ээ халаг минь гэж санааширсан байхдаа... Хар багаас минь амьдралд сургасан тань онжээ.Жил бүр хөдөө явдаг очоод хатуу хөтүү ажил их хийдэг бас та нарыгаа маш их санаж заримдаа зугтаж гэрийн зүг гэлдэрч байгаад баригдаад эргээд ирдэгсэн хэхэ.Нэг удаа бүүр би энэ урд байгаа том уулыг харанхуй шөнөөр туулаад чонын үүрэнд очиж чадвал бурхан миний зоригийг үнэлээд аав ээж 2г минь авчрах боловуу гэж битүүхэн горидож билээ...

7р ангидаа аав ээжтэйгээ нийлж 5 тонн алим Эрээнээс ачуулан Эрдэнэт хотноо борлуулах болж билээ.Зарах гэж идсээр байгаад таарсандаа хэхэ.Хайрцаг алим 3000 гэдэг байсан гэж бодхоор одоо тэр үед очмоор санагддагын.Өдөр бүр 20 хайрцаг алим морин тэрэг хөлслөн захруу зөөж тэнд манайхан хүлээж аваал жижиглэнгээр зардаг байсан юм.Ашиг олсон юм байхгүй бага зэрэг шатаад дууссандаа.Гэхдээ аав ээж хоёр цөхрөөгүй.Ирэх жил нь аав минь хөдөө нутгаар явж 2 тонн мах цуглуулж ирснийг кг ийн 750 р бөөндөж маш хурдан зарсан.Гэхдээ бие бага байсан болхоор нааш цааш зөөх буулгах гээд л надад лав хэцүү байдаг байлаа.Хурдан дуусайсай л гэж боддог байж билээ.Гэхдээ тэрний ачаар намар нь ангийхаа хөвгүүдийг бөх барилдаанаар нилээн сандаргадаг болсон шүү.Тэрний дараа жил аав эрүүлжүүлэхийн хошууч найзаасаа хэдэн хоригдол авч надаар харгалзуулан ууланд гарч түлээ бэлтгэж билээ.Өдрийн норм 100 шуудай мод.Бас л чанга шүү.Нэг удаа аав хэдэ хоног алга болчихсон бид нар өлсөж үхэх гээд мөөг шарж иддэг байлаа.Би гэж балиар амьтан үнсэнд дулаацаж байгаа бүжинг дүүдээ өгнө гэж байгаад өлсөөд чанаад идчихсэн хэхэ... Ингээд харахнээ аав минь энэ мэт олон зүйлд надад үйлээрээ сургаж байсан юмдаа.Өглөө босоход аав хол хийчэхсэн цай чанчихсан ээжийг сэрээгээд л оронд нь өгдөг.Гэрээ байнга цэвэрлэнэ.Тоос сорогч угаалгын машиныг бүүр үзэн яддаг хүн байж билээ.Би лав нэг ч удаа хувцасын угааж үзээгүй юмдаг.Өөрийнх нь алдын хэр өндөр болоод ирэхдээ хааяа нэг өмд цамцын нууцаар өмсөөд их загнуулдаг байсан.Харин аав минь найзууддаа миний хүү өсөөд сайхан байнаа гэж саймширхдаг байсныг нь найзуудаас нь сонсож билээ.Таньдаа өргөх зөндөө сэтгэлийн үг байвч энэ хүрээд дуусгыдаа Хүү нь таньдаа хайртай... Далд нуусан хайранд тань дандаа л өлгийтэй өссөндөө муу хүү чинь
За ажилдаа явлаа гадаа машин хүлээгээд жаахан яарчихлаа баяртай Ааваа

Monday, June 20, 2011

Хайр дуусдаг

Чөлөөт сэдэв , 9. Http://gegeen.com 2010-06-23 08:28 нэмсэн. 38 хариулттай
Tag Хайр сургамжит өгүүллэг

Нэгэн голын эрэгт маш үзэсгэлэнтэй бүсгүй, нөгөө эрэгт ни нэгэн сайхан залуу амьдардаг байжээ. Тэр хоер бие биедээ хайртай болсон байлаа. Залуу орой болгон гол гатлан нөгөө эрэг дээр амьдардаг бүсгүй дээрээ очдог байлаа. Үүр цайхад залуу бүсгүйгээ үнсээд эргээд нөгөө эрэг рүү буцдаг байв. Олон шөнийг ингэж өнгрүүлжээ.

