Sunday, February 5, 2012

Онгод

Цаг цагаараа байдаг шиг онгод давтагддагүйн гайхалтай авч бас харамсалтай юм.Тэр нэг өдөр орж ирсэн онгодоо хайгаад л байна ирэдгүй ээ.

Monday, December 26, 2011

Bi negl gunigtai


 Мөнх биш амьдрал
Мөнхөрч үлдэх,миний амин хэлхээ
Үхтэлээн хайрлах миний хань
Үлдэж хоцрох эцгийн угсаа,,,, 

Хань минь

Нэг л өдөр би энэ ертөнцөд даль жигүүртэй ирсэнээ мэдэж
Нисэж үл хүрэх газар хүртлээн, хөөрөн дүүлэн явахдаа
Хэний ч үзээгүй үзэсгэлэнт нэгэн аралыг олж хараад
Хайрын үрээн тарьж, амьдрал минь гэж нэрлэсээн

Чинийхээн нэрийг холбож найзууд дээрээн би гангарч очсон
Чихэнд чимэгтэй үг бүрт нь чиний инээмсэглэл хамт байсан
Улирах он жилүүдийн уртад тэр инээмсэглэл тэдний сэтгэлд үлдэж
Чам шиг л ханьтай болох юмсаан гэж санаа алдан шивнэсээн

Үүлэн чөлөөнөөс эцэг минь чамайг минь адислаж
Өөрийн охин шигээ ээж минь чамайг хайрласан
Үлгэрийн юм шиг миний л хажууд бадамлах галт улаан цэцэг
Өдөрөөс өдөрт батжих бидний хайрын холбоос 

Нарнаас наранд ургах бидний хайрын үр
Наснаас насанд дурсагдах аз жаргалтай мөч бүхэн
Миний амьдралын утга учир, амьдралын минь амьдрал  
Мөнхөд бадамлах хайрын зул болж, сэтгэлийн булагт ундарсаан


Чи мэдэх үү? Чинийхээ амьсгаланд шөнөжин эрхэлж хоноод
Гэрэлт нарнаас урьтаж чамайгаа үнсээд явдагийг минь
Чи мэдэх үү? Тэр өдрийн жавраа гаднаа үлдээж орхиод
Гэргий чинийхээ хоолыг санан жаргал үнэрлэж орж ирдэгийг минь
 
Дэргэд байгаа аз жаргалаа өөрийн нүднээс олж харалгүй
Дэндүү давируун залуу насаараан аархаж хань чамайгаа гомдоон
Тэртээх алсын өдрүүдэд гуниг залгилах амьдрал руу хувхай биеэ хөтөлбөл
Тэнгэр  эцэгт  ухаант  бэр чи минь намайгаа уучилаарай

Тэр цагт  тэнгэрт мөргөн, газарт адислан байж өргөсөн тангарийг минь  сануул
Тэнтэр тунтар алхан буй  үрийн минь бойтгийг үнэрлүүл
Харцаараан чи намайг алгадаж, хайртай гэж хэлсэнийг  минь сануул
Нулимсаараан чи намайг зөөллөж, нууцхан гунигийг минь тайл

Нар илчээн алдаж, дэлхий үрээсээн холдохын цагт
Намрын жихүүн салхи, хацар ширвээд оддогыг би мэддэг болохоор
Насны ганцхан ханьдаа өгсөн амьдрал хэмээх их хайраан
Насан туршидаан ээнэгшүүлэн байж чамайгаа би хайрлана аа

Тиймээ, хайр гэдэг агуу бүтээл оюун санаанд минь амьлаад
Хайраа гэж чамайгаа дуудан сэтгэлийн дуу аялаад
Хайрлан байж  хайрлуулах заяагаа би аргадан үрийн бүүвэй сонсоод
Хань минь ээ хэмээн уулга алдан бодол дотроон би уяхан

