Бид төрсөн утга учир нь төгс хайрын үр болохоор бид яахын аргагүй хайрын ургамал.Төрөхөөс үхэх хүртэлээн бид хайрлуулж хайрласаар л байх нь жам юм.Хайрын тухай ойлголт асар том.Тиймээ би насан туршдаа суралцаж хайрын тухай ойлголтоо баяжуулж бусдад хайрыг мэдрэх ямар үнэ цэнэтэй болгохыг бага багаар ч атугай түгээх болно.
Tuesday, November 5, 2013
Friday, October 25, 2013
Дүүгийн минь хурим
Нилээн олон өдрийн дараа тэр чухал мөчийг тодруулж бичиж өөртөө хадгалахыг хүслээ...
10 сарын 6ны өдөр
Урьдаас бэлдсэн ширээ болон гэрийн цэвэрхэн байдалд санаа зовох зүйл алга одоо манай талын зочид болох хүмүүс түрүүлж ирэх ёстой.Цаг урагшилсаар тэр хооронд өвөөгий маань дүү болох Бужаа гуай,ээжийн аавын дүү болох Бор ах эрдэнэтээс Дулмаа эгч/ Бямба-од ахын эхнэр/ мөн ээжийн ажилын 2 эгч ирж их тусалсныг дурдах хэрэгтэй дотны 2 найз хүүхэн ч бас ирсэн байв.Хүсэн хүлээсэн цаг мөч ч ирж Хүргэн талынхан болох хотд амьдардаг их 60 орчин насны өвөө бас хижээл насны эр болон түүний эхнэр болох эмэгтэй 2 сандарсан байртай орж ирлээ.Бид хэд аль хэдийн бэр гуйх ёсонд бэлдсэн байсан болохоор тэднийг халуунаар угтан авлаа.Нас ахимаг 2 талын улсууд энэ тэрийг ярьж басхүү хуучилах гэж оролдоцгоох нь нэн сонин.Цай хоол архи хундагалах зуур ч хүргэн орж ирлээ улаан хээ хуар болсон сайхан дээл өмссөн тэрхүү бол Г.Ганжаргал юм.Маргааш өглөө эрт бар цагт амжиж Хотоос хөдлөөд 1 цагт Эрдэнэтийн хуримын ордонд гэрлэлтээ батлуулах ёстой байлаа.Ёс ембогор гэхчилэн 2 талаас ярьж идэж уух зуур үүнд хамгийн их ач холбогдол өгч буй хүн бол манай ээж байсан ба сууриндаа тухлан суу чадахгүй бэр Дэжид болон дүү Чука бэр Дулмаа нарыг харцаараа болон мессежээр үйлчилгээний тал дээр байнга үг чулуудаж байсан нь хэзээ ээж маань намба суух юм болдоо гэсэн бодол байнга шахуу төрүүлж байсныг нуух юун.Өмнөх өдөр унтаагүйн дээр маргааш өглөө эртлэн босох ёстой байсан тул ээжид хэлэн хүү эхнэр 2тойгоо харихаар явлаа.Замдаа дотны найз Цогоог Эрдэнэт хамт явах талаар ятгаж дөнгөсөн байсан ёсоор аваад гэртээ харьсан билээ.Үүр цайгаагүй байхад 4н цаг өнгөрч бид хэд ээжийхийг зорьсон юм.Очиход манайхан босож төвхнөж амжаагүй нь дээр нилээн ядарцгаасан шинжтэй байв.Цаг дөхөж хүргэн болон хүргэний талч ирж ёс журмын дагуу аливааг хийн Эрдэнэтийн зүг хөлгийн жолоо залцгаалаа.Ээж өөрийн машинд Намуунзулын 2 найз Дулмаа эгч Чукатай Бор ах өөрийн машин Баяраа ах Цэцэгээ эхнэрийн хамт би бэлгийн машинд Цогоо Дээгий хүү Анка Дулмаа эгчтэй суулган зам зуурт алжаалгүй яван Эрдэнэтийн постон дээр ирэхэд Худын тал болон ойр тойрны хүмүүс бас манай талын хүмүүс болох Бямба ах Өвөрхангайгаас Эрдэнэбат ах Хөгжилмаа эгч Төгсөө ах Ганаа эгч хүүтэйгээ ирцгээсэн хүлээж байлаа.Угталт ч сайхан болж инээд хөөр сайхан энерги дүүрэн байв.Тэднээс төврүү орж бүгд эрвийх дэрвийхээрээ хуримын ёслолд бэлдэцгээж багагүй сандаралдацгаана.
