Бид төрсөн утга учир нь төгс хайрын үр болохоор бид яахын аргагүй хайрын ургамал.Төрөхөөс үхэх хүртэлээн бид хайрлуулж хайрласаар л байх нь жам юм.Хайрын тухай ойлголт асар том.Тиймээ би насан туршдаа суралцаж хайрын тухай ойлголтоо баяжуулж бусдад хайрыг мэдрэх ямар үнэ цэнэтэй болгохыг бага багаар ч атугай түгээх болно.
Thursday, July 7, 2011
Хайр дурлалд яарч байна уу?
Цаг хугацаа гэж хэнд ч захирагдахгүй өөрийнхөөрөө хором хоромоор урагшлаж явдаг хэнэггүй нэгэн... Яаг л үүн шиг бидний сэтгэл зүрх эзэндээ захирагдахгүй онцгой нэгнийг олж хараад бодол сэтгэхүйн хаалган дээр авчирчихсан ток ток гээд сууж байдаг. Хайр дурлалд яар ч байна уу? Сэтгэл зүрхээ хөгшрөхвий гэж айгаа юу? Яаг л анх дурласан шигээ таны зүрх хэмнэлээ алдаж хэн нэгнийг бодуулан зовооход хэзээд бэлхэн байдаг.Бидний амьдрал урт богино харилцан адилгүй ч гэлээ гэрэл асч унтархийн хооронд буюу ав адилхан өдөр өдөрөөр хэмжигддэг.Яаг энэ мөчид маш олон хүмүүс хайр дурлалтайгаа учирч буй.Амьдралын хором бүрийг хайрлая.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment