Санах л юмдаа хүүгээн муу аав нь
Сая зүүдлээд сэрсэн болхоор бүүр л их үгүйлэх юм
Сар жилүүд дэндүү удаан чи минь дэргэд үгүй болхоор
Санаа алдан байж шүлэг тэрлэн сэтгэл юугаан засаж л суундаа
Томоогүй үр минь чи аавыгаа санадаг болвуу
Та чи гэж дуудаад аавдаа ирэхийг хүсдэг болвуу
Айлын хүүхэд аавтайгаа хөтлөхийг хардаг болвуу
Аав хаацсын гээд ээжийгээ өмрүүлдэг болвуу
Ганхцан бээрийн цаана байгаа гэж бодохоор
Ганхах сэтгэл өмөлзөөд гүйгээд л очмоор
За яах вэ эсэн мэнд эрүүл байвал
Заавал би хэрэгтэй гэж үү хэмээн өөрийгөө хуурна
Хажуу айлын хүүхэд аавтайгаа тоглохыг сонсоод
Хачин ихээр бачуураад унаад өгмөөр болох юм
Хүн бүр л аав ээжтэйгээн хорвоод
Хүүг минь ганцхан надад үлдээчихэж болдгүй хорвоо юу
Ааваа гэж дуудах хүн минь дэндүү алс
Ааваа гэж дуудуулах хүү минь чи хажууд үгүй
Аз жаргал гэж юу байдгыг би мартах гээд л байна
Ахиад жаахан удвал би тэсэх эсэхээ ч мэдэхгүй
Буруу зөрүү амьдрал хөвөрдөг нь жам ч гэлээ
Буцаад эвлэх гайхамшигт хором зөндөө бий
Цаг хугацаа чи бүхнийг анагаадаг юм бол
Цав гарсан сэтгэлийг эвлүүлж биднийг аргадаач
Аав нь хүүдээ маш их итгэдэг ээ
Алдаж онох бүх зүйлд ухаантай байна гэж
Аавын нөмөр холдсон тэр сар жилүүдэд
Алдах юмгүй зөнгөөрөө бүхнийг ухаарна гэж
Үртэй хүн үхдэггүй гэж хүмүүс ярьдаг
Үхтэлээн үр харам ч гэж бас байдаг
Үгүйлэн санах олон удаа зүрх зүсэхэд
Үхэл гэдэг ойрхон санагдах юмдаа аавыгаа уучлаарай
Гуниг гутрал дээд зэрэгт хүрэхээр
Ухаант хүн ч гэлээ харанхуйд живчихдэг юм байна
Гашуун нулимс урсаад байдаг хэрнээ
Нэг л өдөр хатаад юу чгүй болчихдог юм байна
Чиний цусанд би байгаа болхоор
Чи өөрөөсөө үргэлж намайг олж харнаа
Чиний сэтгэлд аав нь байгаа болхоор
Зөн совин чинь чамайг миний замруу заанаа
Тээр жил аавдаан ирээд чи хичнээн хөөрхөн
Тэнтэр тунтар алхаад аз жаргал хичнээн их хөвөрлөө
Аавдаа аавдаа гэж хэлд ороод зөндөө баярлуулсан
Ахиад цаашаа юу үзүүлэх байсан бэ аав нь мэдэж чадсангүй
Хамт байж чадаагүй он жилүүдийг
Хэн нөхөж өгөх вэ аавд нь хариулт алга
Бүтэн хайранд бүлээцэж өсгөөгүйн
Хэний буруу вэ аавд нь хариулт алга...
Яаг одоо толгой маш ихээр өвднө
Яаг одоо зүрх дэндүү их хатгуулна
Яаг одоо л хүүгээ харахыг дэндүү их хүсэж байна
Яаг одоо яаг одоо яаг одоо миний Амин-Эрдэнээс өөр хэн ч хэрэггүй
No comments:
Post a Comment