Хүн чанар
гэж...
Надад
байхгүй ээ ...
Байсан
нь баларчихсан юмуу
Байсныгаа
баллачихсан юмуу бүү мэд
Хүн чанар
гэж...
Надаас
битгий асуугаарай...
Би мэдэхгүй
ээ мэдэх гэж ярихад мэдэхгүйн зовлон
үгүй ч
Мэдүүлэх
гэж ярихад амьдралын ухаарал минь даанч
богинохон
Хүн чанар
гэж...
Чи мэдэх
үү харин...
Чамаас
асуумаар байна чиний хариултаар чамайг
цэгнэмээр байна
Их байвал
уудалж уугаад согтомоор
дутуу байвал хамтдаа хаймаар
Хүн чанар
гэж...
Чи хаана
байна...
Хүн
хүнээээсээн хайх эрдэнэ атал
Хүний
далай шиг энэ хотд минь хааччихваа...
Хүн чанар
чи
Зээлээд
өгч болдоггүй
Зөрүүлээд
нэхэл сандгүй хүний сэтгэл
Хүн чанар
чи
Зовлонг
жаргалтай
Хоосныг
баянтай тэнцүүлэгч хүмүүний жинлүүр
Хүн чанар
чи
Оргүй
талд өргөө бариад
Олон
хүнийг амь хоргодуулах сэтгэлийн харш
Хүн чанар
чи
Өөрөөн
санаа алдавч
Өрөөлийг
ачлах харамгүй сэтгэл
Хүн чанар
чи
Баярлалаа
гэж мянган удаа хэллээ ч
Дутуухан
санагдах сэтгэлийн оршил
Толгойд
орсон болгоныг амаараан гаргавал
заримдаа үмхий үнэртэнэ
Амьдралын
эрээн зүйлсийг цэгнэх ухаан хүн бүрт
адилгүйг ойлгоод
Зоосны
нүхээр хараа сунгалгүй
Дэнсэлж
цэгнэж эцсийн үгээн үлдээн
Түүнд ухаарах мөч хайрла
Түүнд ухаарах мөч хайрла
Хүн
чанартай байна гэж чи бурханд тангараглаагүй
ээ
Хүн
чанартай бай гэж чамайг хууль ч бас чамд
үүрэг болгоогүй
Хүн өөрөө
үүгээр л дутаж хүн чанар чинь зулгаадагымаа
Хүн
үүгээрээ л баян болхоор түүнийгээн
хамгаалж амьдраасай
хүн чанар гэдэг сэтгэлээс урсдаг бороо
ReplyDeleteхүйтэнд жиндэхдээ хайрандаа дулаацдаг сэтгэл
өгч байхдаа өглөө гэдгээ санадаггүй
авч байгаад нь баярлаж байдаг талархал
хайх тусам хүнээс холддог
хайрлах тусам ундарч байдаг
хэзээ ч дуусахаа мэдэхгүй
хязгааргүй ...