Өнгөт талын нисдэг солонго шиг
Өргөн нугын ганган эрвэйхэйд
Цэцэг дамжин бал цуглуулдаг
Цэцэн билэгт зөгий дурлажээ...
Азтай гэхүү тэр нэг өдөр
Ажилчин зөгий баланд согтоод
Хаа хамаагүй гуйван ниссээр
Хонгорхон эрвэйхэйг налан уналаа...
Өр зөөлөн хээнцэр нэгэн
Өргөст хатгуулсан ч тэвчин тэврээд
Аз жаргалын бүлээн балыг
Аманд нь дусааж түүнийг сэрээлээ...
Саранд нойрсож наранд сэрсээр
Сар хоног өнгөрч байтал
Хар толгойн баасны ялаа
Хэдэр зантай хэдгэнтэй нийлж
Явуургүй муу арга сүвэгчлэн
Янз бүрээр хор хийнэ...
Үзэсгэлэнт эрвээхэйн өнгө гундаж
Өнөөх хоронд хүч алдавч
Үнэн сэтгэлээ үргэлжид гээлгүй
Үүрэндээ тогтолгүй зөгийд тэмүүлнэ...
Залуу зөгий гэнэ алдаж
Зальтай хэдгэний ятгалганд орон
Зөгийн улсын хууль ёсыг бодож
Зай барин холуур ниснэ...
Хагацал нь гуниг үлдээж
Харуусал нь шаналал авчирч
Зовлон далай мэт үерлэн
Сэтгэл нь шөнө мэт харанхуй...
Бусдад буруутгагдах жаргал
Өөрт гунигтай бусдын инээмсэглэл
Мөнх биш энэ амьдралд
Хэзээ тэд хамт байх вэ гэж
Хөөрхий зөгий бодсоор...
Бид төрсөн утга учир нь төгс хайрын үр болохоор бид яахын аргагүй хайрын ургамал.Төрөхөөс үхэх хүртэлээн бид хайрлуулж хайрласаар л байх нь жам юм.Хайрын тухай ойлголт асар том.Тиймээ би насан туршдаа суралцаж хайрын тухай ойлголтоо баяжуулж бусдад хайрыг мэдрэх ямар үнэ цэнэтэй болгохыг бага багаар ч атугай түгээх болно.
Wednesday, January 16, 2013
Tuesday, November 27, 2012
Зүүдний далай...
Завиндаа суугаад зүүдний далайг туулна одно.Завгүй хотын хашгираан дундаас хана хэрмийг эвдэн захгүй уудам далай чамайг би нүдээр биш сэтгэлийн хурцаар эцэс хүртэл чинь туучна.Энд л би тайван амар чиний амарлингүй хөгжимийн эгшгэнд сэтгэл доторх бүхий л хар бараан оршихуйг таягдан хөөж цангаагаа тайлтал амтархан сонсоно.Хаа хүрэхээ мэдэхгүй ч хамаг үнэнээ чиний номин цэнхэр гялалзах долгио бүрт чинь би шивнэж өөрийгөө нимгэлэе.Бие хөнгөр ч нисэх мэт өөрөөсө чөлөөлөгдөх тэр мөч хүртэл чамтай найраглан сууя.Завь алгуурханаар хөвж чиний энхрий зөөлөн долгисонд бүүвэйлэгдэн дотор давчдах хий биеийг алгуурхнаар ууршуулах нь надад нэн таатай.Чиний тэнгэрт нар үгүй мэт надад бүхнийг тольдох цаг хугацаа хангалттай байгаа авч сэрүүлэг хэмээх мэс шиг чимээ тархин дунд сийчэх үед сая би чамайг баяртай гэж хэлээд маш хурднаар гүн цэнхэр далай чамд живэн алга боллоо...
Friday, October 19, 2012
Хүн юу г ч мартдаггүй хэрнээ сануулж хэлэх хэн нэгэнээр дутагдаж амьдардаг мэт...
Цаг хугацаатай зэрэгцэн алхаж зуураа түүний ятгалганд бага багаар унасаар л байна ...
Хайртай хүмүүсийнхээ дэргэд үүрд байхыг хичнээн их хүсэж байгаач
Үүрдийн гэдэг урт байлаа гээд миний л настай чацуу гэдгийг ойлгох шиг...
