Saturday, May 18, 2013

Сэтгэлийн шоронгоос


Хашгирч уурлаж буй зэмлэ намайгаа
Хайрын сэтгэл чинь холдоод  сонсогдохгүй байна
Халуун дулаан үгээр шивнэх төдий хэлэхэд чинь
Хичнээн хол байлаа гээд зүрх догдлон сонсдогсон
Чинийхээн нүдээр энэ дэлхийг харахад  дэндүү сайхан байлаа
Чи минь үгүй болхоор одоо надад юу ч үл үзэгднэ
Уяран хайлж жаргалтай явсан мөчүүд  минь ард хоцорч
Өнөөдөр би гуниглан сууж сэтгэлдээн харж санааширч байна...
Хаана байнаа миний сэтгэлийн наран чи минь
Хаашаа ингэж хулжчихаад  намайг сүүдэртээ үлдээн вэ
Шаналалын шоронд  ял эдлэн суугаа
Шархалсан зүрхийг минь хэзээ суллах вэ чи минь

Thursday, May 16, 2013

Үүрээн орхиод нислээ...

Хэзээ ч үгүй мэт хэзээ ч явахгүй мэт тэр л жилүүдийн эцэс нь энэ л өдөр гэж үү.Хунгарлан заасан үүрээн өөрийнхөө байсныг мартаад хүнийх юм шиг нисээд одохдоон өр зүрхний минь тал хэсгийг өндөг болгоод аваад явчихвуу.

Wednesday, January 16, 2013

------ Зөгий эрвээхэй 2-----

Өнгөт талын нисдэг солонго шиг
Өргөн нугын ганган эрвэйхэйд
Цэцэг дамжин бал цуглуулдаг
Цэцэн билэгт зөгий дурлажээ...
Азтай гэхүү тэр нэг өдөр
Ажилчин зөгий баланд согтоод
Хаа хамаагүй гуйван ниссээр
Хонгорхон эрвэйхэйг налан уналаа...
Өр зөөлөн хээнцэр нэгэн
Өргөст хатгуулсан ч тэвчин тэврээд
Аз жаргалын бүлээн балыг
Аманд нь дусааж түүнийг сэрээлээ...
Саранд нойрсож наранд сэрсээр
Сар хоног өнгөрч байтал
Хар толгойн баасны ялаа
Хэдэр зантай хэдгэнтэй нийлж
Явуургүй муу арга сүвэгчлэн
Янз бүрээр хор хийнэ...
Үзэсгэлэнт эрвээхэйн өнгө гундаж
Өнөөх хоронд хүч алдавч
Үнэн сэтгэлээ үргэлжид гээлгүй
Үүрэндээ тогтолгүй зөгийд тэмүүлнэ...
Залуу зөгий гэнэ алдаж
Зальтай хэдгэний ятгалганд орон
Зөгийн улсын хууль ёсыг бодож
Зай барин холуур ниснэ...
Хагацал нь гуниг үлдээж
Харуусал нь шаналал авчирч
Зовлон далай мэт үерлэн
Сэтгэл нь шөнө мэт харанхуй...
Бусдад буруутгагдах жаргал
Өөрт гунигтай бусдын инээмсэглэл
Мөнх биш энэ амьдралд
Хэзээ тэд хамт байх вэ гэж
Хөөрхий зөгий бодсоор...

Tuesday, November 27, 2012

Зүүдний далай...

Завиндаа суугаад зүүдний далайг туулна одно.Завгүй хотын хашгираан дундаас хана хэрмийг эвдэн захгүй уудам далай чамайг би нүдээр биш сэтгэлийн хурцаар эцэс хүртэл чинь туучна.Энд л би тайван амар чиний амарлингүй хөгжимийн эгшгэнд сэтгэл доторх бүхий л хар бараан оршихуйг таягдан хөөж цангаагаа тайлтал амтархан сонсоно.Хаа хүрэхээ мэдэхгүй ч хамаг үнэнээ чиний номин цэнхэр гялалзах долгио бүрт чинь би шивнэж өөрийгөө нимгэлэе.Бие хөнгөр ч нисэх мэт өөрөөсө чөлөөлөгдөх тэр мөч хүртэл чамтай найраглан сууя.Завь алгуурханаар хөвж чиний энхрий зөөлөн долгисонд бүүвэйлэгдэн дотор давчдах хий биеийг алгуурхнаар ууршуулах нь надад нэн таатай.Чиний тэнгэрт нар үгүй мэт надад бүхнийг тольдох цаг хугацаа хангалттай байгаа авч сэрүүлэг хэмээх мэс шиг чимээ тархин дунд сийчэх үед сая би чамайг баяртай гэж хэлээд маш хурднаар гүн цэнхэр далай чамд живэн алга боллоо...