Харин нэгэн шөнө бүсгүйтэйгээ уулзаад буцах болж бүсгүйгээ үнсээд сайн ажиглан харснаа :
- Чиний нэг нүд юм хардаггүй юм уу гэв. Бүсгүй залууд хандан:
- Чи минь энэ хэвэрээ л байгаaрай. Өнөөдөр голоор битгий гараарай гэж гуйв. Харин залуу бүсгүйнхээ үгэнд оролгүй гол гатлах гээд сэлж чаддаггүй учраас живж үхжээ. Энэ залуу ерөөсөө сэлж чаддаггүй байжээ. Агуу их хайрынхаа хүчээр л голыг гаталдаг байж. Харин хайр дуусахад

Sunday, June 19, 2011

Мэргэжилээ сонгосон минь....

Хэхэ энэ мэргэжилтэй амьдралаан холбосон түүх маань их л сонин юм шүү...


10р ангид ордог жил ээж минь намайг кадастр гэдэг мэргэжилтэй болохыг зөвлөж байж билээ.Харин аав болхоор сансарын кадастр (сансарын кадастр гэж байдаг юм боловуу би одоо хүртэл мэдэхгүйл явна кк) гэсэн мэргэжил байвал сонгоорой гэж захиж байсан юм.Учир нь аав маань од сар нар газар зүй түүх гээд их л олон талын мэдлэгтэй бас тэдгээрээсээ надад их ярьж өгдөг мөн цагаан сахалтай өвгөний зурагтай одон орны тухай ном авж өгч байсан нь санаанаас огт гараагүй.Тухайн үед хүүхдүүд хот хүрээ орж олон газар конкурс өгөөд л харин би гэдэг хүн өөртөө итгэлтэй байсан болхоор Эрдэнэт хотдоол өгнө гэж боддог байв.Конкурстай зэрэгцээд төгсөх шалгалт шүүлэг дүн гээд л хар мянган юм л болж байлаа.Миний сурдаг байсан сургуулийн ОНЦ төгсөгчдийн самбарт 1981 он гэсэн хүснэгтэд аавын минь нэр байдаг болхоор ааваараа үргэлж бахархаж найзууддаа их л саймширханых сацууу дотроо аавтайгай адилхан нэрээ мөнхөлндөө гэж их хичээнэ.Хүсэн хүлээсэн мөчүүд ч хаяанд ирж би сургуулиа 100А төгсөж аавынхаа нэртэй ижилсүүлж чадсандаа нилээдгүй омогшсоон.Тэр жил ер нь урлаг спорт сурлагаараа их одтой байсан болхоор сургуулиасаа ганцаараа авьяас алтан медалтай төгөж билээ :))))))))))))))

Конкурс:

Бөөн юм болж болж нэг юм шалгалтын өрөөнд орж суулаа.Хойгуур суусан нь эргээд гай болж туслаарай туслаарай гэсэн хэдэн усан толгойтнууд тоо бодуулахгүй нилээн л сандаргалаа... Цагтай уралдан байж бодлогуудаа дуусгаад хэсэг хүлээлгэсний эцэст дүнгээ сонсвол 30 оноо авчээ.40 с 30 байж боломгүй санагдаж шалгалтын комисд маргаан дэгдээж орхив ккк.Тэгээд хянагч багш нартай хамт үзвэл 11с 20 хүртэлх хариугаа зөрүүлж тавьсан байжээ хөөрхий минь.Учир юун гэвэл 11 бодлогыг цэгэлж тавьчихаад 12 оо бодохдоо 11 дээрээ тавиад 20 хүртэл 9 дараалаад алдчихжээ нөгөөх чинь :((((((((( ОДоо яаая гэхэв өөрийн гаргасан алдаа гарж ирээд багшид үнэн учираа хэлэхэд багш ганц найдвар ингэж байх гэж хэмээн нилээн халгалж билээ.Гэхдээ тэгж алдсан нь хожим одоогийн миний амьдралын эхлэл байсан гэж бодхоор үнэхээр их баярладаг.