Би  эцгийн дүртэй, хань  нэртэй баримал шиг биш
Би  ганган зураг урдаа барьж, өтөл өвгөн ардаан нуусан биш
Би хүний үнэртэй, сэтгэлийн сүүтэй омог бардам монгол эр хүн
Би  сэтгэлдээ галтай, хайрандаа эзэнтэй, бат суурьтай монгол эр хүн

Хэрвээ би шидтэн байсан бол
Гандсан хөшөөний доор цэцэг барин зогсохгүй
Хуучирсан зурагны өмнө чамайгаа болор нулимстай үлдээхгүй
Хамтдаан амьдрах хоног өдрүүдийг тэнцүүлэн
Нэг л өдөр хорвоогоос чамтайгаан хамт явах байсан

Хайранд минь зөөлөрсөн хань минь
Харцанд минь ээнэгшсэн амьдрал минь
Зөөлөн урсах цаг хугацааны их харгуйд
Зүгээр л чамтайгаан амьдарч энэхэн насаан үдэе

Wednesday, December 21, 2011

Shine jiliin shuleg terlev


Hurmastiin nasand utul nemeh
Huuchin on bidnii durdatgal
Orclongiin huudsand ungu nemeh
Shine on bidnii amjilt
------------
Gantig tsagaan musuur Hatan Tuulaa emjsen
Mungun shirhegtei tsasnaar Bogd uulaan huchsan
Gangan murtei baishinguudaar niislel hotoon cimsen
Galtai zaluusiin  ungu uhaanaar ene udshiig goeson
-----------------------------------------------------------
Ene udesh ihemseg,gangan, degjin
Ene udesh ineemseglel, hamt olon, dursgaltai
Ene udesh ungutei,surtei, nijger
Ene udesh erhemseg tansag goemsog
--------------------------------------------
Hurmastiin uulen nulims eh delhiigee numurch
Hun buhniig ylgalgui tsagaan hairaar enerne
Huuchin buhnii ungiig sergeen tsagaan tsaas delgegdej
Hun bolgon muruun gargaj  amjiltiin huudsaa bichne
-----------------------------------
Orgiloh ih amjiltiig tani aldarshuulay
Od met tugeh aldar gaviyag tani tsuiraituulay
Ugtah ireeduig sain saihniig tani gereltuuley
Uudam ene horvoogiin deediin deediig belegley

Thursday, November 24, 2011

Сайн ээж, сайхан эхнэр, ухаантай бэр болж чадна

sain eh baina gdg zayagdmal burhanlig shinj chanar ene emegtei hun burt bii.Saihan ehner baihaas iluutei halamjit hani bh ucirtai.Emegtei hunii hamgiin saihan unelemj bol yah argagui uhaantai ber baih.Uhaantai ber urde elbereltei hanida halamjtai baih n tsag hugatsaaniiha daraallaar bie boldog erhem zuil.Iim saihan gergii tanii gert badamlan suudag bol ta ene delhii deerh hamgiin aztai er hunii negeer toots.Bi aztai

Sunday, November 6, 2011

Таны нүдээр би /найзуудын сэдэвт Уранхайч найзыга уран сэтгэмжээр чадан ядан дүрсэлвээ/

