Monday, October 10, 2011

Амьдрал дээрх зүйлийг хүнд өөр өөр өнцөгөөр хүргэх....

Өнөөдрөөс эхлэн хааяа ноорог гэхиймуу эсвэл зүгээр л энгийн хэлбэрээр бодол санаага блогтоо тусгаж байя гэж бодлоо.Яагаад гэвэл энэ миний хувийн тархиний ноорог минь шүүдээ.

Миний амьдрал өдөр бүр л надад сонин содон гайхалтай адал явдалтай юм шиг л санагддаг...
Учир нь би эргэн тойрноо яаг л хүний газар ирчихсэн мэт сонжиж байнга харж бас олон зүйлийг эргэцүүлж явдаг...
Үргэлж миний сэтгэл шинэ санаа өөр зүйлээр дүүрэн байдаг саяхныг хүртэл би бодоод өнгөрдөг байсан бол энэ жилээс тэр санаа бодлоо блог дээрээд хадгалах эсвэл дэвтэртээ бичиж авдаг болсон ба эсвэл бусдад сонирхуулж ярина... Яаг одоо бол
Онгодтой бичлэг
Нүдний бичлэг
Камерийн бичлэг
Зүрхний бичлэг гэсэн сэдвээр өчигдөр унтахдаа бодсон санаагаа сийрүүлэх гээд сууж байна...
Үүний гол санаан бол:
Нэг бүсгүй болзоонд явах гэж байгаа.Үүнийг яруу найрагчийн онгодоор бол гоё сайхан үг уран яруу толгой холбосон мөртүүд байна.
Тэр бүсгүйн болзоо хүртэлх агшинийг түүний нүдээр бичвэл.Зүгээр л зөрөөд өнгөрч буй хүмүүс зам гэрлэн дохио өндөр байшин, байх ба болзоондоо хүрэхэд нэгэн залуу зогсож байна.
Бас л болзоо хүрэх агшнийг камераар бичвэл түүний хэрхэн яарч байгаа хэрхэн аз жаргалтай догдлолтой байгаа ямар үзэсгэлэнтэй харагдаж байгааг бусдад бодитоор харуулах боломжтой юм.
Харин зүрхний бичлэг бол
Түүүг түүг түүг
яарвал
түг түүг түг түүг
болзсон залуугаа хараад
түг түг түг түг түг түг
ийм санаа байнаа одоо энийгээ баяжуулндаа....

No comments:

Post a Comment