Бид төрсөн утга учир нь төгс хайрын үр болохоор бид яахын аргагүй хайрын ургамал.Төрөхөөс үхэх хүртэлээн бид хайрлуулж хайрласаар л байх нь жам юм.Хайрын тухай ойлголт асар том.Тиймээ би насан туршдаа суралцаж хайрын тухай ойлголтоо баяжуулж бусдад хайрыг мэдрэх ямар үнэ цэнэтэй болгохыг бага багаар ч атугай түгээх болно.
Monday, September 30, 2013
Tuesday, July 9, 2013
Хагацал=Үхэл
Үхэл гэдэг хагацал.
Хагацал чамд үхэл шиг санагдаж байвал тэр нэмэгдэхүүн нь "ХАЙР" байдаг
Хагацал чамд үхэл шиг санагдаж байвал тэр нэмэгдэхүүн нь "ХАЙР" байдаг
Thursday, May 23, 2013
Saturday, May 18, 2013
Сэтгэлийн шоронгоос
Хашгирч уурлаж
буй зэмлэ намайгаа
Хайрын сэтгэл
чинь холдоод сонсогдохгүй байна
Халуун дулаан
үгээр шивнэх төдий хэлэхэд чинь
Хичнээн хол
байлаа гээд зүрх догдлон сонсдогсон
Чинийхээн нүдээр
энэ дэлхийг харахад дэндүү сайхан байлаа
Чи минь үгүй
болхоор одоо надад юу ч үл үзэгднэ
Уяран хайлж
жаргалтай явсан мөчүүд минь ард хоцорч
Өнөөдөр би гуниглан
сууж сэтгэлдээн харж санааширч байна...
Хаана байнаа
миний сэтгэлийн наран чи минь
Хаашаа ингэж хулжчихаад намайг сүүдэртээ үлдээн вэ
Шаналалын шоронд ял эдлэн суугаа
Шархалсан зүрхийг
минь хэзээ суллах вэ чи минь
Thursday, May 16, 2013
Үүрээн орхиод нислээ...
Хэзээ ч үгүй мэт хэзээ ч явахгүй мэт тэр л жилүүдийн эцэс нь энэ л өдөр гэж үү.Хунгарлан заасан үүрээн өөрийнхөө байсныг мартаад хүнийх юм шиг нисээд одохдоон өр зүрхний минь тал хэсгийг өндөг болгоод аваад явчихвуу.
Wednesday, January 16, 2013
------ Зөгий эрвээхэй 2-----
Өнгөт талын нисдэг солонго шиг
Өргөн нугын ганган эрвэйхэйд
Цэцэг дамжин бал цуглуулдаг
Цэцэн билэгт зөгий дурлажээ...
Азтай гэхүү тэр нэг өдөр
Ажилчин зөгий баланд согтоод
Хаа хамаагүй гуйван ниссээр
Хонгорхон эрвэйхэйг налан уналаа...
Өр зөөлөн хээнцэр нэгэн
Өргөст хатгуулсан ч тэвчин тэврээд
Аз жаргалын бүлээн балыг
Аманд нь дусааж түүнийг сэрээлээ...
Саранд нойрсож наранд сэрсээр
Сар хоног өнгөрч байтал
Хар толгойн баасны ялаа
Хэдэр зантай хэдгэнтэй нийлж
Явуургүй муу арга сүвэгчлэн
Янз бүрээр хор хийнэ...
Үзэсгэлэнт эрвээхэйн өнгө гундаж
Өнөөх хоронд хүч алдавч
Үнэн сэтгэлээ үргэлжид гээлгүй
Үүрэндээ тогтолгүй зөгийд тэмүүлнэ...
Залуу зөгий гэнэ алдаж
Зальтай хэдгэний ятгалганд орон
Зөгийн улсын хууль ёсыг бодож
Зай барин холуур ниснэ...
Хагацал нь гуниг үлдээж
Харуусал нь шаналал авчирч
Зовлон далай мэт үерлэн
Сэтгэл нь шөнө мэт харанхуй...
Бусдад буруутгагдах жаргал
Өөрт гунигтай бусдын инээмсэглэл
Мөнх биш энэ амьдралд
Хэзээ тэд хамт байх вэ гэж
Хөөрхий зөгий бодсоор...