Өдрийн 1 цаг:
Хүсээн хүлээсэн мөч ирж 2 талын ахын дүүс аав ээж найз нөхөд хуримлах хосууд бүгд цуглацгаан хуримын гэрч болон талд хуваагдан зогсож инээмсэглэл дүүрэн зогсоцгоох ба ээж нулимсаа барьж чадахгүй зогсох нь сэтгэл шимширмээр байх тэрхэн зуур хос хоёр бөгжөө солилцон төд удалгүй зураг авхуулах оочирт дарагдана.
Өдрийн 2цаг
Эрдэнэтийн бас нэг сайхан бүтээн босголт болох Бурхан багшийн хүрээлэнд бүгдээрээ зочлон гадаа эгнэн зогсож хос хоёртой бүгд ээлжилэн зураг авхуулж байлаа.Хүн бүр л ажил амьдралаан мартан жаргалтай хосуудад баяр хүргэж үнсэн байна.Хурим гэдэг үнэхээр сайхан үйл явдал ажээ.2 хүн хорвоод нэгэн хүн болоход тэдний садан төрөл ч үүгээр холбогдон нэгэн цул болж оршино гэдэг үнэхээр сайхан хэрэг бөгөөд үүний сацуу удаан уулзаагүй төрөлүүд найз нөхөд бие биенээ харан баясаж баяр наадам лугаа адил магнай тэнэгэр сэтгэл аядуу тэр сайхан өдрийн гэрч болон үлдэцгээнэ.Өмнө би өөрийн биеэр энэ бүхнийг үзсэн ч гэсэн өөр нэгэн өнцөгөөс дүүгийнхээ хуримыг харан суух нь үгээр илэрхийлэмгүй сайхан бас олон сайхан бодол сэтгэлд амилж хорвоод удахгүй бий болон батжихийн нэгэн үүд болж байлаа.Ай хүний хорвоо гэж юутай үзэсгэлэнтэй вэ хэмээн дуу алдан байх би байхад бусад хүмүүс ч бас гаднахаасаа илүү дотроо олон сайхан зүйл бодож харч байсан биз ээ.Энэ хорвоод хүн хүнээрээ л дутаж хүн хүнээ д санаж бэтгэрч өөрийн үр удмыг үлдээн тэднийхээ дэргэд өтөл болтолоон байж тэднийгээ эрийн цээнд хүргэж ийм сайхан хурим хийхийн харчихаад сэтгэл амар энэ хорвоогоос харьдаг байх.Гэтэл энэ сайхан өдөр байн байна миний толгойд аав минь байсан бол хичнээн сайхан бэ гэсэн бодол үргэлж төр байсан юм.Бүхий л зүйлд ганцаара зүтгэх ээжийн минь хажууд аав минь одоо байсан бол магнай өргөн нуруу гэдгэр алхалж бүгдийн хайр хүндэтгэлийг дагуулан тэнгэрлэг оршихуйн байх байсан байхадаа.Би хичнээн том боллоо ч гэсэн "Чи миний тал шиг хүн болвол сайхан амьдарна" гэж хэлдэг үгийн үргэлж бодож нээрээл тийм юм болвуу гэж тэр өдөр бодон бодон байлаа.Аав шиг нь хүндлэгдэж дүүгийнхээ хажууд байж чадахгүй байгаа минь байнга л сэтгэл өвтгөж байсныг би маш тод санаж байна...
