Sunday, July 29, 2012

Гэмт этгээд

Сэтгэл зүрх гэдэг бүхий л ёс зурамыг зөрчдөг гэмт этгээд шиг хэрнээ хэзээ ч яллагдаж шүүх цагдаагаар ордгүй мэргэжлийн гэмт этгээд мэт.Найз нөхдийг холдуулж аав ээжээс минь салгаж энэ дэлхий дээр  өчнөөн тэрбум хүн байгаа хэрнээ ганц хүн байгаа мэт сэтгэгдэл төрүүлж сохроодог.Гэтэл хүн бүр биедээ энэ онц ноцтой гэмт хэрэгтэнг  биедээ авч явдаг нь хачирхалтай....

Хонь

Хонь гэж нэг сайхан дөлгөөхөн амьтан монголын тал нутгаар дүүрэн бэлчиж байгааг хэн бүхэн мэдэх бизээ... Арьсын зүсэх шахам үс ноосын дураараа тайрж авна мөн өлсвөл алж идэж болдог ба тэглээ гээд хонь чамд уурлаж нэг их төвөг удахгүй үсрээл ганц 2 удаа май май миний махыг бүгдийн ав гэж дуу алдаал ум ма ни бад мэ хум.Гэтэл юун мах байтугай гэдэс дотрын чанаж идээд гэдэс цоройг нь галд түлж толгой хөлийн хуйхлан байж иднэ хөөрхий тэр хониноос ер нь тэгээд хэдэн яс эвэр л үлддиймдоо.
Хүн тэгээд эзэрхэг амьтан болхоороо бүгд хоньчин болон бусдыг өөрийнхөө хонь байлгахыг хүсэх нь гайхах зүйл бишээ.Өдөр ирэх тусам төрөлх чанар голын чулуу шиг амьдралд идэгдэн мохоо ирмэгтэй болж хавь ойрын хамаг зүйлс над дээр торох юмгүй дайран өнгөрөх мэт.Цагтаа үерийн далан мэт өндөр бат бөх байсан зан чанар одоо байна уу гүюү....
Цаг хугацаа бүгдийг өмнөө сөхрүүлэн хүлцэнгүй болгодог хачин жигтэй хоньчин байн шүү.Гэхдээ саяхнаас цаг хугацааг ухрааж болохгүй ч гэлээ сурсан юмыг сураар боож болохгүй мэт гэдэн хөдлөн унаган хоньчин зан дахин захин сэдрээд байх нь хачирхалтай.Би хэний ч хотонд орж хөтлөгдөж явдгүй эрх дураараа нэгэн атал юунд ингэж шүлсээ залгин бүхнийг тэвчин өөрийгөө хазаж явах вэ...
Би бүдэгхэнээр нүдээ нээлээ намайг хонь гэж бодож байгаа хүмүүс бүгд  FUCK YOU!!!!!

Monday, June 11, 2012

Уулзах уу эсвэл уулзахгүй байсан дээр үү?

http://www.cekc.mn/

Би одоо 30 хүрч яваа жирийн л нэг бүсгүй. Нөхөртэй 2 хүүхэдтэй энэ өдрийн нарыг жаргалтай ч үднэ бас зовлонтой үдэх ч үеүүд ээлжилсээр. Тэртээ 11 жилийн өмнөх анхны хайраа мартаж чадахгүй явна. Нөхөртэйгөө танилцахдаа түүнтэйгээ хамт байж байгаад түүнийг ангийнхаа охиныг жирэмсэн болгосныг мэдээд гомдохдоо одоогийн нөхрөө сонгосон юм.
Гэхдээ тэр 2 суугаагүй гэж сүүлд сонссон. Тэр одоо боломжийн ажил хийдэг бие даасан хэвээрээ гайхмаар нь одоо хүртэл хүнтэй суугаагүй гэсэн. Харин би энэ хугацаанд айлын эхнэр болж 2 хөөрхөн хүүхдийн ээж болсон. Сүүлийн 5 жил нөхөртэйгөө гадаадад амьдарч байгаад саяхан эх орондоо ганцаараа ирсэн. Гэтэл саяхан мсж-рээр анхны хайрын эзэнтэйгээ холбогдлоо хорвоогийн жаргал зовлон ярьж болох зүйлсийн талаар ярилцаад л надад утасныхаа дугаарыг үлдээлээ. 11 жил сэтгэлд уяатай байсан хүн шүүдээ.
Уулзах эсэхээ шийдэж чадахгүйнээ. Нөхрөө хуурмааргүй байна! Манай нөхөр гайгүй амьдарлын төлөө зүтгэдэг гэхдээ хүний нутагт намайг хааяа зовоож байсныг нь бодохоор заримдаа гомддын. Би яавал дээр вэ уулзах уу эсвэл уулзахгүй байсан дээр үү?