Өргөн нугын ганган эрвэйхэйд
Цэцэг дамжин бал цуглуулдаг
Цэцэн билэгт зөгий дурлажээ...
Азтай гэхүү тэр нэг өдөр
Ажилчин зөгий баланд согтоод
Хаа хамаагүй гуйван ниссээр
Хонгорхон эрвэйхэйг налан уналаа...
Өр зөөлөн хээнцэр нэгэн
Өргөст хатгуулсан ч тэвчин тэврээд
Аз жаргалын бүлээн балыг
Аманд нь дусааж түүнийг сэрээлээ...
Саранд нойрсож наранд сэрсээр
Сар хоног өнгөрч байтал
Хар толгойн баасны ялаа
Хэдэр зантай хэдгэнтэй нийлж
Явуургүй муу арга сүвэгчлэн
Янз бүрээр хор хийнэ...
Үзэсгэлэнт эрвээхэйн өнгө гундаж
Өнөөх хоронд хүч алдавч
Үнэн сэтгэлээ үргэлжид гээлгүй
Үүрэндээ тогтолгүй зөгийд тэмүүлнэ...
Залуу зөгий гэнэ алдаж
Зальтай хэдгэний ятгалганд орон
Зөгийн улсын хууль ёсыг бодож
Зай барин холуур ниснэ...
Хагацал нь гуниг үлдээж
Харуусал нь шаналал авчирч
Зовлон далай мэт үерлэн
Сэтгэл нь шөнө мэт харанхуй...
Бусдад буруутгагдах жаргал
Өөрт гунигтай бусдын инээмсэглэл
Мөнх биш энэ амьдралд
Хэзээ тэд хамт байх вэ гэж
Хөөрхий зөгий бодсоор...
Tuesday, November 27, 2012
Зүүдний далай...
Завиндаа суугаад зүүдний далайг туулна одно.Завгүй хотын хашгираан дундаас хана хэрмийг эвдэн захгүй уудам далай чамайг би нүдээр биш сэтгэлийн хурцаар эцэс хүртэл чинь туучна.Энд л би тайван амар чиний амарлингүй хөгжимийн эгшгэнд сэтгэл доторх бүхий л хар бараан оршихуйг таягдан хөөж цангаагаа тайлтал амтархан сонсоно.Хаа хүрэхээ мэдэхгүй ч хамаг үнэнээ чиний номин цэнхэр гялалзах долгио бүрт чинь би шивнэж өөрийгөө нимгэлэе.Бие хөнгөр ч нисэх мэт өөрөөсө чөлөөлөгдөх тэр мөч хүртэл чамтай найраглан сууя.Завь алгуурханаар хөвж чиний энхрий зөөлөн долгисонд бүүвэйлэгдэн дотор давчдах хий биеийг алгуурхнаар ууршуулах нь надад нэн таатай.Чиний тэнгэрт нар үгүй мэт надад бүхнийг тольдох цаг хугацаа хангалттай байгаа авч сэрүүлэг хэмээх мэс шиг чимээ тархин дунд сийчэх үед сая би чамайг баяртай гэж хэлээд маш хурднаар гүн цэнхэр далай чамд живэн алга боллоо...
Friday, October 19, 2012
Хүн юу г ч мартдаггүй хэрнээ сануулж хэлэх хэн нэгэнээр дутагдаж амьдардаг мэт...
Цаг хугацаатай зэрэгцэн алхаж зуураа түүний ятгалганд бага багаар унасаар л байна ...
Хайртай хүмүүсийнхээ дэргэд үүрд байхыг хичнээн их хүсэж байгаач
Үүрдийн гэдэг урт байлаа гээд миний л настай чацуу гэдгийг ойлгох шиг...
Цаг хугацаатай зэрэгцэн алхаж зуураа түүний ятгалганд бага багаар унасаар л байна ...
Хайртай хүмүүсийнхээ дэргэд үүрд байхыг хичнээн их хүсэж байгаач
Үүрдийн гэдэг урт байлаа гээд миний л настай чацуу гэдгийг ойлгох шиг...
