Хайр өөрөө хүний хамаг сайхан мэдрэмжүүдийг сэрээдэг нэгэн төрлийн утга яруу хөгжмийн эгшиг мэт... Тэр олон хөг аялгуу бидэнд санах,хайрлах,үгүйлэх,гомдох,бэтгэрэх,хүлээх,уйлах,инээх гэх мэт бүхэл хүн биеийн амьдыг мэдрүүлэх нотыг агуулна.
Юуг жаргал гэх вэ? Дурласан хүнд зүгээр л хайртай хүн нь хажууд байж хамтдаа тв үзэх хооллох гадуур алхах түүндээ эрхлэх гэх мэт хамтдаа байгаа хором бүрээр илэрдэг...
Хайр гэж яаг юу юмбэ гэж олон хүмүүс нэгнээсээ асуудаг.Хүн бүр өөрийн сэтгэл зүрхээрээ хайрыг мэдэрдэг бөгөөд бусдын тайлалаар та өөрийнхөө хайрыг мэдэрнэ гэдэг хуурамч зүйл.Тө өөрөө л энэ хайр мөн үү гэж асуух тэр үедээ л хайрын ертөнцийн хаалгыг татаж буй хэрэг.Минийхээр хайр бол чамайг утга учиртай болгож чиний харах нүд сонсох чих болдог энэ гайхалтай хорвоог ер бусын гэдгийг чамд мэдрүүлэгч гэрэл гэгээ юм.Хайргүйгээр амьд байна гэдэг нэг ёсны амьд үхэл.
Бид төрсөн утга учир нь төгс хайрын үр болохоор бид яахын аргагүй хайрын ургамал.Төрөхөөс үхэх хүртэлээн бид хайрлуулж хайрласаар л байх нь жам юм.Хайрын тухай ойлголт асар том.Тиймээ би насан туршдаа суралцаж хайрын тухай ойлголтоо баяжуулж бусдад хайрыг мэдрэх ямар үнэ цэнэтэй болгохыг бага багаар ч атугай түгээх болно.
Tuesday, August 16, 2011
Tuesday, August 9, 2011
Заяаны хань
Нэгэн найзынхаа энэ асуултанд хариулсан сэтгэгдэлээ коопийчихлооо.....
Заяаны хань гэж учир начиргүй ярих нь бас зөв биш байх гэж би боддог.Үүнийг дагаад цаг хугацаа бүхнийг харуулна гэдэг улиг болсон үг бол энд хээв нэг хаанчилна шүү.Заяаны хань байж дээ гэдгийг чи өтөл болсон хойноо энэ хорвоог орхих тэр мөчдөө л мэдэх байх.Хүний амьдрал харилцан адилгүй азтай гэхиймү хувьтай гэхиймүү эсвэл амьдралын төлөө зөв бодолтой ухаалаг тайван хүлээцтэй хүмүүс ганц л сонголт хийж түүндээ эзэн байж чадсаар энэ насыг барах нь олонтаа үүнээс бүүр азтайн гэвэл анхны хайр чинь анхны хань болж магадгүй заяаны чинь хань байж болох.Гэвч нэг байтугай л амьдрал зохиосон хүмүүс жишээ дурдалтгүй та бидний амьдралд зөндөө л байдаг.Тийм хүмүүс ихэвчлэн хар залуудаа буруу сонголт хийсэн хүнээ буруу таньсан эсвэл амьдралын төлөө өөрийгөө дайчлах ухамсар дутуугаас болж үүргээ умартаж насны жаргалыг цагын жаргалаар сольсон байдаг байх
өчигдөр орой унтахынхаа өмнө айх ичих эмээх гэдэг 3н үгний утга ба бидний амьдрал дээрх хэрэгжилт бас ялгааны тухай их бодсон тэгж байгаад дэлгэрэнгүй эргэцүүлэл оруулнаа.
Ямар ч байсан өглөө болгон ажилда явхийнхаа өмнө ээж аавруугаа утас цохиод өглөөний мэнд асууж байгаарай гэж захия.... Ээжийгээ өвчин тусхаас айж ээждээ ядарч яваагаан харуулахаас эмээж ээж тань ядарж ээж тань ундаасаж ээж тань тэмдэглэлт өдрүүдэд гэртээ ганцаараа байгаа бол ээждээн будаа гурил хүргэх мөнгөөрөөн айлын охиныг зугаацуулж яваа бол ичмээр шүү залуусаа...
Зарим хүмүүс уншвал нэгийг бодож 2ыг ухаарах байх зарим нь бүүр нүгэлтэн мэт санагдах байх гэхдээ оройтоогүй бас эртдээгүй байга болхоор үүнийг бичлээ... үргэлжлэл бий

Wednesday, August 3, 2011
Найздаа илгээх захидал
Чамайг явахад Баяртай гэсэн үг чинь надтай хамт үлдсэн...
Сэтгэлдээ нулимстай тэврэлтэнд чинь хором бүрийг гуниглал дунд тэнэж өнгөрүүллээ.Удах байхдаа миний найз гэлээ гээд аз жаргалд хүрэх цорын ганц зам нь тэр юм бол уулзалгүй өдөр сар жилийг найзынхаа сайн сайхныг бэлэгдэн дотроон аргацаая.Хүний нутагт зовж зүдрэх вий битгий шантраарай.Хүнд хэцүү үе гарвал хүүгээн бодож уужраарай хүн хүнээрээн дутвал хэзээ ч хамаагүй найзруугаа яриарай найз нь үргэлж сэтгэл зүрхээрээ хамт байж үргэлж сэтгэлийн дэм өгөх болноо.