-TEMEE REPLY
 
uulzahiig mash ih husej baigaa ene bol ylalt.harin nuhur gomdooson gdg bol shaltag bish.Uulzahiin tuhaid bol cinii huviin zan tuluw uuriiguu tataj cadah setgeliin huch cin nuluulnu uneheer martaj cadahguide bishe setgel zurhend cin asar ih oron zai medremjuudiig genet owoolj haycihaad uuruu c medelgui alga bolson ter zaluu cin cinii 11n jil setgeldee teej irsen ter hurimtlaliin haanan hurheer ih camaig bodoj irsen bol gd nas neg hereg.Iim setgelzuig erchuud owjinoor ashiglaj camaig uurtuu uhaangui soronzdohd ydah yumgui amarhan.Udii boltol huntei suugaagui bainaa gdg unguts dugnevel emegtei huniig uurtuu naahguigeer uuriiguu bolgood huntei suuhgui yvaad irj cadsan hatuu negen yum geech.Het dogdloloor biyen bas setgelee uguud ergeh neg udriin zovlond uuriiguu uldeej ergeed en sited zahia bicin yah ve gd shanalj suuh neg avch nuguu talaar uulzaad uchrahad cin jiriin negen zaluu bolj haragdaj ungursun olon jil teesen setgel n hereggui bsniig uhaaraad nuhur huuhdee ulam ih hairlah buyu setgeldee daguulgui hair badamlaj bolhiin
Jiriin negen zaluugiin zuwluguu bish ergetsuulel :)

Sunday, June 10, 2012

Амьдрал

Амьдрал гэдэг энэ дэлхий дээрх амьтай амьгүй зүйлсийн нийлбэр,харин чиний амьдрал үххээс өмнөх нэг хором,үхэл бол амьдралын үргэлжлэл учир нь чамайг санах нэг ч атугай хүн үлдэж чамайг амьдруулсаар байх болно.Амьд байх хугацаандаа чамайг амьдруулах тэр хүнийг үргэлж хайрла!!!!

Saturday, June 9, 2012

Хэвлээр явагчдад

Baas shig unertei camaig nus shig uuruusuu niie
Samj shig alhaj yvahd cin nohoi shig araas chin ushuglue
Ergej haraad gaslahd cin shuwuu shig udiin zulgaay
Gulug shig gutal noolohoor cin zaan shig deerees chin devsey
Olon ugtei amand cin mogoin hor tsutgay
Olhiogui zan gargaval guruus shig buudaad alcihay
Uhaan suuj zuw yvahguim cin tolgoigoor ci yanam
Uuchilal guij gemee tsaaruulahguigees usaa gudraad gudamjinda amidar!!!

Thursday, May 10, 2012

Хайртай юу?

Чинь сэтгэлээсээ хайртай бол тэрийгээ хэлэхээс илүүтэй оюун бодол зүрх сэтгэлд нь  шингээ чамайг гомдоох үг хэлсэн ч гэсэн инээмсэглээд л зогс сонгогдох эрх тээр хойно ч ирж болно.Магадгүй тэр хугацаа чамайг сорьж үнэн худлийг батлах баталгаа болог.