Thursday, October 11, 2012
Wednesday, August 8, 2012
Sunday, July 29, 2012
Гэмт этгээд
Сэтгэл зүрх гэдэг бүхий л ёс зурамыг зөрчдөг гэмт этгээд шиг хэрнээ хэзээ ч яллагдаж шүүх цагдаагаар ордгүй мэргэжлийн гэмт этгээд мэт.Найз нөхдийг холдуулж аав ээжээс минь салгаж энэ дэлхий дээр өчнөөн тэрбум хүн байгаа хэрнээ ганц хүн байгаа мэт сэтгэгдэл төрүүлж сохроодог.Гэтэл хүн бүр биедээ энэ онц ноцтой гэмт хэрэгтэнг биедээ авч явдаг нь хачирхалтай....
Хонь
Хонь гэж нэг сайхан дөлгөөхөн амьтан монголын тал нутгаар дүүрэн бэлчиж байгааг хэн бүхэн мэдэх бизээ... Арьсын зүсэх шахам үс ноосын дураараа тайрж авна мөн өлсвөл алж идэж болдог ба тэглээ гээд хонь чамд уурлаж нэг их төвөг удахгүй үсрээл ганц 2 удаа май май миний махыг бүгдийн ав гэж дуу алдаал ум ма ни бад мэ хум.Гэтэл юун мах байтугай гэдэс дотрын чанаж идээд гэдэс цоройг нь галд түлж толгой хөлийн хуйхлан байж иднэ хөөрхий тэр хониноос ер нь тэгээд хэдэн яс эвэр л үлддиймдоо.
Хүн тэгээд эзэрхэг амьтан болхоороо бүгд хоньчин болон бусдыг өөрийнхөө хонь байлгахыг хүсэх нь гайхах зүйл бишээ.Өдөр ирэх тусам төрөлх чанар голын чулуу шиг амьдралд идэгдэн мохоо ирмэгтэй болж хавь ойрын хамаг зүйлс над дээр торох юмгүй дайран өнгөрөх мэт.Цагтаа үерийн далан мэт өндөр бат бөх байсан зан чанар одоо байна уу гүюү....
Цаг хугацаа бүгдийг өмнөө сөхрүүлэн хүлцэнгүй болгодог хачин жигтэй хоньчин байн шүү.Гэхдээ саяхнаас цаг хугацааг ухрааж болохгүй ч гэлээ сурсан юмыг сураар боож болохгүй мэт гэдэн хөдлөн унаган хоньчин зан дахин захин сэдрээд байх нь хачирхалтай.Би хэний ч хотонд орж хөтлөгдөж явдгүй эрх дураараа нэгэн атал юунд ингэж шүлсээ залгин бүхнийг тэвчин өөрийгөө хазаж явах вэ...
Би бүдэгхэнээр нүдээ нээлээ намайг хонь гэж бодож байгаа хүмүүс бүгд FUCK YOU!!!!!
Хүн тэгээд эзэрхэг амьтан болхоороо бүгд хоньчин болон бусдыг өөрийнхөө хонь байлгахыг хүсэх нь гайхах зүйл бишээ.Өдөр ирэх тусам төрөлх чанар голын чулуу шиг амьдралд идэгдэн мохоо ирмэгтэй болж хавь ойрын хамаг зүйлс над дээр торох юмгүй дайран өнгөрөх мэт.Цагтаа үерийн далан мэт өндөр бат бөх байсан зан чанар одоо байна уу гүюү....
Цаг хугацаа бүгдийг өмнөө сөхрүүлэн хүлцэнгүй болгодог хачин жигтэй хоньчин байн шүү.Гэхдээ саяхнаас цаг хугацааг ухрааж болохгүй ч гэлээ сурсан юмыг сураар боож болохгүй мэт гэдэн хөдлөн унаган хоньчин зан дахин захин сэдрээд байх нь хачирхалтай.Би хэний ч хотонд орж хөтлөгдөж явдгүй эрх дураараа нэгэн атал юунд ингэж шүлсээ залгин бүхнийг тэвчин өөрийгөө хазаж явах вэ...
Би бүдэгхэнээр нүдээ нээлээ намайг хонь гэж бодож байгаа хүмүүс бүгд FUCK YOU!!!!!
Subscribe to:
Posts (Atom)





.jpg)