Гадаадад гарч ажил хийж хүмүүс сайхан амьдарна гэх юм үнэндээ найз нь энэ зүйлд ясны дургүй ч гэлээ найзынхаа яаж амьдарч ирсэн бас сүүлд уулзахдаа юу ярьсан гээд тэр бүгдийг тунгаан бодосны эцэст яалт ч гүй зөв шийдвэр гаргасан байна шүү гэж найзаарай бахархан сууна...
Бид нэг нутгаар овоглож нэг сургуулиараан бахархаж нэг ангид дэггүйтэж нэг л багшаар удирдуулж нэг насны найзын амин хэлхээг насан багадаан зангидсан АНДУУД шүү.Бидний тоглож өссөн сагсны шийд одоо ч сүндэрлэн өндөр хэвээр, бидний дугуйтай явдаг дугуйн зам одоо ч дурайсаар, бидний хамтдаа өнгөрүүлсэн хүүхэд нас оюутан ажил амьдралы төлөө явсан жилүүд бүгд нэг л тойрогт оршино.

Thursday, July 21, 2011
Миний дуртай шүлэг
Ойрд шүлэг их сонсдог болоод байгаа бидний заавал сонсох ёстой шүлэг гэж бодлоо...
Залуус дүү нартаа хүргэх шүлэг
Үзээд өнгөрөх амьдралыг мөнхийн юм шиг бодож
Үдлээд буцах хорвоог үүрдийн юм шиг сэтгэж
Залуу, идэр насаа хөгшрөхгүй юм шиг санаж
Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь!
Өнгө алаг энэ хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй!
Өдөр өдрийн нарыг үзэж, тэнгэрийг харах
Өндөр их тавилан хайрласан аав, ээждээ баярла!
Үдшийн цэнгээний газар согтуу юм шиг дарвиж
Үеийн хонгор бүсгүйтэй мансууран цэнгэж явахад
Насан буурал ээж чинь үнээний дэлэн шувтарч
Намрын хүйтэн шөнө зэлэн дээр жихүүцэж суугаа!
Амтат бяслаг, хуруу зузаан өрмий нь
Амьхандаа чамд л хадгалж, замын унаа хүлээнэ.
Өр авлага нэхэхгүй эхийн сэтгэлийг хүүхнүүд орлохгүй ээ
Өвөл болохоос урьтаж ээждээ нэг очоорой!
Эгэмний чинь яс хугарахад аавын тань цээж өвдөж
Эдгэртэл нь адилхан шархтай явдаг шүү…
Ширхэг ширхэгээр цайсан үс нь чамайг хүлээсэн хоногуудын тоо
Шинэ цаснаас урьтаж аавдаа нэг очоорой!
Өвлийн шөнө талд яваа аавыгаа үе үе санаарай,
Өөрөө чи дулаан хөнжилд хэвтэж буйдаа гэмшээрэй!
Зуун олон хоног хөдөлж, олж хураасан бүхнээ
Зарж үрж бөөн бөөнөөр нь чамд л харамгүй илгээх юм
Зоогийн газар чи түүнийг нь шар айраг болгож
Зовж амьдарсан эцгийнхээ хөлсийг уух хэрэггүй!
Энд чи буруутаж явахад эцгийн чинь нэр доргино
Эрдэнэт буурлаа хайрлаагүй бол, эх орноо хайрлах ч юу л бол?!
Амьдрал туршдаа хайрлаж явах аав гэдэг хүн
Алтан нар шиг ганцхан юм шүү!
Үр хүүхэд төрлөө гэж баярлан явах цагтаа
Үсэн буурал өтгөсийг хаа нэгтээ нутаглуулж буйг санаарай!
Хоног өдрүүдийн жаргалтай үедээ ч, дүү минь
Хорвоогийн юм бүхэнд эцэс буйг санаарай!
Орчлонгийн шуугиан, амьтан хүний хэл ам,
Орон хотын утаа униараас холдож
Аян замын тоосоо гүвээд
Аавынхаа гэрийн босгыг алхаж нэг үзээрэй!
Эргэнэгийн тэндээс хувин сав хангинуулж
Ээж чинь “хүү минь” гэсээр босож ирнэ.
Амсар дүүрэн цайтай гангар шаазангаа алдаж
Азай буурал хөгшин яахаа мэдэхгүй сандчина.
Аав чинь гэрийн хойморт Алтайн уул шиг ханхайж
Алив нэгэнд барьц алдахгүй уужуу тайван сууна.
Манан нэвтлэх од шиг нүд нь гялалзаж
Малгайгаа өмсөж, нударгаа засаж, ирж үнсүүлэхийг чинь хүлээнэ.
Төрсөн гэр чинь дулаахан, галын илчинд чи нозоорч
Төгөлдөр орчлонгийн диваажин эцгийн гэр болохыг чи мэдэрнэ.
Морьд үүрсэх хээр талдаа аргалын утаа үнэрлэж
Модон тагштай өрөм идэж, ээжийнхээ гараас цай ууна
Тансаг сайхныг нь бишрэн орчлон ертөнцөөр хэрэн явлаа ч
Тал нутагт наран мандаж, гэрийн цэнхэр утаа суунаглаж,
Хуйлран давхих зээрийн сүрэг толгод дамжихаас илүү сайхныг
Хурмастын доор үзээгүйгээ мэдэрнэ чи…
“Моод” хөөсөн хотын ганган хүүхнээс илүүгээр чи
Монгол дээлтэй хөдөөгийн бор бүсгүйг хайрлана
Өвгөн хорвоод зуун жил амьдрахгүй хогшил хураагчаас
Өвлийн шөнө моддыг өрөвддөг аавыгаа илүү ойлгоно чи!
