Monday, October 13, 2014

Хүн чанарыг тань шүүе
Хүнлэг сэтгэлийг тань хүндэтгэе
Төрж та үлдвэл
Итгэлийг тань даая...
Хэзээ ч дүүрэн байгаагүй юм шиг хоосон
Хэн ч хэрэггүй мэт ганцаардал
Өөрийгөө хуурч сүүдрээр хооллоод
Өрөөл нэгнээс нуугдах амьдрал
Маргааш гэж хэзээ ч байдаггүй 
Минийх гэсэн юу ч оршихгүй
Хананы цаадах хүний инээд
Хахир хатуугаар зүрх зурна
Цагын зүүнээс зугтаах бүр
Дэлхийгээс улам л холдож
Зуун жилийн ганцаардал
Тэртээх тэнгэрлүү чангаана
Халдварт энэ өвчинөөс
Хол байхыг сануулая
Жаргалыг чинь хулгайлаад
Гуниглалаар дүүргээд одно..

Wednesday, September 24, 2014

Санаандгүй гудманд
Салхи татуулаад зөрөе
Салж ядан харахгүйэ
Сайхан үнэрийг чинь үлдээе
Хэмжиж боломгүй төсөөллөөр 
Сэтгэл юүгээн дүүргээд
Хэн ч харсан атаархан
Инээмсэглэлээр чимэглэн алхая
Сав саглаа байхгүй
Цэцэг болгон зурая
Үзэг цаас нийлүүлэлгүй
Дуу болгон аялая
Өчигдрийн гунигаа
Өнөөдөрт даатгасиймаа
Мартчихаж магадгүй ээ
Маргааш дахиад зөрөе..

Tuesday, August 26, 2014

Эр хүний зүрх сэтгэл анх тэр зүйлийг мэдэрч эхэлсэн цагаасаа хойш үргэлж тархи оюун ухаанаа дийлсээр л байдаг гэтэл эмэгтэй хүн удах тусмаа зүрх сэтгэлээ тархиндаа алдаад байдаг нь бидний хооронд ямар их том ялгаа үүсгэдэг юм бэ. Тийм гэж мэдэрсэн зүйлээ үгүй гэж бусдад ойлгуулах тэр тэвчээр нь гоморхол цөхрөлийн хуримтлалаар бий болсон хүч үү? Тархины шалгуурыг даван гарч зүрх сэтгэлд хүрч бүсгүй таны тэсвэрийг ганхуулах тэр зүйл ИТГЭЛ мөн үү ? үнэн бол цаг хугацааны шүүлт л үүнийг өгч чадах байх. Та нар хаана байна?