Цорын ганц...

Ихэнх хүмүүс өөрийгөө цорын ганц бусдаас ялгаатай эх дэлхийн бүтээлийн өвөрмөц хувилбар мэтээр боддог.Тэгвэл би чамаас асууя?
-Чи яагаад ингэж бодох болсон бэ юугаараа өөр юм бэ адилхан гар хөл үгүй гэж үү.Чиний эргэн тойрон буюу чиний мэдэх жижигхэн ертөнцдөө чи ганцаараа онцгой байна уу.Эсвэл энэ бүхэн утгагүй санагдах ойлгохгүй байх хоёр зэрэгцэж байна уу.Би чамайг үгүйсгэх гээгүй чамайг "Хүн болгон цорын ганц дахин давтагдашгүй өөр өөр өнгөтэй" гэсэн үгийг сонсоод өөрийгөө тийм гэдэгт итгүүлснүү,эсвэл зүрх сэтгэл чинь унаган баг наснаас чинь чамайг бусдаас өөр мэт санагдуулж эвэртэй туулай үзсэн мэт өөр нэгнийг гайхсаар өдийг хүрснүү гэдгийг мэдэх гэсэн юм.Үүнийг уншаад толгой чинь эргэж байвал чи төөрсөн хүн.Бид нэг бүхэл чи бүхэлд байгхгүй мэт өөр болмоор байвал чи бидний хувьд шүдэн доторх хорхой.

Tuesday, May 8, 2012

Эзэнгүй арал минь дахиад чи


Эзэнгүй арал минь намайгаа санаж байгаа болов уу
Элсэн дээр чинь мөр гархааргүй хатуурсан байна уу
Далайн түрлэг чинь намайг танихгүй хүчтэй давалгаална уу
Дахиад ирхийг минь хүлээн шувууд нь ганганаж байна уу
Удахгүй очноо дахиад тэр зүүдэндээ
Уулзах мөч урин цагийн аясаар дуу аяланхан тэмүүлнэ 

Tuesday, May 1, 2012

Гардаггүй энэ үзгээрээн өдөр бүр чиний тухай дуусдаггүй цаасан дээрээ бичсээр


Дэлхий ч гэсэн өөрийн гэсэн амьдралаан туулж явна.Тэгвэл энэ дэлхий хэмээх агуу том биетийн амьдралын нэгж нь болсон бид нар түүний өчүүхэн хэмжүүрт нь хүрэхгүй  хугацаанд оршино.Хүний амьдрал өчүүхэн атал хэзээ ч үхэхгүй мэт энэ дэлхийг өөрсдийн дураар бид бага багаар өөрчилсөөр.Бид үнэхээр энэ дэлхийн эзэд нь мөн үү.Хэрвээ байгал дэлхий амьд гэдгээ дахин дахин баталж газрыг хөрсийг орвонгоор нь эргүүлвэл яах вэ гэсэн бодол төрөх юм.Дэлхийг эзэгнэх хүний увайгүй зан хүн төрөлхтөн үүссэн цагаас л ухаан бодолоор дамжсаар өнөөдрийг хүрсэн гэхээр сонирхолтой.Ухаантай байна гэдэг нэг талаасаа оюуны баялаг боловч эх дэлхийг гэмтээх зэвсэг болхоор дэндүү харамсалтай.

Зөв хүн

 Сайн хүн гэж муу зүйл хийдэггүй хүнийг хэлдэг гэж ерөнхийлөгч хэлж байсан.Тэгвэл зөв хүн гэж хэн бэ.Зөв хүн гэж зөв л хүн байдаг.Тэд өөр хүний хийсэн буруу зүйлийн талаар хангалттай үзэж туулсан бас мэддэг болхоор өөрийгөө бусдын адил алдахвий гэж эмээдэг.Үнэндээ өөрчлөгдөх байх гэсэн тэр цаг үе дээрээн очихдоо улам ухаантай ханддаг.Амлалт бүхэн зөрчигдөх мөч хүртэлээн л хүчинтэй байдаг юм.Тиймээ бас анхны зүйлд буруу байхгүй.Түүнийг уучилах хэрэгтэйм байна.