Харь холын шуугиант хот, неоны гэрэл, машины чимээнээс илүү
Харгуй зам, булаг шанд, хоттой хонио илүү ойлгоно чи
Ухаан балартам тачигнасан эстрад хөгжмийн чимээнээс илүү
Учирлаж аргадсан ардын дуундаа дасна чи
Дээдийн номтой мэргэдийг эрж дэлхийгээр тэнэх хэрэггүй
Дэргэдээ байгаа суут ухаантныг дэндүү ойшоолгүй явснаа бод!
Ариун үнэн, зовлон бэрх, хайр ухааны
Амин голд нэвтэрсэн мэргэд
Аав, ээж хоёр чинь юм шүү!
Амьдрал тэднийг гүн ухаанд сургаж
Адгийн муу амьтныг ч өршөөх аугаа их сэтгэлтэй болгожээ.
Ачит ээждээ алчуур аваачих хэрэггүй
Аавдаа шил юм өгөх хэрэггүй,
Айлын хүүхэд хуурах хэдэн чихэр ч хэрэггүй
Аль алинаар нь тэд дутаагүй!
Эрт цагт гэрээсээ гарсан “өөрийгөө” л
Ээж, аав хоёртоо хүргэж өг!
Эрийн цээнд хүрсэн чамайг харахаас илүү
Эрхэм бэлэг хөгшчүүлд үгүй ээ!
Учир мэдэхгүй нялх багадаа ч
Ухаан суусан идэр насандаа ч
Уул овоо шиг л юмыг ах нь
Улс амьтанд амлаж явлаа
Асарч тэтгэсэн ээж аавынхаа
Ачийг нэг мөсөн хариулж
Амтатыг идүүлж, өнгөтийг өмсгөж
Алтан аяганаас ус уулгахын дайтай
Андуурч эндүүрч явлаа.
Одоо л ээж аавыгаа жаргаая гэтэл
Орчлонгийн тоглоом даанч хатуу…!
Алба ажлын эрхээр алс газар одоод
Аян замыг хороосоор яаран яарсаар ирэхэд
Аав минь энэ хорвоогоос явчихсан байлаа
“Хүүтэйгээ л нэг уулзмаар байна даа”гэж ээжид минь хэлсэн гэдэг
Хүслийн сүүлч нь ганцхан энэ л байсан юм шүү
Чи зэмлэл хүлээж зэргийн нөхөддөө орхигдож болно
Чи зээрийн янзага шиг хөөрхөн бүсгүйдээ хаягдаж болно
Харин аав, ээж чинь сэрүүн тунгалаг байж
Харьж ирэхийг чинь хүлээхээс илүү жаргалыг
Хамаг орчлонгоос хайж эрэвч олохгүй…
Алдааг минь та нар бүү давтацгаа!
Аав, ээжийгээ амьдад нь амжиж баярлуулцгаа!
Алтан дэлхийд үүнээс илүү гавъяаг ах нь мэдэхгүй ээ

Замба тивийн элгэн дээр туйлж яваа дүү минь
Өнгө алаг хорвоо дээр
Өөрийн сайндаа чи төрөөгүй

Thursday, July 14, 2011
Би мартахгүй...
eejiigee
aaviigaa
a useg zaasan bagshaa
angiinhana
ahnii unselt
anhnii...
huutei bolsnoo
hurim
dotnii anduudaa
ih surguulin bagshaa
anh ajild orson udruu
turiin alband orson udruu
biznetworkiin naizuudaa
aaviigaa
a useg zaasan bagshaa
angiinhana
ahnii unselt
anhnii...
huutei bolsnoo
hurim
dotnii anduudaa
ih surguulin bagshaa
anh ajild orson udruu
turiin alband orson udruu
biznetworkiin naizuudaa
Thursday, July 7, 2011
Хайр дурлалд яарч байна уу?
Цаг хугацаа гэж хэнд ч захирагдахгүй өөрийнхөөрөө хором хоромоор урагшлаж явдаг хэнэггүй нэгэн... Яаг л үүн шиг бидний сэтгэл зүрх эзэндээ захирагдахгүй онцгой нэгнийг олж хараад бодол сэтгэхүйн хаалган дээр авчирчихсан ток ток гээд сууж байдаг. Хайр дурлалд яар ч байна уу? Сэтгэл зүрхээ хөгшрөхвий гэж айгаа юу? Яаг л анх дурласан шигээ таны зүрх хэмнэлээ алдаж хэн нэгнийг бодуулан зовооход хэзээд бэлхэн байдаг.Бидний амьдрал урт богино харилцан адилгүй ч гэлээ гэрэл асч унтархийн хооронд буюу ав адилхан өдөр өдөрөөр хэмжигддэг.Яаг энэ мөчид маш олон хүмүүс хайр дурлалтайгаа учирч буй.Амьдралын хором бүрийг хайрлая.
