Найман цаг гозойж
Нойрмог найзууд цуглана
Зарим нэг нь эвшээж
Зайтай нэг нь суниах зуур
Ажлын байрны амьдралыг
Урилгагүй зочин сандаачив....
Тог Тог Тог өндөр өсгий тогшино
Шүн шүн шүн урт шилбэ шилэлзэнэ
Тон тон тон тонтгор өгзөг тачигнана
Түн Тан Түн Тан Том хөх нухалзана.....
Миний мэдэх Думаагийн
Чиний мэдэх Хорлоогийн
Зүсийг унагаж хөлийг салгалуулан
Халтар Ганбаагийн Эрүүг мулталж
Хээнцэр Дооёогоогийн Өмдийг нухна.....
Гүргэр зантай миний бие
Буруу харан чихээ сортолзуулж
Зөв талын бүдэг шилэнд
Бүрхэг дүрсийн ажин сууна
Танхил үнэр хамар цоргиж
Ташаа өгзөг хавиран айсуй
Хээнцэр бүсгүйн харц дээшилсээр
Өсгийн гозолзон шалан дээр унав
Нэр хийн инээх дуу гарч
Дэрхийн дэлгэцээ ширтэцгээлээ....

