Хичнээн ч өдөр
шаналлаа билээ хэцүү байсан
Хэдий олон
харамсаад юу ч өөрчлөгдөөгүй ээ
Итгэл найдвар
сэм сэмхэн урагдахтай зэрэгцэн
Аз жаргал гэдгийг
зүрх мартаж эхэлсэн...
Уруул дээр
инээмсэглэл бүтэн тогтохоо болиж
Эргэн тойрондоо
уусан нам гүм болсон
Өдөр хоног дунд
сүнс мэт үл харагдан
Өөрийн өнгийг
энэ орчлонгоос баллуурдсаар...
Хачин ихээр
санагалзах нь
Хор шарыг бадраах
мэт
Олон удаа
бадархаар
Омог нь буураад
хүчгүйдсээр
Хувь заяатай
эвлэрч суугаад
Хөнгөхөн санааширч
гунигаа залгилна..
Тэгтэлээ их
дэнсэлсийн болхоор
Тэр зүрх гэдэг
нь хатуужаад ирсэн
Тэнүүн сайхан
харц нь
Хурц болоод гүн
болсон
Хэн ч байсан
эмээхээ больсон
Хэний ч өмнө
хаалттай үлдсэн..
2014.11.19
No comments:
Post a Comment