Thursday, August 14, 2014

Хээе эрчүүдийн нар болсон халхын хавтгай дээр биш Улаанбаатар гэх алга дарам газар шамбааралдан байгаа хацар гоо миссүүдээ. Хажуудаа халуу төөнөх зүйлгүй голж шилээд яваад байдаг нандин зүрхтэй бүсгүйчүүд ээ. Сайхан гэсэн лоозонгоо толгой дээрээ мандуулаад л явна уу та хэд минь.Өр зүрхээр наадагч уваагүй залуусын золиос болсон гэнэ билээ харамсмаар юмаа тиймүү. Хил хязгаар дотроос маань айлын хүү ирээд нэг нэгээр нь үсийг чинь аваад явахад дуусахгүй их харцуул байдгым шдээ цаана чинь. Аавын хүүхдүүд адилхан гээд алга үзээд зүрх сэтгэлийн хаалгаа зөнгөөрөө түгжээд хааяа нэг таарах хүн шиг нэгнийг хавирч унагаад тойроод явуулцнаа мэдэхгүй л байгаадаа таминь. За яаая гэхэв ийм хатуу болгосон цус нэгт ахан дүүс бидний буруу гэж үү. Магадгүйл юм даа уул нь цаа хэд чинь сэтгэлээрээ юм байган зайлуул өөрөө гэм хийснээ мартцан л яваа,дэлгэсэн тэрлэг шиг уудам нутаг шигээ зүрх нь хүртэл асар том гээч. Яагаад гэж үү би лав мэдэхгүй юм мэдсэн нэг нь ч хэлээд өгчихгүйл байхдаа тээ. Хөөрхөн төрөх албагүй гэж кануу байдагдаа. Ээ яаг энэ чинь шүү дээ.Цаг хугацаа улиран одохоор нүүрэн дээр үрчлээ суугаад сэтгэл дээр давхраа нэмэгдээд цаанаа л нэг хүйтэн хөндий болоод байгаамдаа. Энэ ч асуудал шүү.Үеийн хэд нь хүнтэй суугаад аав ээжүүдийн нэхэл дагаад байгаа шүү.Булбараа царайгаа будгаар нуухаа болиод залуу эргүүлвэл яасын бэ та? Яасан хийж үзээгүй ажил болхоор нэг л эвлэж өгөхгүй байгаа биз! Тэгдиймдаа олон удаа хийж байж сурцтай болдогийг манай эрчүүд цугаараа хэлэх байх.Сурах гэж ядаж байхад чинь шалиг гэдэг нэр хаанаас ч юм бэ ургаал гараад ирнэ. Танил биш ч бидэнд бол дэндүү ойр нэр шүү кэкэ. За яршиг эрчүүд мундсан биш өөрсдөө гараад ирнэ биз гэж бодож байна уу. Ер нь бол үнэн лдээ мань хэд ямар гандан буурах биш чамайг амьд байгааг чинь мэдрүүлэх гээд л үзэж тарна шүү дээ. Нэг бодлийн байгалын хууль нь юм даа. Өнөө л гандан буурахгүй хэд маань орчин цагтаа хөл нийлүүлээд чат мессеж зэргээр давшилсаар л байна гэтэл манай хүлээн авагчид маань яадаг юм болоо эхлээд биччэх гэхээр хуруу гар нь татаад эсвэл бардам зангийн үнэ цэнэ навс уначих гээд байдаг юм болвуу гэж манай маань зөндөө л ярьдаг тээ. Болдог бол хүйс нэгтнээ цугийн аваад бүгдээрээ тал нутагтаа очицгоохуу. Ээ дээ тэнд чинь амьдрал буцалж байна гэнэ шүү дээ оо энгэсэгийг тааруулж мэдэхгүй ч өнөө үлгэр домогт гардаг Монголжингоонууд маань маасайгаад л байж байдаг гэнэлээ. Оргуулж босгуулаад аваад явж чадвал өөрийнх чин болсон л гэсэн үг. Элдэв чирэгдэлгүй тэр нь амар ч гэсэн өмнөх үерүүгээ тэмүүлэх нь хотын гудмаар морьтой давхихтай адил эндүүрэл ч байж мэдхиймдаа...
Эмэгтэй хүний гомдол хир удаж байхгүй болдог юм бол. Харилцан адилгүй ч гэсэн их л уддиймшиг байган. Хэн гомдоосон нь ер нь тодорхойлдоо манай хэнэггүй хэдийн л нэг биз. Хэрэвзээ чамайг орхисон нэгэн хайрын хараалаар хараагдаад хэнийг ч хайрлаж чададгүй болчихдог бол яанаа тээ. Хаа сайгүй зомби шиг нөхдүүд явхан байн шдээ.Аз болж тийм зүйл болохгүй мань хүн өөр нэгнийг олзолчихсон овоо хараандаа аваастай. Дараагийн удаа бүүр сурцтай асуудлыг дор нь шийдэж байгам. Ингэж явсаар эр хүн болж олны хэлдгээр хүүхдүүдийн учрыг амархан олдог сэргэлэн залуу болчихно. Үгүй ээ мөн шалиг юмаа ч гэж бодох гайхах бас өөр нэгнийг шархлуулаад муухай л байгаамдаа. Гэтэл нэг талаас нь аваад үзэхэд эхэнд хэлсэн члэн энэ дэлхий шиг том зүрхтэй улсыг яах вээдээ. Харин ч энэ насандаа олон хайрыг зүрхэндээ багтааж нууж явалгүй илчилж явсан олон бүсгүйг уярааж бичвэл урт түүхтэй зурвал үзэсгэлэн гаргахаар агуу их зүйлийг хийчэхсэн байна шүү. Аа яаяа хайрыг үйлдвэрлэгч сайн чанарын машин л гэсэн үг түүхий эд нь эмэгтэй хүн ооёёёё. Шантрашгүй мөхөшгүй тэмцэгч эрчүүдээ магтан дуулая гэссс. Хайраа илчилж амжаагүй хонгор чамдаа би хайртай шүү гээд дуу ер нь зөвхөн эмэгтэйчүүд дуулах дуу байхаадөө. Бидуус харин – Чи миний анхны хайр дурлал биш ч гэсэн чи сүүлийх ч бас бишээ хаха гээл дуулаяаа...
Зиа Зиа хүн л болсон хойно хааяа бухимдах юм байн шүүдээ өөрөөсөө ч болно өрөөлөөс ч болно.Эсвэл зүгээр эргэн тойрноо хараад өөрт хамаагүй зүйлд хүртэл бухимдах үе байх байх.Хааяа нэг гадагшуулчихвал сэтгэлд хор үлдэхгүй амар. Төөгөө хүү суудал дээрээ мянга дэвхцээд дэлхийг удаан эргүүлэхгүй хүмүүсийн алхааг сарниулахгүй болдог юм болдогоороо л болох хойно ДУУСДАГГҮЙ ЭНЭ ЦААСАН ДЭЭР ЭЛЭГДЭДГҮЙ ҮЗГЭЭРЭЭН БИЧНЭЭ хө... /ор ч сайхан харагдаж байна шүү/