Хувиар:

Шалгалтаа өгчихөөд өндөгтэй хуурга идээд нөгөө өндөгнөөсөө хордлогонд ороод хэвтэх дөхсөн шүү хэхэ.Дусал хийлгэж арай гэж хөл дээрээ босоод нэр дуудахаас 5 минутын өмнө комиссын үүдэнд ирвээ.Ээж хотруу Алтаа эгч рүү залгаж Төгөлдөр одоо орох гэж байна Геодези үү Сансарын Геодези үү гэж асуухад эгч Геодези нь арай том гэж махчилж ойлгуулж өглөө.Ямар ч байсан сургуульдаа орчихвол 2р курсээсээ ангиа сольж болдог гэдгийг мэддэг байсан болхоор өөрөө Сансарын геодези гэсэн ангийг авч найздаа Геодези гэсэн ангийг үлдээж байсан юм.Энэ мэргэжлийг сонгуулах гэж их л ятгаж билээ ер нь манай найзууд маркшейпэр кадастр гээд ойролцоо мэргэжлүүд сонгосондоо...Азаар түүнийг ороход нөгөө хувиар байж таараад.1 р ангиасаа үргэлжлээд амьдралд хөл тавьтлаа л сурагчийн ширээн дээр хамт суух хувь тохиосон билээ.

Tuesday, June 14, 2011

Unname

Дотоод сэтгэлийн гоо сайхан гэж байдаг юм байна...
Гэвч тэр гоо сайхан намайг анзаарсангүй...
Би хайрлах эрхгүй хүн....
Хаалга хаагдсан...
бидний сэтгэл үнэн үг хуурамч...
хүний эхэмсэг зан зүрх сэтгэлээс заримдаа даван гарах юм...
Гэхдээ сэтгэл тайван байна бүх зүйл доторхой болсон.
Хэсэг хугацааны дараа тэр намайг дурсдаг болвуу гэж өөрөөсөө асуух байхдаа...

Tuesday, June 7, 2011

Дотоод сэтгэлээ сонсьёо

Уулын оргилд гарахад амаргүй байлаа... Хүсэл бодол шаналал уйтгар гуниг сэтгэлд нуугдах хөнгөн гуниг бүхний дунд эргэлдэн байгаа өөрийгөө чөлөөлөх боломж гарсан юм...
Тэнхээ мэдэн орилсоор л орилсоор л сая л нэг уужирлаа... Нүдний өмнө цэлийн байгаа уудан энэ орчлонг дөнгөж сая ухаан орж байгаа юм шиг л харж, бахдаж, шунаглан удаанаар ширтлээ... Ямар уудам бас агуу вэ.Миний дэврүүн хүсэл зориг бодол санаанд минь амилах гайхалтай мөрөөдөлүүд минь надаар дутаж намайг маш их санасан байгааг сая анзаарлаа... Тэртээ цаана их хот цэлийх ба Улаанбаатар гэсэн хайрцаган дотор ууртай бухимдалтай, аз жаргалдаа бялхсан, хайр дурлалдаа шатаж байгаа залуу хос, хичээлдээ ажилдаа яаран байгаа,гадаа салхилан суугаа эмээ өвөө нар гээд л жижигхээн хүмүүс оршин харагдана... би ч бас саяхан тэн байсаан
Өнөөдөр би ажил гэр бүл амьдрал гээд бүхий л зүйлийг түр хойшоо тавин толинд харагдах тусгал биш жинхэнэ өөрийгөө харж сонсож мэдэрч байна.Нүдээ аниад гараа дэлгээд энэ орчлонгоос тасаллаа … Нэг л мэдэхэд хамаг сэтгэл санаа уужирж зөөлөн амгалан тайван.
Дараах 5 мөрийг би гардгүй балаар дарагдадгүй үсгээр бичлээ...






Дараа уулзах хүртэл түр баяртай миний нууц ертөнц минь ганцаараа биш 2лаа ирнээ гэж амлая...