Цаг хугацаатай зэрэгцэн алхаж зуураа түүний ятгалганд бага багаар унасаар л байна ...
Хайртай хүмүүсийнхээ дэргэд үүрд байхыг хичнээн их хүсэж байгаач
Үүрдийн гэдэг урт байлаа гээд миний л настай чацуу гэдгийг ойлгох шиг...
Thursday, October 11, 2012
Wednesday, August 8, 2012
Sunday, July 29, 2012
Гэмт этгээд
Сэтгэл зүрх гэдэг бүхий л ёс зурамыг зөрчдөг гэмт этгээд шиг хэрнээ хэзээ ч яллагдаж шүүх цагдаагаар ордгүй мэргэжлийн гэмт этгээд мэт.Найз нөхдийг холдуулж аав ээжээс минь салгаж энэ дэлхий дээр өчнөөн тэрбум хүн байгаа хэрнээ ганц хүн байгаа мэт сэтгэгдэл төрүүлж сохроодог.Гэтэл хүн бүр биедээ энэ онц ноцтой гэмт хэрэгтэнг биедээ авч явдаг нь хачирхалтай....
Хонь
Хонь гэж нэг сайхан дөлгөөхөн амьтан монголын тал нутгаар дүүрэн бэлчиж байгааг хэн бүхэн мэдэх бизээ... Арьсын зүсэх шахам үс ноосын дураараа тайрж авна мөн өлсвөл алж идэж болдог ба тэглээ гээд хонь чамд уурлаж нэг их төвөг удахгүй үсрээл ганц 2 удаа май май миний махыг бүгдийн ав гэж дуу алдаал ум ма ни бад мэ хум.Гэтэл юун мах байтугай гэдэс дотрын чанаж идээд гэдэс цоройг нь галд түлж толгой хөлийн хуйхлан байж иднэ хөөрхий тэр хониноос ер нь тэгээд хэдэн яс эвэр л үлддиймдоо.
Хүн тэгээд эзэрхэг амьтан болхоороо бүгд хоньчин болон бусдыг өөрийнхөө хонь байлгахыг хүсэх нь гайхах зүйл бишээ.Өдөр ирэх тусам төрөлх чанар голын чулуу шиг амьдралд идэгдэн мохоо ирмэгтэй болж хавь ойрын хамаг зүйлс над дээр торох юмгүй дайран өнгөрөх мэт.Цагтаа үерийн далан мэт өндөр бат бөх байсан зан чанар одоо байна уу гүюү....
Цаг хугацаа бүгдийг өмнөө сөхрүүлэн хүлцэнгүй болгодог хачин жигтэй хоньчин байн шүү.Гэхдээ саяхнаас цаг хугацааг ухрааж болохгүй ч гэлээ сурсан юмыг сураар боож болохгүй мэт гэдэн хөдлөн унаган хоньчин зан дахин захин сэдрээд байх нь хачирхалтай.Би хэний ч хотонд орж хөтлөгдөж явдгүй эрх дураараа нэгэн атал юунд ингэж шүлсээ залгин бүхнийг тэвчин өөрийгөө хазаж явах вэ...
Би бүдэгхэнээр нүдээ нээлээ намайг хонь гэж бодож байгаа хүмүүс бүгд FUCK YOU!!!!!
Хүн тэгээд эзэрхэг амьтан болхоороо бүгд хоньчин болон бусдыг өөрийнхөө хонь байлгахыг хүсэх нь гайхах зүйл бишээ.Өдөр ирэх тусам төрөлх чанар голын чулуу шиг амьдралд идэгдэн мохоо ирмэгтэй болж хавь ойрын хамаг зүйлс над дээр торох юмгүй дайран өнгөрөх мэт.Цагтаа үерийн далан мэт өндөр бат бөх байсан зан чанар одоо байна уу гүюү....
Цаг хугацаа бүгдийг өмнөө сөхрүүлэн хүлцэнгүй болгодог хачин жигтэй хоньчин байн шүү.Гэхдээ саяхнаас цаг хугацааг ухрааж болохгүй ч гэлээ сурсан юмыг сураар боож болохгүй мэт гэдэн хөдлөн унаган хоньчин зан дахин захин сэдрээд байх нь хачирхалтай.Би хэний ч хотонд орж хөтлөгдөж явдгүй эрх дураараа нэгэн атал юунд ингэж шүлсээ залгин бүхнийг тэвчин өөрийгөө хазаж явах вэ...