Хаалганы өмнө

Маш хурдан алхна эсвэл аажмаар хаалгаруу дөхөх мэт
Зүрх маш хүчтэй цохилно эсвэл зогссон мэт
Гүн гүнзгий бодно эсвэл хоосон мэт
Эргэж хархийг хүснэ эсвэл дахиж хармааргүй мэт
Гарах хаалга чиний бариул надад олдохгүй мэт
Гарт баригдсан хойноо хугараад унах мэт
Татсан ч цоожтой мэт татахгүй бол өөрөө нээгдэх мэт
Хаалга хаагдвал үхэх мэт хаалганы цаана +- !?үлдэх мэт
2012.4.29

Thursday, April 19, 2012

--- Урилгагүй зочин---

Найман цаг гозойж
Нойрмог найзууд цуглана
Зарим нэг нь эвшээж
Зайтай нэг нь суниах зуур
Ажлын байрны амьдралыг
Урилгагүй зочин сандаачив....
Тог Тог Тог өндөр өсгий тогшино
Шүн шүн шүн урт шилбэ шилэлзэнэ
Тон тон тон тонтгор өгзөг тачигнана
Түн Тан Түн Тан Том хөх нухалзана.....
Миний мэдэх Думаагийн
Чиний мэдэх Хорлоогийн
Зүсийг унагаж хөлийг салгалуулан
Халтар Ганбаагийн Эрүүг мулталж
Хээнцэр Дооёогоогийн Өмдийг нухна.....
Гүргэр зантай миний бие
Буруу харан чихээ сортолзуулж
Зөв талын бүдэг шилэнд
Бүрхэг дүрсийн ажин сууна
Танхил үнэр хамар цоргиж
Ташаа өгзөг хавиран айсуй
Хээнцэр бүсгүйн харц дээшилсээр
Өсгийн гозолзон шалан дээр унав
Нэр хийн инээх дуу гарч
Дэрхийн дэлгэцээ ширтэцгээлээ....


Tuesday, April 3, 2012

Ээжийнхээ төрсөн өдөрт хүү нь ///2012.04.03

Өнөөдөр 2012,04,03 -ны өдөр энэ л өдөр ээж минь 48 нас хүрж байна.Хорвоогийн энэ л нартай наргүй өдрүүдэд ээж минь гэрт гадаагүй үргэлж хөдөлмөрлөж цаг завгүй явсаар энэ өдрийг хүрч ирсэн байна.Өнөөдөр л гэхэд барилгын компаныхаа ажлыг хийгээд өнөө л завгүй эмээ энд тэнд гүйсээр харин өдөр надтай уулзаж нэг машин хамт үзсэн  нь ховор тохиол болсон билээ.Эмээ гэлтгүй надаасаа залуу шахуу харагддаг ээжийг минь насны сүүдэр завгүй амьдралтайн хамт мартаад өнгөрчихвүү гэлтээ улам л өнгө зүс орсоор.
Тэр нэгэн гашуун зовлон биднийг дайраад 8 жил өнгөрсөн байна.Гэвч бид амьдралд цөхрөөгүй аз жаргалтай амьдрал маань үргэлжилсээр л... Намуунаа удахгүй ээж болох гээд яарсаар Анука гадны хөрөнгө оруулалттай өндөр төлбөртэй сургуульд сурч байна. 10жилийн өмнөхтэйгээ бараг л адилхан хэхэ.Миний хувьд Төрийн томоохон агентлагт хяналтын инженер хийж байна.Хүүгийн ээж Центерра Гоулд ХХК-д хүүАмин-Эрдэнэ цэцэрлэгтээ яваад л он жилийн амин хэлхээ улам л өргөжин тэлж байна.Манайх гэдэг нэг айл нар ургахаас жаргах хүртэл өөр өөр газар өөр өөр хаалганаас гарч их хотын хөл хөдөлгөөнөөс хоцрохгүй бас түрүүлэхгүй эгэл жирийн өвчин зовлонгүй аз жаргалтай амьдарсаар...