temee
Ц. Төгөл-Өдөр 3 минутын өмнө бичсэн.
Миний нүдээр Уранхайч ямар хүн бэ гэсэн асуулт надад ирсэн байна...
Зиа тэхээр би энэ асуултанд хариульяа.
Миний -гэдэг нь би өөрөө буюу Төгөл-Өдөр болой
нүдээр- мэлмий буюу харах хүний хэрэгсэл... энэхүү хэрэгсэлийг янз бүрээр ашиглах боломжтой Жишээ нь : хайрлах энхрийлэх харамлах хардах догдлох хүндэтгэх найзлах гэх мэт...
Уранхайч- энэхүү субьектив нь эм хүйсний бодгаль ба эцэг эх нь охиноо өөрийн амьдралыг Уран сайхнаар авч яван хувь заяа амьдралынхаа зохиогч эзэн байж түүнээ урлан тэрлэх хайчилбарлах тэргүүтнээр хослуулан тэтгэх сайн цагийн эхэн 80 онд мэндэлсэн бич жилтэй.Энэрэх нигүүлсэх арчилан хамгаалах аниргүйтэхүй доор сэтгэхүйн цагаан дэлгэрэх мэт гоо үзэсгэлэн чандлан бадамлаж ногоон дарь эхийн бүрэлбаа мэт уян зөөлөн туяхан бие цогцогыг эзэгнэсэн агаад янжинлхам бурханы эгшиг яруу увидаст цэцэг бүжих мэт торгомсог хоолойг мөнх цаст уулын эрэгцэгт ургах вансэмбэрүү адил уруул нь умай цэцэг найгах мэт цангинуулдгаа.Тэрээр өөрийн бие цогцос зан авир орчин тойрондоо үзэмжийн аз жаргалыг амталж сэтгэл дотроо хунт нуурын хувьсан өөрчлөгдөхийг хором бүүр сэтгэл төөнөн үзэж буй мэт сэрэлтэй ба гагцхүү ховор төрсөн ханхүү л түүний сэтгэлийн нандин утсыг өөрийн зүг имрэх бөлгөө.Учир иймийн тулд үргэлжлүүлэн хүүрнэвээс тээгч эзний заяанд насан ахар мэт сэтгэл минь хумигдахийн сацуу түүнийг хүсэмжлэх сэтгэл бариултай биесийн хатуурах чимээ хаа сайгүй асгарах билээ.... Үзэг бэх байхгүйн жаргалд түрхэн автаж хуруу гараан амрааж сэтгэл юүгээн тогтворжихийг хүлээв................

Эргэн санагалзах аваас... Гал бар жилийн хаврын эхэн сарын 15 ний билэгтэй үгүйг үл мэдэгч нэгэн харуй бүрий болхийн алдад бичин цагын магнайд гарах зурваст АА УУ дуутай айхтар хэдэн дүрсгүй банди нар охидын дунд тэр нэгэн ЭЗЭН БИЕ гунхалзан байсныг санах юун.Үзэх харах билгийн нүд өмнө хэдэн цагийн зугаа цэнгэлд тас анигдсан тул ХАРАГЧ БИЕ хажуулдан унаад хээр талруу давсанд явжээ.Тийм дайвалжсан өглөө харагч бие эзэн биеийг халитийн улмаас бишүүрхэн харсанаас илүү цааш үнэн үгүй.Тэр өдрийн нар баруун тэнгэрийг зорчих цагт тэд хэдэн нөхөд голын бургас бараадаж ээх нарны зөөлөн илчинд дурс дарагч эдэд нэн таатайгаар зургаан зуруулнаа.Онцгойлон хэлбэл ЭЗЭН БИЕ олноос онцгойрон сууж тачаадан буйн бурханы сахиусыг танил нөхдийн дунд дуудах мэт элбэрэл цагаан биеийг эмээх зүйлгүй гаргаж бодь садын үрс гэдгийг Тэрэлжийн тохойд гайхуулан тойрин суух нөхдийн харааг булааж нүдийг урах мэт үймрүүлнэ....

За найзуудаа ийм байна зав зайнаа тааруулаад бичсэн зүйлийг минь болгоож хайрлаарай
Тэгж байгаад онч мэргэн үгсийг оройд нь залаад
Охин тэнгэрийн гоо үрийг олны өмнө алдаршуулнаа...