Tuesday, July 5, 2011
Amin-Erdene ee
Чамайг төрөхийг хүлээж
Бойтогны чинь хонхыг
10 сар дуугаргаж санааширлаа
Ангир уургаан шимүүлэх гэж ээж чинь
10 сар сэтгэл юугаан чинрүүллээ
Бодол бодлын хэлхээс
Амь ургахын үндэс нь
Хайр хайрын ургамал
Нартад дэлгэрэхийн учир
Эгэл хүмүүний заяаг
Ээж аав нь бэлэглэлээ
Өнөөдөр би аавынхаа үргэлжлэл
Нөгөөдөр чи миний үргэлжлэл
Маргааш би уйлвал нөгөөдөр хүү минь чи уйлна
Магад одоо би зүгээр суувал нөгөөдөр хүү минь чи өлсөж ундаасна
Тэртээ хол аавынхаа магнай тэнийн суусныг
Тэр өдөр чамайг мэндлэхэд сэтгэл дотроо мэгшин байж мэдэрлээ
Тэнгэрт наран ургаж аавынхаа дуудахыг үгүйлэхдээ
Тэсэлгүй аав нь хүүгээн үнэрлэж сэтгэлээн аргадлаа
Тэгэхэд би хүүхэд байсан болохоор
Тэвэрч аавыгаан үнсээгүйдээ харамсдаг
Тэр нэгэн шөнө бяцхан биенд хучлага нэмэхдээ
Тэнхээ мэдэн цурхирч тохойн чинээ биенд нялхарсан
Чи мэдэхүү чиний өвөг эцэг аймгын арслан
Чи мэдэхүү чиний буурай өвөө цэргийн хурандаа
Чи мэдэхүү чиний өвөө ардын багш
Чи мэдэхүү чиний аав инженер гэдгийг
Салж эгээрэх орчлон дэндүү ярвигтай
Салаа замын эхлэл бүрт хүү минь чи зогтусаарай
Санаа сэтгэл бүхнээ энэ бүхэнд дэнсэлж
Сайн яваагаа үргэлж бусдад харуулаарай
Тайж овгийн үндэс шүү хүү минь чи
Түмний түрүүнд алхаж явах учиртай
Сайрхах удамтай хүн шүү
Нэрээ хичээж амьдраарай
Алдаж онодог нь хүн бүхэнд байдгыма
Алдсанаа давталгүй оносноо үргэлжлүүлж
Зөвийг хийж бурууг жигшвэл
Зөөлхөн санагднаа амьдралын зам чинь
Аав ээждээ эрх байгаарай чи хайрыг мэдэрнэ
Ах дүүтэйгээ ойр байгаарай чи баян гэдгээ ойлгоно
Анд нөхдөө хүндэлж яваарай чи олонтой хүн болно
Айлын охиныг баярлуулж яваарай чамайг хүмүүс хайрална
Эцгийн тус хожим хүүд минь буян болох болтугай
Ээжийн тус хожим хүүд минь хоол болох болтугай
Аавых нь ухаарал хүүд минь зөн болох болтугай
Ээжийх нь хайр хүүг минь уян болгох болтугай..
Уудам энэ орчлонгийн үнэнийг
Ухаарч аав нь гүйцээгүйл явна
Алдхан биений утга учир нь харин
Ангир үр АМИН-ЭРДЭНЭ минь юм шүү

Friday, July 1, 2011
Өрсөлдөөн
Бид ийм улсууд яаж хөгжинөө гэсэн нэг гарчиг хараад толгойд шууд ӨРСӨЛДӨӨН гэсэн үг халит орж ирснийг хурдхан сийрүүллээ
нэг хун орилох нийлээд мянгуулаа орилох ямар ч ялгаа байхгүй.Бүх улс үндэстэн нийлээд орилвол харин үтэр түргэн хөгжиж мэдхийн.Тэртээ тэргүй манай улс хөгжжил таараа харин хэзээ вэ хэрхэн хурдан бэ гэдэг дээр л ярвигтай байгаа болхоос миний бодлоор хаа сайгүй хөгжил цэцэглэлт үнэртээл байна.Замын түгжрээл гэнэ энэ чин машины тоо замтай 100 хамаатай ойлголт биш шүүдээ.Ерөөсөө л хувь хүний замын хөдөлгөөнд орох соёл цаашлаад нийгэмд оролцох хувь хүний соёлын харуулж байгаа юм.Манайхан хэтэрхий удаан хойрго биеэ дайчилдгүй хэтэрхий назгай биеэ авч явдагтай холбоотой.Би буруу бодож байж болхын энэ олон хөгжил энээ тэрээ хэрүүл маргаан ер нь Монгол улсын одоо байгаа энэ хөгжингүй хэмээх тодотгол ӨРСӨЛДӨӨНГҮЙ амьдралтай асар том холбоотой санагддагын.Жишээ гэвэл хятадад нэг ажлын байран дээр 100000 хүн өрсөлддөг гэдэг биздээ.Өрсөлдөөн дундаас гарж ирхийн тулд өөрийгөө хөгжүүлж байгаа зүгээр суухгүй байгаа юун нэт мэт хэсэн юун ТВ чаттай зууралдах юун тоглох юун зугаалах юун цэнгэн наадахтайгаа л байгаа.Хаа хаанаа өрсөлдөөн дунд бид амьдравал дагаадл өөрсдөө соёолжино хүнтэй зөв харьцаж сурна хүлээцтэй болно зөв зүйлд их цаг зарцуулна.Өрсөлдөөн бий болгохын тулд дотоодын компаниудаа сайн хөгжүүлэе тоо толгойг нэмэе мэргэжилтэнгүүдийг сайнаар бэлдэе.Эцэст нь хэлэхэд хөдөлгөөн бол ерөөсөө хүний амьд явах урт удаан амьдрах гол үндэс түүн шиг өрсөлдөөн бол улсын хөгжил цэцэглэлийн бас л үндэс суурь болж байгамдаа, өөртэйгээ болон бусадтай мөнхөд өрсөлдөж амьдрая....