Wednesday, August 6, 2014

үнэн гэдэг чамд итгүүлэх хууран мэхлэлт

---Хүнээс хүнийг нь олж хардаг болооосой


Алж идэж авирч унах гээгүйн бол өндөр нам өргөн бүдүүн тийм чухал уу
Авч зүүдэг гоёл биш атал мөнгө хувцасныхан юунд тэгж татагддагын
Цалин мөнгөө цагтаа үрээд цагын найзуудаар биеээ тойруулвал
Цагын бусгаанд гэнэдэж ойчоод царайг нь харах хүнгүй хоцрохвий
Уйдаж сураагүй гээд хайрыг солиж үерхэж дасаагүй гээд сэтгэлээ нууцалж
Нартай өдөр сарыг шүтэж сартай шөнө нарыг зүүдлээд
Нийгмийг дагаж найранд дурлаад нэг л өдөр ганцаар үлдэвзэй
Сэхүүн зангаар бусдыг голж бардам зангаар хайрыг тойрч
Сэтгэл гэдгийг умартан жаргал гэдгийн хиймэлээр зохиож
Хүсэж чадахаас хийж чадахгүй хүлээж чадахаас очиж зүрхлэхгүй
Харсан болгоноо гоочилж үзсэн бүхнээ элэглэнэ
Сайн яваагаа хэлэх дуртай сайхан байгаагаа сонсох хүсэлтэй
Амнаас нь алт унадаг сэтгэлээс нь сэрүү татдаг
Мөнх юм шиг боддог мөсөн уул шиг хатуу
Харахад сайхан хажууд нь хүйтэн
Би гэдэг нь хоосон хүн гэдэг нь эзгүй
Царай нь цагынх бие нь хооолных....
Үйлээ бодоорой хожим ээж болно шүү
Үйлдэлээ тунгаагаарай хожим эцэг болно
Сайхан хайр хэзээд ирнэ өөрийгөө л сайн бэлд
Сайн явдал хэзээд тохионо боломжийг битгий алд
Гаднах төрхөөрөө биш доторх хүнээрээ бусдыг тат
Царай гандаж сэтгэл үлддэг хорвоо
Хүнийг итгэлийг авсан бол хэзээ ч битгий алд тас зуур
Сэтгэлд үлддэг хамгийн том сорви итгэл алдах байдаг юм
Өнөөдөр дайрсан салхи чинь дэлхийг тойроод ирэхэд
Өөр хүн болчихоод тогтоож авахыг хичээ
Амьдралд олон учрах аав ээжийн хүүхдүүдийг
Ав адилхан санаж хүнийг нь олж хараарай,,,,
/2014.8.7,/
Шүүмжлэл хүнийг муу болгохгүй
Магтаал хүнийг сайн болгохгүй
Авах гээхийн ухаан байгаа бол
Ав адилхан л санагддаг болно
Оршуулган дээр чинь хэдэн хүн ирэхийг
Өөрийн чинь амьдрал хэлээд өгнөө