Надад үйлчлэх эрхэм бол Мөнх цацрагч чи

Delete Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
Ц. Төгөл-Өдөр 1 минут өмнө бичсэн.
жич: миний тэрлэлийг нэг уншаад машид ойлговоос мужийк хэмээн өөрийгөө дүгнэнгтүн.
2 уншаад ойлговол браво
3 бол гайхах юм алга
4 энэ дээр ч Болороогоос өөр хүн гарахгүйл боловуу

Thursday, October 13, 2011

Мөнх цацрагч чи /найз Мөнхцацралд зориулав/

Мөнхөд цацрагч чи

     Нар ургаж байна
     Чамайг гэрэлтүүлээд л.....
     Өглөөний сахиус мэт чи надад
     Гайхалтай мэдрэмж илгээх шиг....
     Цонхны цаан нэгэн залуу
     Зүрх алдан шохоорхон сууна.....
Өглөөний намуухан
эгшиг
Өөрийг чинь догдлуулсан уу
Ээх наранлуу харц шидэн
Эгэлгүйхэн нүдэээ ан
ижээ чи
Тунгалаг дөлгөөн голыг сэтгэлдээ багтааж
Тэвэрч чи дэлхийгээ өөрийн хайраар бүлээн болгоно
Байгал эхийн энгэрийг
Гэмтээхвий хэмээн гутлаан орхиж
Бадамлан ургах зүлгийг
Бөхөөхгүй гээ
д өлмийгөө өргөжээ
Надтай хамт цаг зогсож
Чамтай хамт дэлхий эргэнэ
Энд чи надтай байгаа ч
Тэнд чи ертөнцтэй хамт
Чамруу урсах эгшин бүрт
Өөрийгөөн би чамд уусган өгсөөр
Нүд цавчих эрхгүй
Сэтгэлийн жолоо алдуурч
ээ
Амьсгал авах хүсэлгүй чиний ертөнцөд бялуурчээ
Маргаашийн ургах нарыг чамтай хамт уг
тахыг
Магад одоо би
,  шунаглан дахин хүсэж байна
Чи үүрээс ургасан нарны цацраг
Чи үдшээр гэрэлтсэн сэтгэлийн саран
Чамтай уулзах энэ л цонхны цаана
Цантсан тойрогоон би арчиж маргааш дахин зогсноо

Wednesday, October 12, 2011

Амьдралын хэв маяг тань хааяа утгагүй санагддаг уу

Утгагүй санагдаж байсан үе байхгүй ээ.. Тийм болхоор бичихгүй.Амьдралын хэв маяг утгагүй санагдаж байгаа бол сул доройн шинж хүн чинь өөрийнхөө амьдралыг бүтээг ч шүүдээ.Өөрийнхөө арчаагүй байдлаас болж амьдрал утгагүй байна гэж ярих зөв ч юмууу буруу ч юмуу.Ер нь тэгээд хүмүүс бид өөрсдөө их зохицомтгой бодьгал юмдаа.Утаатай байна түгжрээтэй байна гээд л жишээ яриад байдаг.Мал амьтан байсан бол аль хэдийн нутаг орон сэлгээд л явнадаа, хүн байна гэдэг сайхан ч юм шиг энэ их оюуны баялаг 4 мөч заяасан бурхан гэж байдаг бол талархмаар л байна гэвч юун баярлах юу ч хийхгүй үглээд л сууцгааж байна шүүдээ.Өөрөө л хичээвэл болчих юмыг чи та гэлтгүй би ч бас л ухамсарлаад байгаа хэрнээ тэр хэмжээндээ байж чадахгүй юмаа ай тархи минь түрхэн зуур адуу мал болоод бусдын үг үйлдлээр бүх зүйлийг хийж бүтээгээд буцаад хүн болохсон.

Monday, October 10, 2011

Амьдрал дээрх зүйлийг хүнд өөр өөр өнцөгөөр хүргэх....

Өнөөдрөөс эхлэн хааяа ноорог гэхиймуу эсвэл зүгээр л энгийн хэлбэрээр бодол санаага блогтоо тусгаж байя гэж бодлоо.Яагаад гэвэл энэ миний хувийн тархиний ноорог минь шүүдээ.