уулын оргилд гарах амаргүй сарын дараа дахин гарнаа...
Ц. Төгөл-Өдөр 1 сарын өмнө бичсэн.
Хэн нэгнийхээ өнгөнд уусч чадахгүй бол яахин амьдарч чадна.Зарим нэгэн тааруу өнгийг хайр дурлалын гал шатаадаг.Ямар нэгэн өө сэвийг бие биенээсээ олж чадахгүй байгаа бол гарцаагүй дурласан хэрэг.Зуун хувь сэтгэлд нийцсэн амьдралыг зөвхөн үлгэрээс л уншиж болно байх.Ихэнэх нийцэмжийг дурлалт хосууд урлал мэт бүтээдэг болохоор жинхэнэ дурлал тэртээ хойно эхэлдэг байж ч мэдэх.
M. BOLOD 1 сарын өмнө бичсэн.
xайрийг бүү xай - xагацал xурдан ирдийн
ганцаардлийг бүү зүx- чамд уxаарал xайралдийн
дурлалд бүү яар - дураар ганц үе ээ үгүйлдийн
учраx заяаний xаниасаа урьдаад сонголтоо хийчвээ

оройтлоо гэж бүү сандар- зүрx чини үргэлж залууxан
xүүxэд гэж бүү яар - xүссэн юм xүзүү ороодий
тооxку байна гэж бүү гуни- яргуй шиг бүсгүй эрт xагдардийн
виски вино адил бусгуй xун xугацаа өнгөрөx тусам үнэтэй чанартай болдийн

сингл залуусдаа зориулан сийрүүлэв... буруу ч юм бичээ xаяцан уу ...өөрсдөө мэд

Хайрын үнэ цэнэ

Хайр бол хүндлэл гэдэгт би итгэж бас зарчимаа болгохыг эрхэмлэдэг.Үнэхээр хайрладаг сайн хүндээ бол яавч тэгж муухай хандаж болохгүй сэтгэл зүрхээ сайн сайхан зүйлээр дүүргэж түүнийхээ сайхан зан чанар чамайг татдаг гайхалтай мэдрэмжүүдээр өөрийгөө үргэлж хөглөх юм бол түүнийгээ харах бүрт л хайр хүрж чамайг түүнтэй учруулсан хорвоод чи талархаж өөрөө уян зөөлөн нэгэн болно.Тэгэж хайрыг зөвөөр мэдэрч чадах юм бол чи түүндээ уурлаж бас гомдож чадахгүйэ.
Чин сэтгэл гээ ч зүйл бидний харилцаанд их дутмаг байдаг анхны хайр анхны үнсэлт анхны гээд юм бүхэнд чин сэтгэл гэсэн тодотгол үргэлж илэрч байдаг болхоор бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдаж он жилийн уртад улам л тодорч яг л хадан хясаан дээр бичсэн юм шиг дурайдаг.Чин сэтгэлээр хийгээгүй зүйлс элсэн дээр бичсэн юм шиг л хормын төдийд үнэ цэнэгүй болж баларна.
Tuuniigee harah hairlah shirteh tuuniihee duu hooloig sonsoh gariig ni atgah tevreh unseh hamt baih much buhniigee bi bugj hemeen setgedeg… gevch nadad ene bugjiig zuuh huruu bhgui bolhoor bi setgeldee teen tuugeere az jargaliig mederch tuuniige bodoh sanah hairlah temuuleh husleer goloon zogoodog… Hamtdaa shuu buh setgel zurheere bie tsogtsosooroo uudam ene horvoogiin uchuuhen hesgiig duurgegch hun bieyree hamtdaa shu chamtai min hamt bailgaagui ter ih tsag hugatsaanaas ushuu avah met nasan turshdaa hamt bh bolnoo.
Hyzgaargui uudam dalain ereg deer dund zergiin baishin bariad bas tom bish zavitai,jargaj bui narnii uzesgeleng todruulan haruulah duran, bas negen tuguldur huur ene buhen minii muruudul baisan harin odoo ter muruudulduu chamaigaa bagtaahiig hachin ih husej bn.Ci boddoo tend hen c bhgui dalain davalgaa ertuntsiin ungu ertsuntsiin aylguu ter saihan buhniig 2laa bie biee tushin suugaad medreh bolnoo.