Sunday, July 6, 2014

....Санаа алдсан сэтгэлийн хуй
Салхи болон тэнгэрт хүрээд
Эмзэг тэнгэрийн зүрхийг гижигдэн
Эхэр татуулан нулимс унагаана
Анхных бишээ бороо чи
Ахиад л гуниг татууллаа
Дураар урсах нулимсыг нуун
Дусал бүрээрээ намайг хучна
Одоо болноо дахиад л биш шүү
Олон удаа өөртөө амалсан
Атгахан зүрхэнд тийм их зай байхгүй
Арга ядан цохилж байна
Элэгдэж хуучирсан эзэнгүй сандалаа
Энд тэндгүй л авч явна
Зориж ирээд суух хүн алгаа
Зөрөөд явах нь дэндүү олон
Өчигдөр өнөөдөр маргааш
Энэ бүхэн энэ тэнцүү байхад
Амьд яваа хэн ч гэлээ
Амьсгалж байгаагаа ч үл мэднэ
Хэзээ ч ирээгүй хэзээ ч яваагүй
Хэнд ч өгөөгүй хэнээс ч авахгүй
Эхлэл нь сүүлийнх юм шиг
Төгсгөл нь үхэл юм шиг....
яаг одоо энд.................

Sunday, April 20, 2014

Аянга нүргэлэх дуу алгуурхан сонсогдож
Тэнгэрт үүл хурна
Магад бороо орвол 
Чи дэргэд минь үлдэх үү?

Saturday, April 12, 2014

Нулимс хаанаас гардаг юм болоо..
Бүтэлгүй хайртай учирсан 
Эмзэг бүсгүйн зүрхнээс үү
Бүлээн цайгаа ганцаар уух
Ганцаардсан өвгөний элгэнээс үү
Балчир насаа торонд үдсэн
Томоогүй залуугийн хоолойноос уу
Болчимгүй үгэнд нь гомдсон
Ачит эхийн сэтгэлээс үү
Нулимс хаанаас гардаг юм болоо..
Халагдаад ирсэн хүүгээн хараад
Өмөлзөн үнсэх эхийн уруул дээрээс үү
Хайртай шүү гээд холоос мэндчилэх
Насны ханийн хацар дээрээс үү
Хамаг Монголоо алдаршуулан зогсох
Энгүй хүчит тамирчдын нүднээс үү
Энэ бүхнийг тольдон суугаа
Эрхэст тэнгэрийн үүлнээс үү
Нулимс хаанаас гардаг юм болдоо...
Надад байхгүй чи
Чамд байхгүй би..
Хааяахан саналаа гээд гүйгээд очихгүй ээ
Хаа нэгтээ таарлаа гээд харцаа нуугаад л өнгөрнө
Үзэгдэх төдийн зурвас тархинд битгий илгээ
Өөр юм бодоод л мартаж сурсан гэж итгэсэн
Өрөөлийн сэтгэлд чи байхгүй ээ
Өчигдөрдөх салсан юм шиг маргааш ч бодно
Зав гарахгүй бол санаа алдах хоромгүй
Завсар гарахгүй бол дурсаж суух цаг үгүй
Дэн дунтай хоног өдрүүдэд
Дэргэдэх үнэрийг чинь мартахаар би яарна..
Хайр гэдэг хэсэгхэн зуурын донтолт
Харах санах хүсэх нь түүний шунал
Бүдэрч хоцорсон нэгний шаналал
Бүр их хэтэрвэл галзуурал...

