Далдхан нуусан хайрандаа дандаа өлгийтэй өсгөлөөдөө...
Би боддогүй байжэээ би анзаардгүй байжээ гэж би тэртээх олон жилийн өмнөх амьдралдаа дүгнэлт хийлээ.Арга ч үгүй байлгүйдээ жаахан байсан юм чиньдээ гэж өөрийгөө өмөөрөх... Тэр 3хан үгийг би яагаад тэр олон жилийн турш таньдаа хэлж чадаагүй явсын бэ гэж өөрөөсөө 7 жилийн турш асуулаа.Хичээлээ тараад ирэхэд та дуугүйхэн хоолой засанхан суудагсан.Үгээрээн биш үйлдлээрээ та минь надад энэ хорвоод бүдэрчихгүйхэн явах ухааныг насны минь нугалаа бүрт шигтгэж өгсөн байжээ.Одоо л ухаар ч байна.Эр хүн гэж ямар байдаг эр хүн гэж нэрийг ямар хүн зүүж явах ёстойг таниараан би мэдэрлээ.Та ч бас өвөөгөөс минь өвлөж авсан байх.Энэ гайхалтай ген гэгч мөнхийн усыг хойч үед тань үргэлжлүүлэх ТАЙЖ овгийн томоогүй хөвгүүн би өөрөө.Би яагаад таньтай ийм адилхан юмбэ.Үг дуу аяс алхаа шооч зан бадрангуй сэтгэл эр омогшил хурц үг хатуу харьцаа бүхэн тань надад бий...
Би өөрөөр өөрийгөө хүмүүжүүлсэн гэж би ээждээ хэлдэг.Тэр үг ээжд минь ямар хатуу тусдаг болоо гэж би цөхөрч байна.Өдөлж гүйцээгүй гэнэн хонгор сэтгэлийн болчимгүй үг настай ээжд минь өтөл нэмэх шиг болсон байхдаа гэж гэмшиж байна.Харин та минь дээрээс хараад ээ халаг минь гэж санааширсан байхдаа... Хар багаас минь амьдралд сургасан тань онжээ.Жил бүр хөдөө явдаг очоод хатуу хөтүү ажил их хийдэг бас та нарыгаа маш их санаж заримдаа зугтаж гэрийн зүг гэлдэрч байгаад баригдаад эргээд ирдэгсэн хэхэ.Нэг удаа бүүр би энэ урд байгаа том уулыг харанхуй шөнөөр туулаад чонын үүрэнд очиж чадвал бурхан миний зоригийг үнэлээд аав ээж 2г минь авчрах боловуу гэж битүүхэн горидож билээ...
7р ангидаа аав ээжтэйгээ нийлж 5 тонн алим Эрээнээс ачуулан Эрдэнэт хотноо борлуулах болж билээ.Зарах гэж идсээр байгаад таарсандаа хэхэ.Хайрцаг алим 3000 гэдэг байсан гэж бодхоор одоо тэр үед очмоор санагддагын.Өдөр бүр 20 хайрцаг алим морин тэрэг хөлслөн захруу зөөж тэнд манайхан хүлээж аваал жижиглэнгээр зардаг байсан юм.Ашиг олсон юм байхгүй бага зэрэг шатаад дууссандаа.Гэхдээ аав ээж хоёр цөхрөөгүй.Ирэх жил нь аав минь хөдөө нутгаар явж 2 тонн мах цуглуулж ирснийг кг ийн 750 р бөөндөж маш хурдан зарсан.Гэхдээ бие бага байсан болхоор нааш цааш зөөх буулгах гээд л надад лав хэцүү байдаг байлаа.Хурдан дуусайсай л гэж боддог байж билээ.Гэхдээ тэрний ачаар намар нь ангийхаа хөвгүүдийг бөх барилдаанаар нилээн сандаргадаг болсон шүү.Тэрний дараа жил аав эрүүлжүүлэхийн хошууч найзаасаа хэдэн хоригдол авч надаар харгалзуулан ууланд гарч түлээ бэлтгэж билээ.Өдрийн норм 100 шуудай мод.Бас л чанга шүү.Нэг удаа аав хэдэ хоног алга болчихсон бид нар өлсөж үхэх гээд мөөг шарж иддэг байлаа.Би гэж балиар амьтан үнсэнд дулаацаж байгаа бүжинг дүүдээ өгнө гэж байгаад өлсөөд чанаад идчихсэн хэхэ... Ингээд харахнээ аав минь энэ мэт олон зүйлд надад үйлээрээ сургаж байсан юмдаа.Өглөө босоход аав хол хийчэхсэн цай чанчихсан ээжийг сэрээгээд л оронд нь өгдөг.Гэрээ байнга цэвэрлэнэ.Тоос сорогч угаалгын машиныг бүүр үзэн яддаг хүн байж билээ.Би лав нэг ч удаа хувцасын угааж үзээгүй юмдаг.Өөрийнх нь алдын хэр өндөр болоод ирэхдээ хааяа нэг өмд цамцын нууцаар өмсөөд их загнуулдаг байсан.Харин аав минь найзууддаа миний хүү өсөөд сайхан байнаа гэж саймширхдаг байсныг нь найзуудаас нь сонсож билээ.Таньдаа өргөх зөндөө сэтгэлийн үг байвч энэ хүрээд дуусгыдаа Хүү нь таньдаа хайртай... Далд нуусан хайранд тань дандаа л өлгийтэй өссөндөө муу хүү чинь
За ажилдаа явлаа гадаа машин хүлээгээд жаахан яарчихлаа баяртай Ааваа
No comments:
Post a Comment