Дурлалын боол

Баяртай гэж би чамд xэлээд эргэсэн ч
Бурxан минь намайг зогсоогооч гэж
Битүүxэн шивнэж байсан юм
Бардам зан xайрыг минь дийлж урагш алxаx үед
Битгий яваач гэж xэлэx ёстой байсан юм чи
Бараан үүл xүртэл бороогоор надад саад xийж байxад
Бодлогогүй xэлсэн үгэнд чинь гомдсон миний зүрx
Булгилан догдолж чичирч байсан юм
Бардам юм даа бардам юм чи бид xоёр
Бууж өгөx дургүй юм нэг нэгэндээ
Бие биенээ xараxгүй ганц л өдөр өнжвөл
Бэтгэрдэг xос зүрxнээсээ ч илүү бардам юм
Тэмцэж байна би яг одоо өөртэйгээ
Тэвчээр заан урагш алxаxыг xичээж байна
Тэгтэл гэнэт дотор минь xаранxуйлж
Тэсгэлгүй иxээр xарамсаж байгаагаа мэдэрлээ
Гомдол минь тайлагдаж сэтгэл минь цэлмэлээ
Гомдол ч гэж үнэндээ түүндээ гомдоогүй байж
Намайг xайрлаx xайр чинь дутуу санагдаж
Нэг л иx зүйл xүсэж дээ чамаасаа
Xөл минь зөрүүдэлж алxаxаа болиxод
Xүслээ дагаж эргэж xарлаа
Тэгэxийг минь чи мэдсэн юм шиг
Чангаас чанга тэврэн авлаа
Битгий яваач гэж гуйсан xарцанд чинь
Би xэзээ ч яваxгүй ээ гэж нууцxан шивнэлээ
Бардам зан минь нуxчин дарагдаж
Бид дурлалын боол болжээ

http://tsets31.blog.banjig.net/

Бүхнийг гэгээнээр хар...

Бодлоос уяатай санаанаас гарамгүй тийм сайхан үзэсгэлэн гоог би мэднээ.Түүнийг бодох тусам хайр хүрч, санах тусам цөхрөх үе бий.Мухардалаас гарч чадахгүй хэн нэгэн л энэ чинь зовлон шүүдээ гэж гэнгэнэх... Гэвч зовлонгийн нар жаргалын сүүдэрт харлан хоцордог юм.Энэ л үед хайрын шувуухайг санаж хэдий тэр үлгэрт гардаг ч гэлээ түүнийг өөрийгөө хэмээн сэтгэ... Түүнд таалагдах бүх зүйлийг өөртөө худалдаж ав харин чамаас мөнгө биш өөрийгөө голсон ацаг сүүл чинь гээгдэх болно. Одоо чи нис,тэнгэрт дүүлэн хөөр хамгийн сайхан гоо үзэсгэлэн чамайг дуудах тэр мөчийг хүртэл хайрын шувуухай минь чи нис.http://img.banjig.net/d/bb/user_uploads/198278/love-21_78c737aa.jpg

Чамайгаа оллоо....

Хоёр биенээ олно гэдэг бүх насны баяр баясгалан. Энэ хорвоо гайхалтай зочицуулалтаараа зөвхөн чамд зориулсан ганц амрагыг бүтээсэн байдаг. Харин түүнтэйгээ хэзээ учирах вэ гэдэг нь оньсого болон үлдэхийн сацуу чиний амьдралын замд хаа нэгтээ нуусан байх учиртай.Та учирах мөчөө хүртлээ өөрийгөө боловсруулж түүндээ өөрийгөө бэлддэг өнөөдөр та дурлалтайгаа учирсан учираагүй залуу эсвэл өөрийгөө залуу биш гэж бодож байж болох юм.Хэрэв та дурлалын хаалгыг онгойлгоё гэвэл түүнд таарах түлхүүр нь нас биш ажээ.Заяаны хань чинь олдохгүй байвал харилцаагаа өөрчлөх,танин мэдэх,аливааг харах орон зайгаа ихэсгэх хэрэгтэй.Хэдий н чинээ өндөрөөс харна харах тойрог чин нэмэгдэнэ.

Аз жаргалыг түгээе....