Friday, January 10, 2014

Хүн чанар

Хүн чанар гэж...
Надад байхгүй ээ ...
Байсан нь баларчихсан юмуу
Байсныгаа баллачихсан юмуу бүү мэд
Хүн чанар гэж...
Надаас битгий асуугаарай...
Би мэдэхгүй ээ мэдэх гэж ярихад мэдэхгүйн зовлон үгүй ч
Мэдүүлэх гэж ярихад амьдралын ухаарал минь даанч богинохон
Хүн чанар гэж...
Чи мэдэх үү харин...
Чамаас асуумаар байна чиний хариултаар чамайг цэгнэмээр байна
Их байвал уудалж уугаад согтомоор дутуу байвал хамтдаа хаймаар
Хүн чанар гэж...
Чи хаана байна...
Хүн хүнээээсээн хайх эрдэнэ атал
Хүний далай шиг энэ хотд минь хааччихваа...
Хүн чанар чи
Зээлээд өгч болдоггүй
Зөрүүлээд нэхэл сандгүй хүний сэтгэл
Хүн чанар чи
Зовлонг жаргалтай
Хоосныг баянтай тэнцүүлэгч хүмүүний жинлүүр
Хүн чанар чи
Оргүй талд өргөө бариад
Олон хүнийг амь хоргодуулах сэтгэлийн харш
Хүн чанар чи
Өөрөөн санаа алдавч
Өрөөлийг ачлах харамгүй сэтгэл
Хүн чанар чи
Баярлалаа гэж мянган удаа хэллээ ч
Дутуухан санагдах сэтгэлийн оршил
Эргэн тойрноо бузрын нүдээр харж үгээрэн сийчэх олон залуус
Толгойд орсон болгоныг амаараан гаргавал заримдаа үмхий үнэртэнэ
Амьдралын эрээн зүйлсийг цэгнэх ухаан хүн бүрт адилгүйг ойлгоод
Зоосны нүхээр хараа сунгалгүй
Дэнсэлж цэгнэж эцсийн үгээн үлдээн
Түүнд ухаарах  мөч хайрла
Хүн чанартай байна гэж чи бурханд тангараглаагүй ээ
Хүн чанартай бай гэж чамайг хууль ч бас чамд үүрэг болгоогүй
Хүн өөрөө үүгээр л дутаж хүн чанар чинь зулгаадагымаа
Хүн үүгээрээ л баян болхоор түүнийгээн хамгаалж амьдраасай





