Би одоо 30 хүрч яваа жирийн л нэг
бүсгүй. Нөхөртэй 2 хүүхэдтэй энэ өдрийн нарыг жаргалтай ч үднэ бас
зовлонтой үдэх ч үеүүд ээлжилсээр. Тэртээ 11 жилийн өмнөх анхны хайраа
мартаж чадахгүй явна. Нөхөртэйгөө танилцахдаа түүнтэйгээ хамт байж
байгаад түүнийг ангийнхаа охиныг жирэмсэн болгосныг мэдээд гомдохдоо
одоогийн нөхрөө сонгосон юм.
Гэхдээ тэр 2 суугаагүй гэж сүүлд
сонссон. Тэр одоо боломжийн ажил хийдэг бие даасан хэвээрээ гайхмаар нь
одоо хүртэл хүнтэй суугаагүй гэсэн. Харин би энэ хугацаанд айлын эхнэр
болж 2 хөөрхөн хүүхдийн ээж болсон. Сүүлийн 5 жил нөхөртэйгөө гадаадад
амьдарч байгаад саяхан эх орондоо ганцаараа ирсэн. Гэтэл саяхан мсж-рээр
анхны хайрын эзэнтэйгээ холбогдлоо хорвоогийн жаргал зовлон ярьж болох
зүйлсийн талаар ярилцаад л надад утасныхаа дугаарыг үлдээлээ. 11 жил
сэтгэлд уяатай байсан хүн шүүдээ.
Уулзах эсэхээ шийдэж чадахгүйнээ. Нөхрөө
хуурмааргүй байна! Манай нөхөр гайгүй амьдарлын төлөө зүтгэдэг гэхдээ
хүний нутагт намайг хааяа зовоож байсныг нь бодохоор заримдаа гомддын.
Би яавал дээр вэ уулзах уу эсвэл уулзахгүй байсан дээр үү?
-TEMEE REPLY
Jiriin negen zaluugiin zuwluguu bish ergetsuulel
Уулзахад буруудах юмгүй ээ. Анхны хайраа ямар болсныг бас өөрөө ямар сайхан амьдарч байгаагаа бардам ярихгүй юу. Гоё шдээ, хэн нэгэн чамайг одоо болтол хайрлаж байна гэдэг гайхалтай. Энэ сайхан үнэ цэнээ алдахгүй сайхан найзууд хэвээр үлдэж болно шдээ.
ReplyDelete