Чиний бэлэг хичнээн үнэтэй ч өгч буй хүнд чинь таалагдах хэрэгтэй.Алтнаас хүчтэй үнэ цэнэ гэж байх.Сайхан сэтгэл гэдэг хүлээн авч байгаа хүнийхээ хувьд олдошгүй нандин зүйл болж чадсан цагт хайрлахуйн чанар аяндаа урган дэлгэрдэг.Гайхамшигтай сайхан нөхөрлөл гаднаас нь харахад ч бахадмаар. Түүнийг хэрхэн бүтээхээс үргэлжлэх хугацаа нь хамаардаг.Анд нөхрөө баярлуулж хүмүүс л аз жаргалыг хамгийн түрүүнд илүүгээр халбагадаж харагддаг.
Баярлах чинь ирэх жаргалын төлөө би төрсөн
Баялагийн бүтээх сэтгэлээ тэвэрч дэргэд чинь очсон
Үл мэдрэхийн орон зайг нураахын одонд би төрсөн
Үлгэрээс сонгодог хайраа аргадаж чамдаа би очсон
http://farm2.static.flickr.com/1190/1249393754_ef35b356ce.jpg
Ихэнх хүмүүс сайхан сэтгэл ба хайрыг дурлалаас ялгадаггүй.Хайр бол бүх нийтийн өмч бөгөөд бие биендээ өгч байх өдөр тутмын хэрэгцээ, элч дулаан юм. Харин бусдаас онцгойлж өөрийн болгох хүсэлд хөтлөгддөгөөрөө дурлал туйлын адармаатай. Юунд яарна. Түүнийг таньж мэдэх болтлоо өөрийгөө хайрлаж гамнаж бас болох. Өөрийгөө ямар ховор үнэтэй баялаг болохыг ухаарсан хүн л амьдралыг хайрлан дээдэлж чаддаг. Биднийг аз жаргалтай далд хүч бол яах аргагүй хайр нигүүлсэл та зүгээр халуун дулаан инээмсэглэл урмын үгээр хайрыг түгээж болно.Таны илгээмж тань түүний мэлмийд бяцхан чийг хүртээх болно....

Хайр дурлалд ч гэсэн зарчим бий

Амьдрал болоод хайр дурлалд өөрийгөө бэлтгэхгүйгээр дурлана гэдэг сэлж сураагүй атлаа өргөн мөрөн гэтлэхтэй адил болвуу. Өөрийнхөө завинд хэтэрхий их найдаад хөмрөх үед нь живэх азгүй тохиол олныг харлаа. Хайр дурлалынхаа шивнээг сэтгэл зүрхээрээ зөв таньж өөрийгөө харах гэгээ асаа.Ядаж чамайг олж таних хэрэгтэй биз дээ Бусдыг өөрийнхөө сайхнаар гэрэлтүүлбэл амьдралын өнгө илүү ихээр тодорно.
Дурлал гэдэг гуйлт хүсэлт,өргөдөл гомдол,цөхрөл биш
Дурлуулах сэтгэлийн илч итгэл хайрын гэгээхэн өглөг
Хэнийг ч энэрэх итгэлийн галаа ил асаан урмын үрийг тарихад
Хүсэл хайрын жигүүр охидын цэцэрлэгт гоёмсогхон ургадаг

Чин сэтгэлээсэй ярилцдаг байя....

Аз гэж зүйл цор ганц байх шиг... Бидний энэ өчүүхэн амь ямар их урт замыг туулаад ертөнц дэх түмэн нугачааны аль нэг завсраар сугарч бидний биед орж хүн болгодог юм болдоо.Энэ л миний амьдралын хамгийн том аз.Тэгвэл энэ эх бахдалыг төрүүлэгч амин судас нь гагцхүү хайр гэлтэй.Харилцаа бол түүн дотор гүйх цэнгэг цус нь юм.Үзэн ядалт гэдэг хов хэрүүлээр ундаалж,ойлголцол итгэлцэл, сэтгэл зүрхээ чөлөөтэй нээхэд цэнгэгшиж байдаг ухамсар сэтгэхүйн үүл юм.Халуун дотноор ярилцаж зөв ойлгох нь өөрийгөө нээх шилдэг арга болохыг хүмүүс анзаардаг байгаасай.Биегүй сүнс, сүнсгүй биеийн ялгаатайн учир ярилцах.

Хайрыг хүндэл...