Thursday, June 23, 2011
Далд нуусан хайр....
Далдхан нуусан хайрандаа дандаа өлгийтэй өсгөлөөдөө...
Би боддогүй байжэээ би анзаардгүй байжээ гэж би тэртээх олон жилийн өмнөх амьдралдаа дүгнэлт хийлээ.Арга ч үгүй байлгүйдээ жаахан байсан юм чиньдээ гэж өөрийгөө өмөөрөх... Тэр 3хан үгийг би яагаад тэр олон жилийн турш таньдаа хэлж чадаагүй явсын бэ гэж өөрөөсөө 7 жилийн турш асуулаа.Хичээлээ тараад ирэхэд та дуугүйхэн хоолой засанхан суудагсан.Үгээрээн биш үйлдлээрээ та минь надад энэ хорвоод бүдэрчихгүйхэн явах ухааныг насны минь нугалаа бүрт шигтгэж өгсөн байжээ.Одоо л ухаар ч байна.Эр хүн гэж ямар байдаг эр хүн гэж нэрийг ямар хүн зүүж явах ёстойг таниараан би мэдэрлээ.Та ч бас өвөөгөөс минь өвлөж авсан байх.Энэ гайхалтай ген гэгч мөнхийн усыг хойч үед тань үргэлжлүүлэх ТАЙЖ овгийн томоогүй хөвгүүн би өөрөө.Би яагаад таньтай ийм адилхан юмбэ.Үг дуу аяс алхаа шооч зан бадрангуй сэтгэл эр омогшил хурц үг хатуу харьцаа бүхэн тань надад бий...
Би өөрөөр өөрийгөө хүмүүжүүлсэн гэж би ээждээ хэлдэг.Тэр үг ээжд минь ямар хатуу тусдаг болоо гэж би цөхөрч байна.Өдөлж гүйцээгүй гэнэн хонгор сэтгэлийн болчимгүй үг настай ээжд минь өтөл нэмэх шиг болсон байхдаа гэж гэмшиж байна.Харин та минь дээрээс хараад ээ халаг минь гэж санааширсан байхдаа... Хар багаас минь амьдралд сургасан тань онжээ.Жил бүр хөдөө явдаг очоод хатуу хөтүү ажил их хийдэг бас та нарыгаа маш их санаж заримдаа зугтаж гэрийн зүг гэлдэрч байгаад баригдаад эргээд ирдэгсэн хэхэ.Нэг удаа бүүр би энэ урд байгаа том уулыг харанхуй шөнөөр туулаад чонын үүрэнд очиж чадвал бурхан миний зоригийг үнэлээд аав ээж 2г минь авчрах боловуу гэж битүүхэн горидож билээ...
7р ангидаа аав ээжтэйгээ нийлж 5 тонн алим Эрээнээс ачуулан Эрдэнэт хотноо борлуулах болж билээ.Зарах гэж идсээр байгаад таарсандаа хэхэ.Хайрцаг алим 3000 гэдэг байсан гэж бодхоор одоо тэр үед очмоор санагддагын.Өдөр бүр 20 хайрцаг алим морин тэрэг хөлслөн захруу зөөж тэнд манайхан хүлээж аваал жижиглэнгээр зардаг байсан юм.Ашиг олсон юм байхгүй бага зэрэг шатаад дууссандаа.Гэхдээ аав ээж хоёр цөхрөөгүй.Ирэх жил нь аав минь хөдөө нутгаар явж 2 тонн мах цуглуулж ирснийг кг ийн 750 р бөөндөж маш хурдан зарсан.Гэхдээ бие бага байсан болхоор нааш цааш зөөх буулгах гээд л надад лав хэцүү байдаг байлаа.Хурдан дуусайсай л гэж боддог байж билээ.Гэхдээ тэрний ачаар намар нь ангийхаа хөвгүүдийг бөх барилдаанаар нилээн сандаргадаг болсон шүү.Тэрний дараа жил аав эрүүлжүүлэхийн хошууч найзаасаа хэдэн хоригдол авч надаар харгалзуулан ууланд гарч түлээ бэлтгэж билээ.Өдрийн норм 100 шуудай мод.Бас л чанга шүү.Нэг удаа аав хэдэ хоног алга болчихсон бид нар өлсөж үхэх гээд мөөг шарж иддэг байлаа.Би гэж балиар амьтан үнсэнд дулаацаж байгаа бүжинг дүүдээ өгнө гэж байгаад өлсөөд чанаад идчихсэн хэхэ... Ингээд харахнээ аав минь энэ мэт олон зүйлд надад үйлээрээ сургаж байсан юмдаа.Өглөө босоход аав хол хийчэхсэн цай чанчихсан ээжийг сэрээгээд л оронд нь өгдөг.Гэрээ байнга цэвэрлэнэ.Тоос сорогч угаалгын машиныг бүүр үзэн яддаг хүн байж билээ.Би лав нэг ч удаа хувцасын угааж үзээгүй юмдаг.Өөрийнх нь алдын хэр өндөр болоод ирэхдээ хааяа нэг өмд цамцын нууцаар өмсөөд их загнуулдаг байсан.Харин аав минь найзууддаа миний хүү өсөөд сайхан байнаа гэж саймширхдаг байсныг нь найзуудаас нь сонсож билээ.Таньдаа өргөх зөндөө сэтгэлийн үг байвч энэ хүрээд дуусгыдаа Хүү нь таньдаа хайртай... Далд нуусан хайранд тань дандаа л өлгийтэй өссөндөө муу хүү чинь
За ажилдаа явлаа гадаа машин хүлээгээд жаахан яарчихлаа баяртай Ааваа

Monday, June 20, 2011
Хайр дуусдаг
Чөлөөт сэдэв , 9. Http://gegeen.com 2010-06-23 08:28 нэмсэн. 38 хариулттай
Tag Хайр сургамжит өгүүллэг
Нэгэн голын эрэгт маш үзэсгэлэнтэй бүсгүй, нөгөө эрэгт ни нэгэн сайхан залуу амьдардаг байжээ. Тэр хоер бие биедээ хайртай болсон байлаа. Залуу орой болгон гол гатлан нөгөө эрэг дээр амьдардаг бүсгүй дээрээ очдог байлаа. Үүр цайхад залуу бүсгүйгээ үнсээд эргээд нөгөө эрэг рүү буцдаг байв. Олон шөнийг ингэж өнгрүүлжээ.
