Wednesday, September 28, 2011

Замын хашлага

Хашлага налайн
Хажуу эмтэрчээ
Шороо болжээ
Тоос даржээ
Гутал 3н үдээс
Гунихрал 3н үгийн золиос
Замын хашлага
Өгзөг хайрна
Залуу
Толгой гудайна
Машин шүргэн алдана
2 цаг бишээ 2 хоног
Хачин жигтэй
Хамаг юм
Юу болсон үл мэднэ
Өнөөдөр сүүлийн өдөр
Үгүй маргааш бий
Цаг хайран
Үгүй хамаагүй
Ток ток
Чимээ гарна
Толгой өндийн дээшээ харна
Бүсгүй тэвэрнэ
Нулимс урсана
Залуу өндийн
Алхаж одно
Халуун хашлага
Онцгойрон үлднэ
Бороо шивэрнэ
Буцаад норно

No comments:

Post a Comment