Tuesday, November 5, 2013

Хайку

Маргааш бол үлдсэн амьдралын минь эхний өдөр

Friday, October 25, 2013

Дүүгийн минь хурим

Нилээн олон өдрийн дараа тэр чухал мөчийг тодруулж бичиж өөртөө хадгалахыг хүслээ...
10 сарын 6ны өдөр
   Урьдаас бэлдсэн ширээ болон гэрийн цэвэрхэн байдалд санаа зовох зүйл алга одоо манай талын зочид болох хүмүүс түрүүлж ирэх ёстой.Цаг урагшилсаар тэр хооронд өвөөгий маань дүү болох Бужаа гуай,ээжийн аавын дүү болох Бор ах эрдэнэтээс Дулмаа эгч/ Бямба-од ахын эхнэр/ мөн ээжийн ажилын 2 эгч ирж их тусалсныг дурдах хэрэгтэй дотны 2 найз хүүхэн ч бас ирсэн байв.Хүсэн хүлээсэн цаг мөч ч ирж Хүргэн талынхан болох хотд амьдардаг их 60 орчин насны өвөө бас хижээл насны эр болон түүний эхнэр болох эмэгтэй 2 сандарсан байртай орж ирлээ.Бид хэд аль хэдийн бэр гуйх ёсонд бэлдсэн байсан болохоор тэднийг халуунаар угтан авлаа.Нас ахимаг 2 талын улсууд энэ тэрийг ярьж басхүү хуучилах гэж оролдоцгоох нь нэн сонин.Цай хоол архи хундагалах зуур ч хүргэн орж ирлээ улаан хээ хуар болсон сайхан дээл өмссөн тэрхүү бол Г.Ганжаргал юм.Маргааш өглөө эрт бар цагт амжиж Хотоос хөдлөөд 1 цагт Эрдэнэтийн хуримын ордонд гэрлэлтээ батлуулах ёстой байлаа.Ёс ембогор гэхчилэн 2 талаас ярьж идэж уух зуур үүнд хамгийн их ач холбогдол өгч буй хүн бол манай ээж байсан ба сууриндаа тухлан суу чадахгүй бэр Дэжид болон дүү Чука бэр Дулмаа нарыг харцаараа болон мессежээр үйлчилгээний тал дээр байнга үг чулуудаж байсан нь хэзээ ээж маань намба суух юм болдоо гэсэн бодол байнга шахуу төрүүлж байсныг нуух юун.Өмнөх өдөр унтаагүйн дээр маргааш өглөө эртлэн босох ёстой байсан тул ээжид хэлэн хүү эхнэр 2тойгоо харихаар явлаа.Замдаа дотны найз Цогоог Эрдэнэт хамт явах талаар ятгаж дөнгөсөн байсан ёсоор аваад гэртээ харьсан билээ.Үүр цайгаагүй байхад 4н цаг өнгөрч бид хэд ээжийхийг зорьсон юм.Очиход манайхан босож төвхнөж амжаагүй нь дээр нилээн ядарцгаасан шинжтэй байв.Цаг дөхөж хүргэн болон хүргэний талч ирж ёс журмын дагуу аливааг хийн Эрдэнэтийн зүг хөлгийн жолоо залцгаалаа.Ээж өөрийн машинд Намуунзулын 2 найз Дулмаа эгч Чукатай Бор ах өөрийн машин Баяраа ах Цэцэгээ эхнэрийн хамт би бэлгийн машинд Цогоо Дээгий хүү Анка Дулмаа эгчтэй суулган зам зуурт алжаалгүй яван Эрдэнэтийн постон дээр ирэхэд  Худын тал болон ойр тойрны хүмүүс бас манай талын хүмүүс болох Бямба ах Өвөрхангайгаас Эрдэнэбат ах Хөгжилмаа эгч Төгсөө ах Ганаа эгч хүүтэйгээ ирцгээсэн хүлээж байлаа.Угталт ч сайхан болж инээд хөөр сайхан энерги дүүрэн байв.Тэднээс төврүү орж бүгд эрвийх дэрвийхээрээ хуримын ёслолд бэлдэцгээж багагүй сандаралдацгаана.
Өдрийн 1 цаг:
Хүсээн хүлээсэн мөч ирж 2 талын ахын дүүс аав ээж найз нөхөд хуримлах хосууд бүгд цуглацгаан хуримын гэрч болон талд хуваагдан зогсож инээмсэглэл дүүрэн зогсоцгоох ба ээж нулимсаа барьж чадахгүй зогсох нь сэтгэл шимширмээр байх тэрхэн зуур хос хоёр бөгжөө солилцон төд удалгүй зураг авхуулах оочирт дарагдана.
Өдрийн 2цаг
