----Хэрүүлч ялаа--------
Бантан дотор 2 ялаа
Багтаж шингэхгүй хэрэлдэж сууна
Түрүүлж ирсэн том нүдтэйн
Том дуугаар хөөж тууна
Баруун далавчны дэвэлт
Зүүн нүдийг чинь сохолно шүү
Хойд хөлийн тийрэлт
Урд хөлийг чинь хугална шүү,,,,
Хүүе та байж
Хүний үг сонс
Урьд шөнө хоолны эзэнтэй
Эрэгтэй нойлд тохиролцож хэлэлцээд
Гэрээ баталж мутараа үлдээж
Зүүн бугуйнд нь хөлөө зоогоод
Ашигтай наймаандаа сэтгэл ханаж
Өврийн халаасанд шингэн орсоон
Үүрээр босож хоолоо хайгаад
Үнэрч хамартай баярлаж мишээгээд
Халамжтай эхнэрийн халуун бантанд
Хамаг биеэрээ булхан жаргахад
Хамуутай халтар хар ялаа чи
Хар өглөөгүүр хэрүүл өдлөө
Ялаа ялааныхаа ялаархалыг гайхаж
Яншаа эмгэн шиг хэрэлдэж байхад
Сэрүүлэг дуугарч эзэн сэрлээ
Түргэн босож угаалга үйлдлээ
Хэлэлцээрийн хөл усанд живж
Хоолны ширээндээ ярвайн суулаа
Хомбогор халбагаа шүүрэн авч
Хоёр найзруу чичлэн дайрлаа
Өтгөн намгаас мултарч чадалгүй
Өнө хоёр хоолноосоо саллаа
Хатуу хорвоогийн золиос болгон
Хоёр ялааг хогийн саванд хаялаа...
No comments:
Post a Comment