Өдрийн 3 цаг 30 минут
Магнет барны үүдэнд хос хоёр хүүгийн хамт авхуулсан зураг түүн дээр УРАГ САДАН НАЙЗ НӨХӨД ХАМТ ОЛОН гэсэн 2 хуваагдан сэтгэлийн үгээн бичих анонс дэлгэсэн байх агаад цаашилбал Гоёмсог зүрхэн хаалга түүнийг тосон авах цэцэг дэвссэн хивс ёслолын цайллаганы ширээ хүрэх замыг чиглэнэ.Цаг хугацаа явах тусам ирэх гийчид нэмэгдэн МАГНЕТ ын 2 давхар тайж ширээг дүүргэн байх нь нижгэр хурим болохын илтгэл.Дуу хуур эгшиглэн яриа хөөр дэлгэгдэн ойр тойрноороо ширээнд сууцгааж халуун дотно яриагаа ярина сууцгаана.Миний бие хүүхдүүдийн ширээнд Цогоо Дээгий Хобоо ах нартай цуг суух бөгөөл зураг авах бичлэг хийх зэрэгт анхаарал хандуулна.Хүргэни эгч нь болох үеийн бүсгүй өөд уруугүй байнга гүйж хуримын зохион байгуулалт аливаа зүйлд үргэлж анхаарал тавина.Хуримд дуучин Бүрнээбаяр Баярцэцэг нар ирсэн нь хуримыг үнэхээр чимэж доригиож байлаа.Мөн хос хоёрын найзууд болох ГАЛТ ШУВУУ хамтлаг гоёмсог цэнгээнт бүжиг бүжин байхад Намуунаа Ганжаа хоёр тэдэнтэй нэгдэн бүжихэд хүмүүс дуу алдан алга ташиж хүй олноороо хурайлан цэнгэлийн манлайд хүрнэ.Монгол хувцасаан өмссөн хоёр найранд дахин орж ирэн ширээ дамнан ирсэн гийчдэд талархалын үгээ хэлнэ.Бэлэг сэлт өгөх үйл ажиллагаа ч эхэлж төрөл садан найз нөхөд хамт олон бүгдээр сэтгэлийн үгээн хэлэн гарын бэлгээ хүртээх тэр үед Хөгжилмаа эгч болон Оюунаа эгч хоёрын үг үнэхээр чихэнд тус ч байсныг онцлох хэрэгтэй.Бүхий л зүйл ёс журамын дагуу сайхан болж хурсан гийчэд буцаж ирсэн олон тарцгаалаа.Маргааш өдөр нь хуримын бэлэг 11р хороололын тэнд сайхан байрлалтай 3н давхар тохилог хаус болох Ганжаргалын гэрт бас нэгэн сайхан найр наадам болсон билээ.

Monday, September 30, 2013
Tuesday, July 9, 2013
Хагацал=Үхэл
Үхэл гэдэг хагацал.
Хагацал чамд үхэл шиг санагдаж байвал тэр нэмэгдэхүүн нь "ХАЙР" байдаг

Thursday, May 23, 2013
Saturday, May 18, 2013
Сэтгэлийн шоронгоос
Хашгирч уурлаж
буй зэмлэ намайгаа
Хайрын сэтгэл
чинь холдоод сонсогдохгүй байна
Халуун дулаан
үгээр шивнэх төдий хэлэхэд чинь
Хичнээн хол
байлаа гээд зүрх догдлон сонсдогсон
Чинийхээн нүдээр
энэ дэлхийг харахад дэндүү сайхан байлаа
Чи минь үгүй
болхоор одоо надад юу ч үл үзэгднэ
Уяран хайлж
жаргалтай явсан мөчүүд минь ард хоцорч
Өнөөдөр би гуниглан
сууж сэтгэлдээн харж санааширч байна...
Хаана байнаа
миний сэтгэлийн наран чи минь
Хаашаа ингэж хулжчихаад намайг сүүдэртээ үлдээн вэ
Шаналалын шоронд ял эдлэн суугаа
Шархалсан зүрхийг
минь хэзээ суллах вэ чи минь
Thursday, May 16, 2013
Үүрээн орхиод нислээ...
Хэзээ ч үгүй мэт хэзээ ч явахгүй мэт тэр л жилүүдийн эцэс нь энэ л өдөр гэж үү.Хунгарлан заасан үүрээн өөрийнхөө байсныг мартаад хүнийх юм шиг нисээд одохдоон өр зүрхний минь тал хэсгийг өндөг болгоод аваад явчихвуу.
Wednesday, January 16, 2013
------ Зөгий эрвээхэй 2-----
Өнгөт талын нисдэг солонго шиг
Өргөн нугын ганган эрвэйхэйд
Цэцэг дамжин бал цуглуулдаг
Цэцэн билэгт зөгий дурлажээ...
Азтай гэхүү тэр нэг өдөр
Ажилчин зөгий баланд согтоод
Хаа хамаагүй гуйван ниссээр
Хонгорхон эрвэйхэйг налан уналаа...
Өр зөөлөн хээнцэр нэгэн
Өргөст хатгуулсан ч тэвчин тэврээд
Аз жаргалын бүлээн балыг
Аманд нь дусааж түүнийг сэрээлээ...
Саранд нойрсож наранд сэрсээр
Сар хоног өнгөрч байтал
Хар толгойн баасны ялаа
Хэдэр зантай хэдгэнтэй нийлж
Явуургүй муу арга сүвэгчлэн
Янз бүрээр хор хийнэ...