Миний амьдрал өдөр бүр л надад сонин содон гайхалтай адал явдалтай юм шиг л санагддаг...
Учир нь би эргэн тойрноо яаг л хүний газар ирчихсэн мэт сонжиж байнга харж бас олон зүйлийг эргэцүүлж явдаг...
Үргэлж миний сэтгэл шинэ санаа өөр зүйлээр дүүрэн байдаг саяхныг хүртэл би бодоод өнгөрдөг байсан бол энэ жилээс тэр санаа бодлоо блог дээрээд хадгалах эсвэл дэвтэртээ бичиж авдаг болсон ба эсвэл бусдад сонирхуулж ярина... Яаг одоо бол
Онгодтой бичлэг
Нүдний бичлэг
Камерийн бичлэг
Зүрхний бичлэг гэсэн сэдвээр өчигдөр унтахдаа бодсон санаагаа сийрүүлэх гээд сууж байна...
Үүний гол санаан бол:
Нэг бүсгүй болзоонд явах гэж байгаа.Үүнийг яруу найрагчийн онгодоор бол гоё сайхан үг уран яруу толгой холбосон мөртүүд байна.
Тэр бүсгүйн болзоо хүртэлх агшинийг түүний нүдээр бичвэл.Зүгээр л зөрөөд өнгөрч буй хүмүүс зам гэрлэн дохио өндөр байшин, байх ба болзоондоо хүрэхэд нэгэн залуу зогсож байна.
Бас л болзоо хүрэх агшнийг камераар бичвэл түүний хэрхэн яарч байгаа хэрхэн аз жаргалтай догдлолтой байгаа ямар үзэсгэлэнтэй харагдаж байгааг бусдад бодитоор харуулах боломжтой юм.
Харин зүрхний бичлэг бол
Түүүг түүг түүг
яарвал
түг түүг түг түүг
болзсон залуугаа хараад
түг түг түг түг түг түг
ийм санаа байнаа одоо энийгээ баяжуулндаа....

Monday, October 3, 2011

Онлайн танил

Онлайн залуу-д
Би чиний ухаалаг үгэнд цэцэг баригч гоо бүсгүй
Би чиний урмын үгэнд сэтгэл уярах эгэл бүсгүй
“Би чиний танихгүй танил” нууцлаг бүсгүй
Би чиний, ертөнцөөр аялах дуртай, онлайн бүсгүй
----------------------------------------------------------------


5.Онлайн бүсгүй-д
Үзэсгэлэнт бүсгүйн инээмсэглэл өглөө бүр намайг угтдаг
Үүрдийн юм шиг халуун дотноор амар мэндийг минь эрдэг
Үдэш хааяахан гунихад минь зөөлөн үгээр сэтгэл засдаг
Үл таних танил бүсгүй минь чи миний онлайн найз
-----------------------------------------------------------------------

Wednesday, September 28, 2011

--------------Цагаан толгойн өчил-------------
Би ухааны ураар төрсөн
Би 35 дүүтэйгээн ирсэн
Би бодитын орчлонд боол болон гарт үрэгдэж
Би болчимгүй эрсийн хайрын зугааг тээж
Би дууны эгшигийг нартад түгээж
Би болор хундагын ерөөлийг өргөж
Би залуу хосыг заяагаар биш бичгээр холбож
Би бадрангуйг, их хоолойгоор бишрүүлж
Би баяслыг, инээдтэй хамт уянгалуулж
Би гашуудлыг, нулимстай хамт цэлэлжүүлж явлаа...
Би сайхан бүсгүйд дурласан
Онгод ихтэй залуугийн сэтгэлийн үргэлжлэл болох дуртай
Би сэтгэл сайт залууд итгэсэн
Үзэмж төгс бүсгүйн үнэн сэтгэлийн захидал болон очих дуртай
Би байхын учир та хоёр уршигт үгс шиднэ
Миний балчир дүү нарыг өөд уруугүй холбоно
Дуусдаггүй цаас элэгддэгүй энэ бэхээрээн
Дутуу сэтгэлээн өмөөрч харууслын үг бүү шидэцгээ