.
Дурлал нисэж ирдгүй дурлалтай учирч түүнийг олж хардаг.Хайр бол хүндлэл хүндлэхгүй бол хайр биш хайр бол амьд хайрыг услаж дурлал түүнийг баяжуулдаг.Хайртай хүндээ өдөр бүр дурладаг. Хайр амьд байхын утга учир харилцан биенээ хүндлэх бие биенийхээ багана болоход оршино.Хэрэв хэн нэгнийхэн багана унавал ДУРЛАЛ нь цаг хугацааны эргэлтээр ДУРЛАЛ-ДУРСАМЖ болон хувирна.

Сайханд согтохуй

Ухаантай сайхан залуус хүүхнүүд өдөр бүрээр цэцэглэн дэлбээлж харагддаг.Түүний хүсэл тэмүүллийн гүнд мөнхийн хайр дэлгэрч хэнтэй ч эелдэг сайхан харилцдаг.Дотоод гоо үзэсгэлэн гэдэг агуу тэр билээ.Сайхан харилцаагаар өөрийгөө чимэглэх шиг аугаа үзэсгэлэнг би бас мэдэхгүйэ.Элэгсэг дотно харилцаа гоо үзэсгэлэнтэй зохицхоороо ямар эгэлгүй байдаг гэж санана.Яаг л ямар нэгэн суут зохиолчийн гайхам эгшигэнд найган бүжих мэт...
Сайхан хүмүүсийн цэцэрлэгт аялах дэндүү урамтай
Сэтгэлээ тэмтэрч, билүүдэж, өнгөлөх гайхамшигтай
Өөрийнхөө бүтээсэн ертөнцөд үнэ цэнэтэй оршиж
Өрөөлд уусч, өрөөлийг цэнэглэж амьдрах жаргалтай

Хайрыг нигүүлсэе...

Бүтээсэн байгуулсан, шинэ хуучин аяга шил юу г ч эвдэж нураах хялбархан байдаг Гэхдээ хүний сэтгэлийг эвдэж гэмтээх шиг тийм хорлонтой дайсагналыг би үзсэнгүй. Сэтгэл нь эвдэрсэн хүмүүс бусдыг яаж ч доромжилж тохуурхаж, хайр энэрэл , зөөлөн сэтгэлийг сэвтүүлэн хохироохоос буцахгүй. Хайргүй бол амьдрал сааралтан гандан болно.
Хэмжээлшгүй их хайрын үнэт гоо чанараар
Хэн нэгэн азтанд дурлалын цэцэг бэлэглэх
Хязгааргүй нандин хүслээр анир уусган ассан
Хамгийн гэрэлт агшинг дурлал гэдэг юм

Хайр бол амьд

Бие биенээ хайрлахгүй байхын аргагуй тийм гайхамшигт зохицлын уран ярууг хүн л баяжуулан амьдардаг.Энэ их хувь тавиланг бишрэхгүй байж яахин зүрхлэх.Хэн нэгнийг хайрлаж эхлэх нь хүмүүн чанар бүрэлдэж байгаагийн гэгээн шинж, бусдад өөрийгөө илэрхийлж буй хамгийн нарийн нандин тэмүүлэл, хиртээх сэвтээх аргагуй энхрий сайхан үзэгдэл билээ.

Sunday, June 5, 2011

Нас бол тоо

Нас бол тоо.... Хорвоо өөрөө бидэнд хэн нэгнийг хайрлах тэр торгон мэдрэмжийг хурц илдэм дээр сийлэх мэт уралчихаад мохоо ир шиг 20 жилийн настай бүтээл туурвиагүй юм... Хайр бол мөнхийн бас үхдэггүй гэж би итгэдэг... Залуу халуун нас гэж нэрийдсэн үедээ гал цогтой ганц дурлчихаад үлдсэн бүх насандаа газар ширтэн дурлалыг тоохгүй өнгөрөх нь эмгэнэлтэй... Өөрийнхөө насыг март өрөөлөөс авсан шаналал цөхрөл нулимсийг жинхэнэ хайраа олох амьдралын шалгуур байждээ гэж бодоод өндөр хавцалаас унагаа.Буцаад энэ л гайхамшигт ертөнц дээр хүн болж төрөөд хүнийг хайрлах тэр хишгийг хүртэж авснаа магтан дуулж шүлгэлж баярлаж инээж аз жаргалыг амтал... Дурлах нас гэдэг чинь амьдрал тэр чигээрээ юм шүүдээ.