Үзэсгэлэнт эрвээхэйн өнгө гундаж
Өнөөх хоронд хүч алдавч
Үнэн сэтгэлээ үргэлжид гээлгүй
Үүрэндээ тогтолгүй зөгийд тэмүүлнэ...
Залуу зөгий гэнэ алдаж
Зальтай хэдгэний ятгалганд орон
Зөгийн улсын хууль ёсыг бодож
Зай барин холуур ниснэ...
Хагацал нь гуниг үлдээж
Харуусал нь шаналал авчирч
Зовлон далай мэт үерлэн
Сэтгэл нь шөнө мэт харанхуй...
Бусдад буруутгагдах жаргал
Өөрт гунигтай бусдын инээмсэглэл
Мөнх биш энэ амьдралд
Хэзээ тэд хамт байх вэ гэж
Хөөрхий зөгий бодсоор...
Өргөн нугын ганган эрвэйхэйд
Цэцэг дамжин бал цуглуулдаг
Цэцэн билэгт зөгий дурлажээ...
Азтай гэхүү тэр нэг өдөр
Ажилчин зөгий баланд согтоод
Хаа хамаагүй гуйван ниссээр
Хонгорхон эрвэйхэйг налан уналаа...
Өр зөөлөн хээнцэр нэгэн
Өргөст хатгуулсан ч тэвчин тэврээд
Аз жаргалын бүлээн балыг
Аманд нь дусааж түүнийг сэрээлээ...
Саранд нойрсож наранд сэрсээр
Сар хоног өнгөрч байтал
Хар толгойн баасны ялаа
Хэдэр зантай хэдгэнтэй нийлж
Явуургүй муу арга сүвэгчлэн
Янз бүрээр хор хийнэ...
Үзэсгэлэнт эрвээхэйн өнгө гундаж
Өнөөх хоронд хүч алдавч
Үнэн сэтгэлээ үргэлжид гээлгүй
Үүрэндээ тогтолгүй зөгийд тэмүүлнэ...
Залуу зөгий гэнэ алдаж
Зальтай хэдгэний ятгалганд орон
Зөгийн улсын хууль ёсыг бодож
Зай барин холуур ниснэ...
Хагацал нь гуниг үлдээж
Харуусал нь шаналал авчирч
Зовлон далай мэт үерлэн
Сэтгэл нь шөнө мэт харанхуй...
Бусдад буруутгагдах жаргал
Өөрт гунигтай бусдын инээмсэглэл
Мөнх биш энэ амьдралд
Хэзээ тэд хамт байх вэ гэж
Хөөрхий зөгий бодсоор...
Tuesday, November 27, 2012
Зүүдний далай...
Завиндаа суугаад зүүдний далайг туулна одно.Завгүй хотын хашгираан дундаас хана хэрмийг эвдэн захгүй уудам далай чамайг би нүдээр биш сэтгэлийн хурцаар эцэс хүртэл чинь туучна.Энд л би тайван амар чиний амарлингүй хөгжимийн эгшгэнд сэтгэл доторх бүхий л хар бараан оршихуйг таягдан хөөж цангаагаа тайлтал амтархан сонсоно.Хаа хүрэхээ мэдэхгүй ч хамаг үнэнээ чиний номин цэнхэр гялалзах долгио бүрт чинь би шивнэж өөрийгөө нимгэлэе.Бие хөнгөр ч нисэх мэт өөрөөсө чөлөөлөгдөх тэр мөч хүртэл чамтай найраглан сууя.Завь алгуурханаар хөвж чиний энхрий зөөлөн долгисонд бүүвэйлэгдэн дотор давчдах хий биеийг алгуурхнаар ууршуулах нь надад нэн таатай.Чиний тэнгэрт нар үгүй мэт надад бүхнийг тольдох цаг хугацаа хангалттай байгаа авч сэрүүлэг хэмээх мэс шиг чимээ тархин дунд сийчэх үед сая би чамайг баяртай гэж хэлээд маш хурднаар гүн цэнхэр далай чамд живэн алга боллоо...
Friday, October 19, 2012
Хүн юу г ч мартдаггүй хэрнээ сануулж хэлэх хэн нэгэнээр дутагдаж амьдардаг мэт...
Цаг хугацаатай зэрэгцэн алхаж зуураа түүний ятгалганд бага багаар унасаар л байна ...
Хайртай хүмүүсийнхээ дэргэд үүрд байхыг хичнээн их хүсэж байгаач
Үүрдийн гэдэг урт байлаа гээд миний л настай чацуу гэдгийг ойлгох шиг...

Thursday, October 11, 2012
Subscribe to:
Posts (Atom)

.jpg)