Эрдэнэтийн бас нэг сайхан бүтээн босголт болох Бурхан багшийн хүрээлэнд бүгдээрээ зочлон гадаа эгнэн зогсож хос хоёртой бүгд ээлжилэн зураг авхуулж байлаа.Хүн бүр л ажил амьдралаан мартан жаргалтай хосуудад баяр хүргэж үнсэн байна.Хурим гэдэг үнэхээр сайхан үйл явдал ажээ.2 хүн хорвоод нэгэн хүн болоход тэдний садан төрөл ч үүгээр холбогдон нэгэн цул болж оршино гэдэг үнэхээр сайхан хэрэг бөгөөд үүний сацуу удаан уулзаагүй төрөлүүд найз нөхөд бие биенээ харан баясаж баяр наадам лугаа адил магнай тэнэгэр сэтгэл аядуу тэр сайхан өдрийн гэрч болон үлдэцгээнэ.Өмнө би өөрийн биеэр энэ бүхнийг үзсэн ч гэсэн өөр нэгэн өнцөгөөс дүүгийнхээ хуримыг харан суух нь үгээр илэрхийлэмгүй сайхан бас олон сайхан бодол сэтгэлд амилж хорвоод удахгүй бий болон батжихийн нэгэн үүд болж байлаа.Ай хүний хорвоо гэж юутай үзэсгэлэнтэй вэ хэмээн дуу алдан байх би байхад бусад хүмүүс ч бас гаднахаасаа илүү дотроо олон сайхан зүйл бодож харч байсан биз ээ.Энэ хорвоод хүн хүнээрээ л дутаж хүн хүнээ д санаж бэтгэрч өөрийн үр удмыг үлдээн тэднийхээ дэргэд өтөл болтолоон байж тэднийгээ эрийн цээнд хүргэж ийм сайхан хурим хийхийн харчихаад сэтгэл амар энэ хорвоогоос харьдаг байх.Гэтэл энэ сайхан өдөр байн байна миний толгойд аав минь байсан бол хичнээн сайхан бэ гэсэн бодол үргэлж төр байсан юм.Бүхий л зүйлд ганцаара зүтгэх ээжийн минь хажууд аав минь одоо байсан бол магнай өргөн нуруу гэдгэр алхалж бүгдийн хайр хүндэтгэлийг дагуулан тэнгэрлэг оршихуйн байх байсан байхадаа.Би хичнээн том боллоо ч гэсэн "Чи миний тал шиг хүн болвол сайхан амьдарна" гэж хэлдэг үгийн үргэлж бодож нээрээл тийм юм болвуу гэж тэр өдөр бодон бодон байлаа.Аав шиг нь хүндлэгдэж дүүгийнхээ хажууд байж чадахгүй байгаа минь байнга л сэтгэл өвтгөж байсныг би маш тод санаж байна...
Өдрийн 3 цаг 30 минут
Магнет барны үүдэнд хос хоёр хүүгийн хамт авхуулсан зураг түүн дээр УРАГ САДАН НАЙЗ НӨХӨД ХАМТ ОЛОН гэсэн 2 хуваагдан сэтгэлийн үгээн бичих анонс дэлгэсэн байх агаад цаашилбал Гоёмсог зүрхэн хаалга түүнийг тосон авах цэцэг дэвссэн хивс ёслолын цайллаганы ширээ хүрэх замыг чиглэнэ.Цаг хугацаа явах тусам ирэх гийчид нэмэгдэн МАГНЕТ ын 2 давхар тайж ширээг дүүргэн байх нь нижгэр хурим болохын илтгэл.Дуу хуур эгшиглэн яриа хөөр дэлгэгдэн ойр тойрноороо ширээнд сууцгааж халуун дотно яриагаа ярина сууцгаана.Миний бие хүүхдүүдийн ширээнд Цогоо Дээгий Хобоо ах нартай цуг суух бөгөөл зураг авах бичлэг хийх зэрэгт анхаарал хандуулна.Хүргэни эгч нь болох үеийн бүсгүй өөд уруугүй байнга гүйж хуримын зохион байгуулалт аливаа зүйлд үргэлж анхаарал тавина.Хуримд дуучин Бүрнээбаяр Баярцэцэг нар ирсэн нь хуримыг үнэхээр чимэж доригиож байлаа.Мөн хос хоёрын найзууд болох ГАЛТ ШУВУУ хамтлаг гоёмсог цэнгээнт бүжиг бүжин байхад Намуунаа Ганжаа хоёр тэдэнтэй нэгдэн бүжихэд хүмүүс дуу алдан алга ташиж хүй олноороо хурайлан цэнгэлийн манлайд хүрнэ.Монгол хувцасаан өмссөн хоёр найранд дахин орж ирэн ширээ дамнан ирсэн гийчдэд талархалын үгээ хэлнэ.Бэлэг сэлт өгөх үйл ажиллагаа ч эхэлж төрөл садан найз нөхөд хамт олон бүгдээр сэтгэлийн үгээн хэлэн гарын бэлгээ хүртээх тэр үед Хөгжилмаа эгч болон Оюунаа эгч хоёрын үг үнэхээр чихэнд тус ч байсныг онцлох хэрэгтэй.Бүхий л зүйл ёс журамын дагуу сайхан болж хурсан гийчэд буцаж ирсэн олон тарцгаалаа.Маргааш өдөр нь хуримын бэлэг  11р хороололын тэнд сайхан байрлалтай 3н давхар тохилог хаус болох Ганжаргалын гэрт бас нэгэн сайхан найр наадам болсон билээ.

Tuesday, July 9, 2013

Хагацал=Үхэл

Үхэл гэдэг хагацал.
Хагацал чамд үхэл шиг санагдаж  байвал тэр нэмэгдэхүүн нь "ХАЙР" байдаг