Wednesday, March 28, 2012

----Хэрүүлч ялаа--------
Бантан дотор 2 ялаа
Багтаж шингэхгүй хэрэлдэж сууна
Түрүүлж ирсэн том нүдтэйн
Том дуугаар хөөж тууна
Баруун далавчны дэвэлт
Зүүн нүдийг чинь сохолно шүү
Хойд хөлийн тийрэлт
Урд хөлийг чинь хугална шүү,,,,
Хүүе та байж
Хүний үг сонс
Урьд шөнө хоолны эзэнтэй
Эрэгтэй нойлд тохиролцож хэлэлцээд
Гэрээ баталж мутараа үлдээж
Зүүн бугуйнд нь хөлөө зоогоод
Ашигтай наймаандаа сэтгэл ханаж
Өврийн халаасанд шингэн орсоон
Үүрээр босож хоолоо хайгаад
Үнэрч хамартай баярлаж мишээгээд
Халамжтай эхнэрийн халуун бантанд
Хамаг биеэрээ булхан жаргахад
Хамуутай халтар хар ялаа чи
Хар өглөөгүүр хэрүүл өдлөө
Ялаа ялааныхаа ялаархалыг гайхаж
Яншаа эмгэн шиг хэрэлдэж байхад
Сэрүүлэг дуугарч эзэн сэрлээ
Түргэн босож угаалга үйлдлээ
Хэлэлцээрийн хөл усанд живж
Хоолны ширээндээ ярвайн суулаа
Хомбогор халбагаа шүүрэн авч
Хоёр найзруу чичлэн дайрлаа
Өтгөн намгаас мултарч чадалгүй
Өнө хоёр  хоолноосоо саллаа
Хатуу хорвоогийн золиос болгон
Хоёр ялааг хогийн саванд хаялаа...


/дусал заваа золиослож ялаа ахтай хууч хөөрөв 2012,3,29/

Дөнгөж сая...

Сэтгэлийн дуудлага минь чи намайг хаашаа хөтөлнө вэ... Зөв бурууг чамд би тохохгүй ээ зүгээр л намайг үүрээд хүссэн газартааан хүрээч.Аз жаргал зовлон гуниг аль алинийхан нэрийг би мартаад амьсгал чиний зогтусах газар бүдчин уная...

Sunday, March 25, 2012

Сэтгэлээ би томёолмоор байна...

(harah hureh bodoh yrih) -( harah hureh yrih + sanah)= bodoh sanah

Хайр бол тэвчээртэй,энэрэнгүй юм.Хайр атаархдаггүй,бардам зан гаргадаггүй,ихэрхдэггүй,зохисг​үй авирладаггүй,өөрийнхийг эрдэггүй,ууралдаггүй,муутай тооцоо хийдэггүй,зөвт бус байдалд баярлдаггүй,харин үнэнд баярлдаг,бүгдийг далдалдаг,бүгдэд итгэдэг,бүгдэд найддаг,бүгдийг тэсвэрлэдэг.

