Хашгирч уурлаж
буй зэмлэ намайгаа
Хайрын сэтгэл
чинь холдоод сонсогдохгүй байна
Халуун дулаан
үгээр шивнэх төдий хэлэхэд чинь
Хичнээн хол
байлаа гээд зүрх догдлон сонсдогсон
Чинийхээн нүдээр
энэ дэлхийг харахад дэндүү сайхан байлаа
Чи минь үгүй
болхоор одоо надад юу ч үл үзэгднэ
Уяран хайлж
жаргалтай явсан мөчүүд минь ард хоцорч
Өнөөдөр би гуниглан
сууж сэтгэлдээн харж санааширч байна...
Хаана байнаа
миний сэтгэлийн наран чи минь
Хаашаа ингэж хулжчихаад намайг сүүдэртээ үлдээн вэ
Шаналалын шоронд ял эдлэн суугаа
Шархалсан зүрхийг
минь хэзээ суллах вэ чи минь
No comments:
Post a Comment