Битүүний өдрөөс 2 өдрийн өмнө хэлтэсийн даргийн хамт тус байгууллагад олон жил ажилласан өндөр настанд бэлгэ хүргэхээр Дулмаалин буюу гэлэнмаа нарын сүмд айлчиллаа.99 настай эмээ их дуу шуутай сайхан хүлээн авч даргатай хууч хөөрөн суусан юм.Биднийг явахын зэрэгцээ эмээ атга дүүрэн чихэр өгч хуучин баринтагласан судраар адис өгч урт наслахыг ерөөн үдсэн нь Эрдэнэт явах хүслийг минь улам бататгаж өгсөн.Тэндээс тод удалгүй замын унаанд дайгдан өвөө эмээлүүгээ яарсаар нэг л мэдэхэд Эрдэнэт буув.Хүүхэд ахуйд минь аргадан өсгөсөн нутгийн зөөлөн агаар намайг нэн таатай угтан авч дулаан илчээр сэтгэл гижигдэх нь аян замын алжаал тайлах хүчтэй мэт.Үүргэвчээ үүрсээр хөл өөрийн мэдэлгүй 4-8 чиглэл алхах нь тэр шүү.Зам зуур хүүхэд насны минь дурсамжуудыг сэдрээх цэцэрлэг,коток, дасал болсон байрнууд эргүүлдэг тоглоом гээд л юм бүхэн сонин бас содон. 5 минут хэртээ алхан өвөөгийндөө байранд тулж ирэн хаалга тогшихынхоо өмнө утсаа гарган бичлэг эхлүүллээ.
-Хүүе ээ Төөдөө ирж байна гэсээр Оюун эгч уулга алдан хаалга онгойлгов.
-Өө миний хүү сайн явж ирэвүү гэсээр Эмээ гал тогооноо өрөөнөөс гаржж ирэн дадал зуршилаараа үнсэхээр яарах нь сэтгэлд нэг ойр.Харин өвөө том өрөөндөө хэн бэ гэсэн шээг дэх оёж суух юм.Хурдхан гадуур хувцасаа тайлан өвөөдөө яаран үнсүүллээ.Өвөө
- хэзээ ирсэн, юугаар ирсэн, хэнүүстэй явна гэх мэт олон асуултаар намайг бөмбөгдөх боловч эргээд хариулах үгийг минь сайн сонсож чадахгүй -Айн айн гэсээр сууна.
Цай уухын сацуу өндөр настан гуайн өгсөн чихэрийг гэрт байсан хүмүүсд тараан 99 настай хүний хишиг шүү бүгдээрээ урт наслаарай гэж би том ажил хийсэн хүн шиг сургамжиллаа.
Ходоод гол ороод ирэхийн зэрэгцэээ бэлэг авч ирсэнээ эмээ өвөөдөө өгч өмсөж үзэхийг яаруулав.Эмээгийн хантаа жаахан томдсон ба өвөөгийн дан цамц яг л сайхан таарч байна.Багадах болвуу гэж айж байсан боловч нөгөө хайнагийн шар шиг үлэмж өвөө минь турах янз нилээн орсон харагдна.Оюун эгч
-Аавд ногоон өнгө их гоё зохидгын байна.Төөдөө яаг л тааруулсан байнш үү. Гэхэд би
-Өвөөгийн хүү юм чинь тааруулалгүй яахав.Яаг л ганган буриад өвөө боллоо эмээг тоохүүргүй боллоо гэж гэрт байсан хүмүүсийг инээлгэв.Оюун эгч
-Аавыг хараа номхон зогсоод л байхын гэхэд би яаж дуугүй байхав.
-Манай хүү шиг л номхон зогсоод хүмүүсд хувцасаа гайхуулан байндаа гэж ёгөөдөв.
/үргэлжлэл бий.../
No comments:
Post a Comment