Wednesday, September 28, 2011

--------------Цагаан толгойн өчил-------------
Би ухааны ураар төрсөн
Би 35 дүүтэйгээн ирсэн
Би бодитын орчлонд боол болон гарт үрэгдэж
Би болчимгүй эрсийн хайрын зугааг тээж
Би дууны эгшигийг нартад түгээж
Би болор хундагын ерөөлийг өргөж
Би залуу хосыг заяагаар биш бичгээр холбож
Би бадрангуйг, их хоолойгоор бишрүүлж
Би баяслыг, инээдтэй хамт уянгалуулж
Би гашуудлыг, нулимстай хамт цэлэлжүүлж явлаа...
Би сайхан бүсгүйд дурласан
Онгод ихтэй залуугийн сэтгэлийн үргэлжлэл болох дуртай
Би сэтгэл сайт залууд итгэсэн
Үзэмж төгс бүсгүйн үнэн сэтгэлийн захидал болон очих дуртай
Би байхын учир та хоёр уршигт үгс шиднэ
Миний балчир дүү нарыг өөд уруугүй холбоно
Дуусдаггүй цаас элэгддэгүй энэ бэхээрээн
Дутуу сэтгэлээн өмөөрч харууслын үг бүү шидэцгээ

---- Ч.Энхтуул, Хэнхэг хоёрт ---------

No comments:

Post a Comment