Харин нэгэн шөнө бүсгүйтэйгээ уулзаад буцах болж бүсгүйгээ үнсээд сайн ажиглан харснаа :
- Чиний нэг нүд юм хардаггүй юм уу гэв. Бүсгүй залууд хандан:
- Чи минь энэ хэвэрээ л байгаaрай. Өнөөдөр голоор битгий гараарай гэж гуйв. Харин залуу бүсгүйнхээ үгэнд оролгүй гол гатлах гээд сэлж чаддаггүй учраас живж үхжээ. Энэ залуу ерөөсөө сэлж чаддаггүй байжээ. Агуу их хайрынхаа хүчээр л голыг гаталдаг байж. Харин хайр дуусахад

Sunday, June 19, 2011
Мэргэжилээ сонгосон минь....
Хэхэ энэ мэргэжилтэй амьдралаан холбосон түүх маань их л сонин юм шүү...
10р ангид ордог жил ээж минь намайг кадастр гэдэг мэргэжилтэй болохыг зөвлөж байж билээ.Харин аав болхоор сансарын кадастр (сансарын кадастр гэж байдаг юм боловуу би одоо хүртэл мэдэхгүйл явна кк) гэсэн мэргэжил байвал сонгоорой гэж захиж байсан юм.Учир нь аав маань од сар нар газар зүй түүх гээд их л олон талын мэдлэгтэй бас тэдгээрээсээ надад их ярьж өгдөг мөн цагаан сахалтай өвгөний зурагтай одон орны тухай ном авж өгч байсан нь санаанаас огт гараагүй.Тухайн үед хүүхдүүд хот хүрээ орж олон газар конкурс өгөөд л харин би гэдэг хүн өөртөө итгэлтэй байсан болхоор Эрдэнэт хотдоол өгнө гэж боддог байв.Конкурстай зэрэгцээд төгсөх шалгалт шүүлэг дүн гээд л хар мянган юм л болж байлаа.Миний сурдаг байсан сургуулийн ОНЦ төгсөгчдийн самбарт 1981 он гэсэн хүснэгтэд аавын минь нэр байдаг болхоор ааваараа үргэлж бахархаж найзууддаа их л саймширханых сацууу дотроо аавтайгай адилхан нэрээ мөнхөлндөө гэж их хичээнэ.Хүсэн хүлээсэн мөчүүд ч хаяанд ирж би сургуулиа 100А төгсөж аавынхаа нэртэй ижилсүүлж чадсандаа нилээдгүй омогшсоон.Тэр жил ер нь урлаг спорт сурлагаараа их одтой байсан болхоор сургуулиасаа ганцаараа авьяас алтан медалтай төгөж билээ :))))))))))))))
Конкурс:
Бөөн юм болж болж нэг юм шалгалтын өрөөнд орж суулаа.Хойгуур суусан нь эргээд гай болж туслаарай туслаарай гэсэн хэдэн усан толгойтнууд тоо бодуулахгүй нилээн л сандаргалаа... Цагтай уралдан байж бодлогуудаа дуусгаад хэсэг хүлээлгэсний эцэст дүнгээ сонсвол 30 оноо авчээ.40 с 30 байж боломгүй санагдаж шалгалтын комисд маргаан дэгдээж орхив ккк.Тэгээд хянагч багш нартай хамт үзвэл 11с 20 хүртэлх хариугаа зөрүүлж тавьсан байжээ хөөрхий минь.Учир юун гэвэл 11 бодлогыг цэгэлж тавьчихаад 12 оо бодохдоо 11 дээрээ тавиад 20 хүртэл 9 дараалаад алдчихжээ нөгөөх чинь :((((((((( ОДоо яаая гэхэв өөрийн гаргасан алдаа гарж ирээд багшид үнэн учираа хэлэхэд багш ганц найдвар ингэж байх гэж хэмээн нилээн халгалж билээ.Гэхдээ тэгж алдсан нь хожим одоогийн миний амьдралын эхлэл байсан гэж бодхоор үнэхээр их баярладаг.
