Wednesday, September 28, 2011

Хайрын ялаа

Хайрын ялаа нисэж явна
Хайраа түгээхээр дүнгэнэж айсуй
Өнөө жилийн нормт ажилаа
Өнөө маргаашгүй дуусгах ёстой
Хачин жигтэй будмал хүүхэн
Хайртай далавчийн гэмтээж орхижээ
Хамаг тэнхээгээ шавхан байж
Хайш яайш дахин нислээ
Өнөө бүсгүй сонингоо хумисаар
Өөдөөс дахин гүйгээд ирлээ
Хайрын ялаа согтуу ялаа шиг
Хажуу тийшээ хан мөргөлөө
Ухаан балартаж хөл нь хугарсан ч
Ууц нь хугарч нүд нь сохорсон ч
Эцсийн дүнгэнэлээр эгцэлж дайраад
Эмэгтэйн гарнаас хазаж орхилоо
Гоёмсог хумс агаарт гялалзан
Хөөрхий ялааг хол нясаллаа
Гэлээ ч ялаа ажилаа хийсээн
Гэмгүй алуурчин аахилж хэвтэнэ
Уур савсуулан цайгаан уухад
Үхсэн ялаа сүнсээ гээнэ
Тэгтэл гэнэт хонх дуугараад
Тэнгэрийн ханхүү морилж гэнэ
Удаан хүлээсэн мөч иржээ
Ууртай бүсгүй хайраа олжээ
Гэрийн ялааг битгий алаарай
Гэмгүй тэр ажилаан хийгээ
Өвөл зунгүй өвөлжиг зайлуул
Өрөөлийн хайрыг тээж яваа
Хайрын ялаа дүнгэнэсээр.....

No comments:

Post a Comment