Нулимс хаанаас гардаг юм болоо..
Бүтэлгүй хайртай учирсан
Эмзэг бүсгүйн зүрхнээс үү
Бүлээн цайгаа ганцаар уух
Ганцаардсан өвгөний элгэнээс үү
Балчир насаа торонд үдсэн
Томоогүй залуугийн хоолойноос уу
Болчимгүй үгэнд нь гомдсон
Ачит эхийн сэтгэлээс үү
Нулимс хаанаас гардаг юм болоо..
Халагдаад ирсэн хүүгээн хараад
Өмөлзөн үнсэх эхийн уруул дээрээс үү
Хайртай шүү гээд холоос мэндчилэх
Насны ханийн хацар дээрээс үү
Хамаг Монголоо алдаршуулан зогсох
Энгүй хүчит тамирчдын нүднээс үү
Энэ бүхнийг тольдон суугаа
Эрхэст тэнгэрийн үүлнээс үү
Нулимс хаанаас гардаг юм болдоо...
No comments:
Post a Comment