Хувиар:
Шалгалтаа өгчихөөд өндөгтэй хуурга идээд нөгөө өндөгнөөсөө хордлогонд ороод хэвтэх дөхсөн шүү хэхэ.Дусал хийлгэж арай гэж хөл дээрээ босоод нэр дуудахаас 5 минутын өмнө комиссын үүдэнд ирвээ.Ээж хотруу Алтаа эгч рүү залгаж Төгөлдөр одоо орох гэж байна Геодези үү Сансарын Геодези үү гэж асуухад эгч Геодези нь арай том гэж махчилж ойлгуулж өглөө.Ямар ч байсан сургуульдаа орчихвол 2р курсээсээ ангиа сольж болдог гэдгийг мэддэг байсан болхоор өөрөө Сансарын геодези гэсэн ангийг авч найздаа Геодези гэсэн ангийг үлдээж байсан юм.Энэ мэргэжлийг сонгуулах гэж их л ятгаж билээ ер нь манай найзууд маркшейпэр кадастр гээд ойролцоо мэргэжлүүд сонгосондоо...Азаар түүнийг ороход нөгөө хувиар байж таараад.1 р ангиасаа үргэлжлээд амьдралд хөл тавьтлаа л сурагчийн ширээн дээр хамт суух хувь тохиосон билээ.

Tuesday, June 14, 2011
Unname
Дотоод сэтгэлийн гоо сайхан гэж байдаг юм байна...
Гэвч тэр гоо сайхан намайг анзаарсангүй...
Би хайрлах эрхгүй хүн....
Хаалга хаагдсан...
бидний сэтгэл үнэн үг хуурамч...
хүний эхэмсэг зан зүрх сэтгэлээс заримдаа даван гарах юм...
Гэхдээ сэтгэл тайван байна бүх зүйл доторхой болсон.
Хэсэг хугацааны дараа тэр намайг дурсдаг болвуу гэж өөрөөсөө асуух байхдаа...

Tuesday, June 7, 2011
Дотоод сэтгэлээ сонсьёо
Уулын оргилд гарахад амаргүй байлаа... Хүсэл бодол шаналал уйтгар гуниг сэтгэлд нуугдах хөнгөн гуниг бүхний дунд эргэлдэн байгаа өөрийгөө чөлөөлөх боломж гарсан юм...
Тэнхээ мэдэн орилсоор л орилсоор л сая л нэг уужирлаа... Нүдний өмнө цэлийн байгаа уудан энэ орчлонг дөнгөж сая ухаан орж байгаа юм шиг л харж, бахдаж, шунаглан удаанаар ширтлээ... Ямар уудам бас агуу вэ.Миний дэврүүн хүсэл зориг бодол санаанд минь амилах гайхалтай мөрөөдөлүүд минь надаар дутаж намайг маш их санасан байгааг сая анзаарлаа... Тэртээ цаана их хот цэлийх ба Улаанбаатар гэсэн хайрцаган дотор ууртай бухимдалтай, аз жаргалдаа бялхсан, хайр дурлалдаа шатаж байгаа залуу хос, хичээлдээ ажилдаа яаран байгаа,гадаа салхилан суугаа эмээ өвөө нар гээд л жижигхээн хүмүүс оршин харагдана... би ч бас саяхан тэн байсаан
Өнөөдөр би ажил гэр бүл амьдрал гээд бүхий л зүйлийг түр хойшоо тавин толинд харагдах тусгал биш жинхэнэ өөрийгөө харж сонсож мэдэрч байна.Нүдээ аниад гараа дэлгээд энэ орчлонгоос тасаллаа … Нэг л мэдэхэд хамаг сэтгэл санаа уужирж зөөлөн амгалан тайван.
Дараах 5 мөрийг би гардгүй балаар дарагдадгүй үсгээр бичлээ...
Дараа уулзах хүртэл түр баяртай миний нууц ертөнц минь ганцаараа биш 2лаа ирнээ гэж амлая...
уулын оргилд гарах амаргүй сарын дараа дахин гарнаа...

Ц. Төгөл-Өдөр 1 сарын өмнө бичсэн.
Хэн нэгнийхээ өнгөнд уусч чадахгүй бол яахин амьдарч чадна.Зарим нэгэн тааруу өнгийг хайр дурлалын гал шатаадаг.Ямар нэгэн өө сэвийг бие биенээсээ олж чадахгүй байгаа бол гарцаагүй дурласан хэрэг.Зуун хувь сэтгэлд нийцсэн амьдралыг зөвхөн үлгэрээс л уншиж болно байх.Ихэнэх нийцэмжийг дурлалт хосууд урлал мэт бүтээдэг болохоор жинхэнэ дурлал тэртээ хойно эхэлдэг байж ч мэдэх. M. BOLOD 1 сарын өмнө бичсэн.
xайрийг бүү xай - xагацал xурдан ирдийнганцаардлийг бүү зүx- чамд уxаарал xайралдийн
дурлалд бүү яар - дураар ганц үе ээ үгүйлдийн
учраx заяаний xаниасаа урьдаад сонголтоо хийчвээ
оройтлоо гэж бүү сандар- зүрx чини үргэлж залууxан
xүүxэд гэж бүү яар - xүссэн юм xүзүү ороодий
тооxку байна гэж бүү гуни- яргуй шиг бүсгүй эрт xагдардийн
виски вино адил бусгуй xун xугацаа өнгөрөx тусам үнэтэй чанартай болдийн
сингл залуусдаа зориулан сийрүүлэв... буруу ч юм бичээ xаяцан уу ...өөрсдөө мэд
Хайрын үнэ цэнэ
Хайр бол хүндлэл гэдэгт би итгэж бас зарчимаа болгохыг эрхэмлэдэг.Үнэхээр хайрладаг сайн хүндээ бол яавч тэгж муухай хандаж болохгүй сэтгэл зүрхээ сайн сайхан зүйлээр дүүргэж түүнийхээ сайхан зан чанар чамайг татдаг гайхалтай мэдрэмжүүдээр өөрийгөө үргэлж хөглөх юм бол түүнийгээ харах бүрт л хайр хүрж чамайг түүнтэй учруулсан хорвоод чи талархаж өөрөө уян зөөлөн нэгэн болно.Тэгэж хайрыг зөвөөр мэдэрч чадах юм бол чи түүндээ уурлаж бас гомдож чадахгүйэ.