Friday, October 19, 2012

Хүн юу г ч мартдаггүй хэрнээ сануулж хэлэх хэн нэгэнээр дутагдаж амьдардаг мэт...
Цаг хугацаатай зэрэгцэн алхаж зуураа түүний ятгалганд бага багаар унасаар л байна ...
Хайртай хүмүүсийнхээ дэргэд үүрд байхыг хичнээн их хүсэж байгаач
Үүрдийн гэдэг урт байлаа гээд миний л настай чацуу гэдгийг ойлгох шиг...

Thursday, October 11, 2012


Хажууд минь бай...


Хайрын тайлал


Үнэн

Үнэн ямагт оршихийн тул,өөр нэгэн чамайг юу гэж бодох бол санаа юугаа чилээх нь бодлын хазгай

Ид шид


Ид шид бол зүгээр л бидний зориг буюу тархины биеэр дамжиж гэрэлт өртөнцөд харагдах үргэлжлэл...
Зоригтой байхыг өөртөө үргэлж сануулвал бүх зүйл амархан л санагдах болно.

Wednesday, August 8, 2012


Эмэгтэй хүн гэдэг ухагдахууныг модтой зүйрлэвэл бүхий л навч мөчирийг нь тэтгэн хамгийн оройд байгаа навчинд шингэх ус нь эр хүн байж нар мэт насан туршид нь ганцхан тэр л мөчрөө гэрэлтүүлэх хэрэгтэй

Sunday, July 29, 2012

Гэмт этгээд

Сэтгэл зүрх гэдэг бүхий л ёс зурамыг зөрчдөг гэмт этгээд шиг хэрнээ хэзээ ч яллагдаж шүүх цагдаагаар ордгүй мэргэжлийн гэмт этгээд мэт.Найз нөхдийг холдуулж аав ээжээс минь салгаж энэ дэлхий дээр  өчнөөн тэрбум хүн байгаа хэрнээ ганц хүн байгаа мэт сэтгэгдэл төрүүлж сохроодог.Гэтэл хүн бүр биедээ энэ онц ноцтой гэмт хэрэгтэнг  биедээ авч явдаг нь хачирхалтай....

Хонь

Хонь гэж нэг сайхан дөлгөөхөн амьтан монголын тал нутгаар дүүрэн бэлчиж байгааг хэн бүхэн мэдэх бизээ... Арьсын зүсэх шахам үс ноосын дураараа тайрж авна мөн өлсвөл алж идэж болдог ба тэглээ гээд хонь чамд уурлаж нэг их төвөг удахгүй үсрээл ганц 2 удаа май май миний махыг бүгдийн ав гэж дуу алдаал ум ма ни бад мэ хум.Гэтэл юун мах байтугай гэдэс дотрын чанаж идээд гэдэс цоройг нь галд түлж толгой хөлийн хуйхлан байж иднэ хөөрхий тэр хониноос ер нь тэгээд хэдэн яс эвэр л үлддиймдоо.
Хүн тэгээд эзэрхэг амьтан болхоороо бүгд хоньчин болон бусдыг өөрийнхөө хонь байлгахыг хүсэх нь гайхах зүйл бишээ.Өдөр ирэх тусам төрөлх чанар голын чулуу шиг амьдралд идэгдэн мохоо ирмэгтэй болж хавь ойрын хамаг зүйлс над дээр торох юмгүй дайран өнгөрөх мэт.Цагтаа үерийн далан мэт өндөр бат бөх байсан зан чанар одоо байна уу гүюү....
Цаг хугацаа бүгдийг өмнөө сөхрүүлэн хүлцэнгүй болгодог хачин жигтэй хоньчин байн шүү.Гэхдээ саяхнаас цаг хугацааг ухрааж болохгүй ч гэлээ сурсан юмыг сураар боож болохгүй мэт гэдэн хөдлөн унаган хоньчин зан дахин захин сэдрээд байх нь хачирхалтай.Би хэний ч хотонд орж хөтлөгдөж явдгүй эрх дураараа нэгэн атал юунд ингэж шүлсээ залгин бүхнийг тэвчин өөрийгөө хазаж явах вэ...
Би бүдэгхэнээр нүдээ нээлээ намайг хонь гэж бодож байгаа хүмүүс бүгд  FUCK YOU!!!!!