 Хайр хэзээ ч дуусдаггүй. / үнэн болохийг эргэцүүлэн батлав/

Wednesday, March 21, 2012

Гудамжинд,,, /бижкээн хүүрнэл/

Хөл хөдөлгөөн ихтэй аль ч газар очсон хүмүүс ууртай харцтай ширүүн алхаатай байх юм.Байнга тэгж явсаар байгаад хөмсөг хооронд нь гүн үрчлээрхүү юм суужээ.Аргагүй дээ нийгэм нь өөрөө ийм уцаартай үрчлээтэй байхад гэж бодох.Гэхдээ л энэ нийгмийг чинь хүмүүс бид нар бүрдүүлдэг биз дээ.Тэгвэл энэ нэгжээс эхлээд өөрчлөлтийг хийелдээ.Адаглаад нартай уралдаж сургууль цэцэрлэг ажил албанд хүргэдэг автобус унааны жолоочид маань сайхан харьцаа үүсгээд сэтгэл өөдрөг буулгавал болох бишүү.Сэтгэлийн энерги халдварлахдаа амархан 1ээс 2 с 4 гээл үржсээр 2,700,000 болох юу байхавдэ кк....

Wednesday, March 14, 2012

Хол зай жинхэнэ хайрыг улам асааж Хуурамч хайрыг унтраадаг /энэ бол худал /


Бид байгалаасаа хайрлах мэдрэхүйтэй төрсөн бөгөөд өнөө өдөрийг хүртэл түүнийгээ баяжуулан суралцаж ирсэн.Анх хэлд орохоосоо авахуулаад тайлбарлаж чадахгүй хэрнээ аав ээждээ хайртай гэж хэлдэг.Харин хос зүрхээ олсон гэж бодох үедээ өөрийн сэтгэл доторх бүх л багтаамжийг ХАЙР гэсэн үгээр илэрхийлэх ба түүнийг сонссон хүн үгээр хэлэшгүй ихээр догдолдог.Зөвхөн энэ 4 н үсэг ямар их хүчийг өөртөө тээнэ вэ.Магадгүй олон хүн хайр гэж юу болох талаар мэдэхгүй хэрнээ сонссон даруйдаа хөөрөн нисдэг бизээ. Хүн бүр л хайр дурлал бол үнэнч шударгийн баталгаа гэдэг.Гэтэл яагаад амьдрал дээр маш олноороо зөрчигдөж байна вэ?  Учир нь бүх ачааг хайр гэдэг үгэн дээр тохсон болоод тэр.Зүгээр л хайр бол үнэн ч сэтгэлийн бэлэг тэмдэг гээд түүндээ итгэж байдаг хүмүүсийн өөрсдийнх нь алдаа.Хайр энгийн зүйрлэлээр бол таны эрхэлж буй ажил та ажилаа хариуцлагатай сайн хий.Хайртай хүн чинь алс хол ажиллаж, сурч байгаа бол түүнийгээ хайрын ургамал хэмээн бодож өдөр бүр услах хайрын үүл илгээ.Өөр хэн нэгнийг хайрлахгүй байх хайраар үргэлж төөнө.Зүрх гэдэг хүний атга бие хичнээн бол хичнээн хүмүүнийг таалах,хайрлах  асар их багтаамжтай сав.Харин зан төлөв, ухаанаараа зарим хүмүүс маш сайн барих,нуух зэргээр аргацаадаг.Хайр галт уул шиг нэг л өдөр оргилж эхэлдэг боловч цаг хугацааны ятгалгаар эргээд л хөрдөг хувирамтгай төлөв юм.
Бодлын сэдлээс эргэцүүлэл төрдөг.........

Tuesday, March 13, 2012

Таны зүрх

Нэгэн цагт онгон зүрхийг тань өрөмдөж орсон тэр жад орохдоо тэгтэлээ өвдөөгүй атал сугалж авахад ямар их өвдсөн бол.Одоо харин тэр цоорхойд тань олон төрлийн зовлон хэт их хурсан болохоор өөр нэгэний үнэнч хайрыг багтаах зай зүүний сүвэгчээс жижигхэн санагдаж өрөөл бусдаас өөрийгөө хамгаалах сэтгэлзүйн хан хэрмээ өдөр өдрөөр өндөрсгөж байна уу.Хэт өндөр хан хэрэм тань өөрөөс тань өндөр болвол та хэнийг ч олж харахгүй гэдгийг битгий мартаарай.