Чин сэтгэл гээ ч зүйл бидний харилцаанд их дутмаг байдаг анхны хайр анхны үнсэлт анхны гээд юм бүхэнд чин сэтгэл гэсэн тодотгол үргэлж илэрч байдаг болхоор бидний сэтгэл зүрхэнд үүрд хадгалагдаж он жилийн уртад улам л тодорч яг л хадан хясаан дээр бичсэн юм шиг дурайдаг.Чин сэтгэлээр хийгээгүй зүйлс элсэн дээр бичсэн юм шиг л хормын төдийд үнэ цэнэгүй болж баларна.

Tuuniigee harah hairlah shirteh tuuniihee duu hooloig sonsoh gariig ni atgah tevreh unseh hamt baih much buhniigee bi bugj hemeen setgedeg… gevch nadad ene bugjiig zuuh huruu bhgui bolhoor bi setgeldee teen tuugeere az jargaliig mederch tuuniige bodoh sanah hairlah temuuleh husleer goloon zogoodog… Hamtdaa shuu buh setgel zurheere bie tsogtsosooroo uudam ene horvoogiin uchuuhen hesgiig duurgegch hun bieyree hamtdaa shu chamtai min hamt bailgaagui ter ih tsag hugatsaanaas ushuu avah met nasan turshdaa hamt bh bolnoo.
Hyzgaargui uudam dalain ereg deer dund zergiin baishin bariad bas tom bish zavitai,jargaj bui narnii uzesgeleng todruulan haruulah duran, bas negen tuguldur huur ene buhen minii muruudul baisan harin odoo ter muruudulduu chamaigaa bagtaahiig hachin ih husej bn.Ci boddoo tend hen c bhgui dalain davalgaa ertuntsiin ungu ertsuntsiin aylguu ter saihan buhniig 2laa bie biee tushin suugaad medreh bolnoo.

Дурлалын боол
Баяртай гэж би чамд xэлээд эргэсэн ч
Бурxан минь намайг зогсоогооч гэж
Битүүxэн шивнэж байсан юм
Бардам зан xайрыг минь дийлж урагш алxаx үед
Битгий яваач гэж xэлэx ёстой байсан юм чи
Бараан үүл xүртэл бороогоор надад саад xийж байxад
Бодлогогүй xэлсэн үгэнд чинь гомдсон миний зүрx
Булгилан догдолж чичирч байсан юм
Бардам юм даа бардам юм чи бид xоёр
Бууж өгөx дургүй юм нэг нэгэндээ
Бие биенээ xараxгүй ганц л өдөр өнжвөл
Бэтгэрдэг xос зүрxнээсээ ч илүү бардам юм
Тэмцэж байна би яг одоо өөртэйгээ
Тэвчээр заан урагш алxаxыг xичээж байна
Тэгтэл гэнэт дотор минь xаранxуйлж
Тэсгэлгүй иxээр xарамсаж байгаагаа мэдэрлээ
Гомдол минь тайлагдаж сэтгэл минь цэлмэлээ
Гомдол ч гэж үнэндээ түүндээ гомдоогүй байж
Намайг xайрлаx xайр чинь дутуу санагдаж
Нэг л иx зүйл xүсэж дээ чамаасаа
Xөл минь зөрүүдэлж алxаxаа болиxод
Xүслээ дагаж эргэж xарлаа
Тэгэxийг минь чи мэдсэн юм шиг
Чангаас чанга тэврэн авлаа
Битгий яваач гэж гуйсан xарцанд чинь
Би xэзээ ч яваxгүй ээ гэж нууцxан шивнэлээ
Бардам зан минь нуxчин дарагдаж
Бид дурлалын боол болжээ
http://tsets31.blog.banjig.net/

Бүхнийг гэгээнээр хар...
Бодлоос уяатай санаанаас гарамгүй тийм сайхан үзэсгэлэн гоог би мэднээ.Түүнийг бодох тусам хайр хүрч, санах тусам цөхрөх үе бий.Мухардалаас гарч чадахгүй хэн нэгэн л энэ чинь зовлон шүүдээ гэж гэнгэнэх... Гэвч зовлонгийн нар жаргалын сүүдэрт харлан хоцордог юм.Энэ л үед хайрын шувуухайг санаж хэдий тэр үлгэрт гардаг ч гэлээ түүнийг өөрийгөө хэмээн сэтгэ... Түүнд таалагдах бүх зүйлийг өөртөө худалдаж ав харин чамаас мөнгө биш өөрийгөө голсон ацаг сүүл чинь гээгдэх болно. Одоо чи нис,тэнгэрт дүүлэн хөөр хамгийн сайхан гоо үзэсгэлэн чамайг дуудах тэр мөчийг хүртэл хайрын шувуухай минь чи нис.http://img.banjig.net/d/bb/user_uploads/198278/love-21_78c737aa.jpg
Subscribe to:
Posts (Atom)