---- Ч.Энхтуул, Хэнхэг хоёрт ---------

Замын хашлага

Хашлага налайн
Хажуу эмтэрчээ
Шороо болжээ
Тоос даржээ
Гутал 3н үдээс
Гунихрал 3н үгийн золиос
Замын хашлага
Өгзөг хайрна
Залуу
Толгой гудайна
Машин шүргэн алдана
2 цаг бишээ 2 хоног
Хачин жигтэй
Хамаг юм
Юу болсон үл мэднэ
Өнөөдөр сүүлийн өдөр
Үгүй маргааш бий
Цаг хайран
Үгүй хамаагүй
Ток ток
Чимээ гарна
Толгой өндийн дээшээ харна
Бүсгүй тэвэрнэ
Нулимс урсана
Залуу өндийн
Алхаж одно
Халуун хашлага
Онцгойрон үлднэ
Бороо шивэрнэ
Буцаад норно

Хайрын ялаа

Хайрын ялаа нисэж явна
Хайраа түгээхээр дүнгэнэж айсуй
Өнөө жилийн нормт ажилаа
Өнөө маргаашгүй дуусгах ёстой
Хачин жигтэй будмал хүүхэн
Хайртай далавчийн гэмтээж орхижээ
Хамаг тэнхээгээ шавхан байж
Хайш яайш дахин нислээ
Өнөө бүсгүй сонингоо хумисаар
Өөдөөс дахин гүйгээд ирлээ
Хайрын ялаа согтуу ялаа шиг
Хажуу тийшээ хан мөргөлөө
Ухаан балартаж хөл нь хугарсан ч
Ууц нь хугарч нүд нь сохорсон ч
Эцсийн дүнгэнэлээр эгцэлж дайраад
Эмэгтэйн гарнаас хазаж орхилоо
Гоёмсог хумс агаарт гялалзан
Хөөрхий ялааг хол нясаллаа
Гэлээ ч ялаа ажилаа хийсээн
Гэмгүй алуурчин аахилж хэвтэнэ
Уур савсуулан цайгаан уухад
Үхсэн ялаа сүнсээ гээнэ
Тэгтэл гэнэт хонх дуугараад
Тэнгэрийн ханхүү морилж гэнэ
Удаан хүлээсэн мөч иржээ
Ууртай бүсгүй хайраа олжээ
Гэрийн ялааг битгий алаарай
Гэмгүй тэр ажилаан хийгээ
Өвөл зунгүй өвөлжиг зайлуул
Өрөөлийн хайрыг тээж яваа
Хайрын ялаа дүнгэнэсээр.....

Tuesday, September 27, 2011

нэгэн бүсгүйн шүлэг:
  Эр хүн гээд чиний хойноос үргэлж гүйх ёстой юм уу
Эр хүн гээд заавал чамайг гуйх ёстой юм уу
Эр хүн болхоор л чинийхээр байх ёстой юм уу
Эр хүн болхоор л эхэлж сэтгэлээ илчлэх ёстой юм уу
Би эр хүн гээд шанлалыг үргэлж тэвчих ёстой юм уу
Бид эрчүүд гээд бүсгүй танд тохируулах ёстой юм уу
Бас эр хүн гэхээр л уйлж болохгүй юу
Бараа таваар шиг биднээс сонгох ёстой юу Эрчүүд

миний хариу:
Эр хүн гээд 1000 залуугийн дундаас хайртай ганцхан түүнийхээ араас гүй
Эр хүн гээд эмнэг хангал занг нь уярааж хатан бүүвэй элгэсэгээр гуй
Эр хүн болхоор нь энхрий зангаан гээж уул шиг оргил гэж сэтгэлээн түүн дээр үлдээ
Эр хүн болхоор нь эцэг шигээ хүндэтгэн үнэн үгийн үргэлж сонсоо
Эр хүний шаналалыг гоо бүсгүйн даль жигүүрээр үргээ
Эр хүнд таалагдах гэж энгэр хагасласан хувцасаар биеэ чим
Эр хүн уйлах нь тэнгэрийн дуу гаслахтай адилийн учир элэгийн бүү эмтрээ
Эр хүн та нарыг бараа таваар шиг сонголоо гэж үнэн сэтгэлийн урмыг хугалж битгий гэмтээ