Monday, June 11, 2012

Уулзах уу эсвэл уулзахгүй байсан дээр үү?

http://www.cekc.mn/

Би одоо 30 хүрч яваа жирийн л нэг бүсгүй. Нөхөртэй 2 хүүхэдтэй энэ өдрийн нарыг жаргалтай ч үднэ бас зовлонтой үдэх ч үеүүд ээлжилсээр. Тэртээ 11 жилийн өмнөх анхны хайраа мартаж чадахгүй явна. Нөхөртэйгөө танилцахдаа түүнтэйгээ хамт байж байгаад түүнийг ангийнхаа охиныг жирэмсэн болгосныг мэдээд гомдохдоо одоогийн нөхрөө сонгосон юм.
Гэхдээ тэр 2 суугаагүй гэж сүүлд сонссон. Тэр одоо боломжийн ажил хийдэг бие даасан хэвээрээ гайхмаар нь одоо хүртэл хүнтэй суугаагүй гэсэн. Харин би энэ хугацаанд айлын эхнэр болж 2 хөөрхөн хүүхдийн ээж болсон. Сүүлийн 5 жил нөхөртэйгөө гадаадад амьдарч байгаад саяхан эх орондоо ганцаараа ирсэн. Гэтэл саяхан мсж-рээр анхны хайрын эзэнтэйгээ холбогдлоо хорвоогийн жаргал зовлон ярьж болох зүйлсийн талаар ярилцаад л надад утасныхаа дугаарыг үлдээлээ. 11 жил сэтгэлд уяатай байсан хүн шүүдээ.
Уулзах эсэхээ шийдэж чадахгүйнээ. Нөхрөө хуурмааргүй байна! Манай нөхөр гайгүй амьдарлын төлөө зүтгэдэг гэхдээ хүний нутагт намайг хааяа зовоож байсныг нь бодохоор заримдаа гомддын. Би яавал дээр вэ уулзах уу эсвэл уулзахгүй байсан дээр үү?



-TEMEE REPLY
 
uulzahiig mash ih husej baigaa ene bol ylalt.harin nuhur gomdooson gdg bol shaltag bish.Uulzahiin tuhaid bol cinii huviin zan tuluw uuriiguu tataj cadah setgeliin huch cin nuluulnu uneheer martaj cadahguide bishe setgel zurhend cin asar ih oron zai medremjuudiig genet owoolj haycihaad uuruu c medelgui alga bolson ter zaluu cin cinii 11n jil setgeldee teej irsen ter hurimtlaliin haanan hurheer ih camaig bodoj irsen bol gd nas neg hereg.Iim setgelzuig erchuud owjinoor ashiglaj camaig uurtuu uhaangui soronzdohd ydah yumgui amarhan.Udii boltol huntei suugaagui bainaa gdg unguts dugnevel emegtei huniig uurtuu naahguigeer uuriiguu bolgood huntei suuhgui yvaad irj cadsan hatuu negen yum geech.Het dogdloloor biyen bas setgelee uguud ergeh neg udriin zovlond uuriiguu uldeej ergeed en sited zahia bicin yah ve gd shanalj suuh neg avch nuguu talaar uulzaad uchrahad cin jiriin negen zaluu bolj haragdaj ungursun olon jil teesen setgel n hereggui bsniig uhaaraad nuhur huuhdee ulam ih hairlah buyu setgeldee daguulgui hair badamlaj bolhiin
Jiriin negen zaluugiin zuwluguu bish ergetsuulel :)

Sunday, June 10, 2012

Амьдрал

Амьдрал гэдэг энэ дэлхий дээрх амьтай амьгүй зүйлсийн нийлбэр,харин чиний амьдрал үххээс өмнөх нэг хором,үхэл бол амьдралын үргэлжлэл учир нь чамайг санах нэг ч атугай хүн үлдэж чамайг амьдруулсаар байх болно.Амьд байх хугацаандаа чамайг амьдруулах тэр хүнийг үргэлж хайрла!!!!