Monday, September 26, 2011

Гунигаан яаг одоо орхи

Unuudriin ene ungu camd saaraltan haragdana uu.Uur negen udur gerel gegeetei baina gdgt itge yagaad gevel ta unuudur gunij baigaa c gsn tanii hairtai zunduu humuus aj jargalaar duuren baigaa... Gagtshuu ene saaral ungiig tod unguur duurgegch ezen n ta uuruu.Ta setgeliin biiree hudulguj ene saaral ungiig budahgui bol uurd ene chigeeree l baih bolnoo.Gunigaa orhison buh naizuuddaa

Та сайхан хайрыг хүлээн гараа хумхин сууна уу

  • Хайр өөрөө хайрыг бүтээдэг халуун дулаан сэтгэл мэдрэмж байх юм бол аяндаа хөтлөгдөөд л ирнэ.
  • Delete Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Бид сайхан хайрыг бүтээхийн оронд илүү харж дутуу сэтгэж тоохгүй өнгөрөөх нь олон.Гараа хумхиад зүгээр л суугаад байвал чамайг хэн ч хайрлахгүй... Чи өөрөөл илч гэрэлээн тусгаж тэрхүү дэлбээлж байгаа бяцхан үрийг услах хэрэгтэй.
    Ном зохиол нийтлэл дээрх үзэл сурталд автахгүй байх хэрэгтэй.Их зан биеэ тоосон байдал хайр дурлалтай яав ч нийцэхгүй чинь сэтгэл гээч зүйл бидний харьцаанд маш дутмаг шүү.
  • Delete Thumb_up_voted Thumb_down_voted Сэтгэгдэл үлдээх
    Болзооноосоо 5 минут хоцрох
    эхний уулзалтын дараа 3 хоног алга болох
    эрэгтэйн санаачлагыг хүлээх
    хайртай гэж хэлэхгүй хаширлаж хүлээзнэх
    гэх мэт амьдралын бага сага туршлага явцгүй онол биднийг хайрыг харах нүдийг муутгадаг...

Tuesday, September 20, 2011

Хүн болгонд л хэцүү үе байдаг...

Өнөөдөр надад яаг одоо хэцүү ч юм шиг эсвэл учираан олохгүй яаг л тийм надад тохиогоод байна...

Ажил дээрээсээ байгууллагаас өгсөн 1сая төгрөгний үнэтэй ноүтбүүкээ 8 сарын 18нд алдсан юм.Сая болсон захиргааны хурлаар намайг төлөх шийдвэр гарж байх шиг байна.Тэр их мөнгийг хаанаас олондоо

Monday, September 5, 2011

Аз жаргал

аз жаргалыг хүн мэдрэхдээ ...
Тухайн мөчд аз жаргалтай байгаагаа
Хожим нь тэр үед л би аз жаргалтай байждээ гэж...
харин энэ 2 мэдрэмж нэг хүний орон зайтай холбогдсон бол жинхэнэ аз жаргал гэж тэрийг л хэлэх байх.
Жинхэнэ аз жаргалаан олон олтолоо хичнээн хуурамч аз жаргалаар биеэн хуурах болдоо бид...

Tuesday, August 16, 2011

Хайр чи минь хажууд минь бай

Хайр өөрөө хүний хамаг сайхан мэдрэмжүүдийг сэрээдэг нэгэн төрлийн утга яруу хөгжмийн эгшиг мэт... Тэр олон хөг аялгуу бидэнд санах,хайрлах,үгүйлэх,гомдох,бэтгэрэх,хүлээх,уйлах,инээх гэх мэт бүхэл хүн биеийн амьдыг мэдрүүлэх нотыг агуулна.
Юуг жаргал гэх вэ? Дурласан хүнд зүгээр л хайртай хүн нь хажууд байж хамтдаа тв үзэх хооллох гадуур алхах түүндээ эрхлэх гэх мэт хамтдаа байгаа хором бүрээр илэрдэг...
Хайр гэж яаг юу юмбэ гэж олон хүмүүс нэгнээсээ асуудаг.Хүн бүр өөрийн сэтгэл зүрхээрээ хайрыг мэдэрдэг бөгөөд бусдын тайлалаар та өөрийнхөө хайрыг мэдэрнэ гэдэг хуурамч зүйл.Тө өөрөө л энэ хайр мөн үү гэж асуух тэр үедээ л хайрын ертөнцийн хаалгыг татаж буй хэрэг.Минийхээр хайр бол чамайг утга учиртай болгож чиний харах нүд сонсох чих болдог энэ гайхалтай хорвоог ер бусын гэдгийг чамд мэдрүүлэгч гэрэл гэгээ юм.Хайргүйгээр амьд байна гэдэг нэг ёсны амьд үхэл.

Tuesday, August 9, 2011

Заяаны хань


Нэгэн найзынхаа энэ асуултанд хариулсан сэтгэгдэлээ коопийчихлооо.....
Заяаны хань гэж учир начиргүй ярих нь бас зөв биш байх гэж би боддог.Үүнийг дагаад цаг хугацаа бүхнийг харуулна гэдэг улиг болсон үг бол энд хээв нэг хаанчилна шүү.Заяаны хань байж дээ гэдгийг чи өтөл болсон хойноо энэ хорвоог орхих тэр мөчдөө л мэдэх байх.Хүний амьдрал харилцан адилгүй азтай гэхиймү хувьтай гэхиймүү эсвэл амьдралын төлөө зөв бодолтой ухаалаг тайван хүлээцтэй хүмүүс ганц л сонголт хийж түүндээ эзэн байж чадсаар энэ насыг барах нь олонтаа үүнээс бүүр азтайн гэвэл анхны хайр чинь анхны хань болж магадгүй заяаны чинь хань байж болох.Гэвч нэг байтугай л амьдрал зохиосон хүмүүс жишээ дурдалтгүй та бидний амьдралд зөндөө л байдаг.Тийм хүмүүс ихэвчлэн хар залуудаа буруу сонголт хийсэн хүнээ буруу таньсан эсвэл амьдралын төлөө өөрийгөө дайчлах ухамсар дутуугаас болж үүргээ умартаж насны жаргалыг цагын жаргалаар сольсон байдаг байх
өчигдөр орой унтахынхаа өмнө айх ичих эмээх гэдэг 3н үгний утга ба бидний амьдрал дээрх хэрэгжилт бас ялгааны тухай их бодсон тэгж байгаад дэлгэрэнгүй эргэцүүлэл оруулнаа.
Ямар ч байсан өглөө болгон ажилда явхийнхаа өмнө ээж аавруугаа утас цохиод өглөөний мэнд асууж байгаарай гэж захия.... Ээжийгээ өвчин тусхаас айж ээждээ ядарч яваагаан харуулахаас эмээж ээж тань ядарж ээж тань ундаасаж ээж тань тэмдэглэлт өдрүүдэд гэртээ ганцаараа байгаа бол ээждээн будаа гурил хүргэх мөнгөөрөөн айлын охиныг зугаацуулж яваа бол ичмээр шүү залуусаа...
Зарим хүмүүс уншвал нэгийг бодож 2ыг ухаарах байх зарим нь бүүр нүгэлтэн мэт санагдах байх гэхдээ оройтоогүй бас эртдээгүй байга болхоор үүнийг бичлээ... үргэлжлэл бий