Би бүдэгхэнээр нүдээ нээлээ намайг хонь гэж бодож байгаа хүмүүс бүгд FUCK YOU!!!!!
Monday, June 11, 2012
Уулзах уу эсвэл уулзахгүй байсан дээр үү?
http://www.cekc.mn/
uulzahiig mash ih husej baigaa ene bol
ylalt.harin nuhur gomdooson gdg bol shaltag bish.Uulzahiin tuhaid bol
cinii huviin zan tuluw uuriiguu tataj cadah setgeliin huch cin nuluulnu
uneheer martaj cadahguide bishe setgel zurhend cin asar ih oron zai
medremjuudiig genet owoolj haycihaad uuruu c medelgui alga bolson ter
zaluu cin cinii 11n jil setgeldee teej irsen ter hurimtlaliin haanan
hurheer ih camaig bodoj irsen bol gd nas neg hereg.Iim setgelzuig
erchuud owjinoor ashiglaj camaig uurtuu uhaangui soronzdohd ydah yumgui
amarhan.Udii boltol huntei suugaagui bainaa gdg unguts dugnevel emegtei
huniig uurtuu naahguigeer uuriiguu bolgood huntei suuhgui yvaad irj
cadsan hatuu negen yum geech.Het dogdloloor biyen bas setgelee uguud
ergeh neg udriin zovlond uuriiguu uldeej ergeed en sited zahia bicin yah
ve gd shanalj suuh neg avch nuguu talaar uulzaad uchrahad cin jiriin
negen zaluu bolj haragdaj ungursun olon jil teesen setgel n hereggui
bsniig uhaaraad nuhur huuhdee ulam ih hairlah buyu setgeldee daguulgui
hair badamlaj bolhiin
Jiriin negen zaluugiin zuwluguu bish ergetsuulel
Би одоо 30 хүрч яваа жирийн л нэг
бүсгүй. Нөхөртэй 2 хүүхэдтэй энэ өдрийн нарыг жаргалтай ч үднэ бас
зовлонтой үдэх ч үеүүд ээлжилсээр. Тэртээ 11 жилийн өмнөх анхны хайраа
мартаж чадахгүй явна. Нөхөртэйгөө танилцахдаа түүнтэйгээ хамт байж
байгаад түүнийг ангийнхаа охиныг жирэмсэн болгосныг мэдээд гомдохдоо
одоогийн нөхрөө сонгосон юм.
Гэхдээ тэр 2 суугаагүй гэж сүүлд
сонссон. Тэр одоо боломжийн ажил хийдэг бие даасан хэвээрээ гайхмаар нь
одоо хүртэл хүнтэй суугаагүй гэсэн. Харин би энэ хугацаанд айлын эхнэр
болж 2 хөөрхөн хүүхдийн ээж болсон. Сүүлийн 5 жил нөхөртэйгөө гадаадад
амьдарч байгаад саяхан эх орондоо ганцаараа ирсэн. Гэтэл саяхан мсж-рээр
анхны хайрын эзэнтэйгээ холбогдлоо хорвоогийн жаргал зовлон ярьж болох
зүйлсийн талаар ярилцаад л надад утасныхаа дугаарыг үлдээлээ. 11 жил
сэтгэлд уяатай байсан хүн шүүдээ.
Уулзах эсэхээ шийдэж чадахгүйнээ. Нөхрөө
хуурмааргүй байна! Манай нөхөр гайгүй амьдарлын төлөө зүтгэдэг гэхдээ
хүний нутагт намайг хааяа зовоож байсныг нь бодохоор заримдаа гомддын.
Би яавал дээр вэ уулзах уу эсвэл уулзахгүй байсан дээр үү?
-TEMEE REPLY
Jiriin negen zaluugiin zuwluguu bish ergetsuulel
Sunday, June 10, 2012
Амьдрал
Амьдрал гэдэг энэ дэлхий дээрх амьтай амьгүй зүйлсийн нийлбэр,харин чиний амьдрал үххээс өмнөх нэг хором,үхэл бол амьдралын үргэлжлэл учир нь чамайг санах нэг ч атугай хүн үлдэж чамайг амьдруулсаар байх болно.Амьд байх хугацаандаа чамайг амьдруулах тэр хүнийг үргэлж хайрла!!!!
Saturday, June 9, 2012
Хэвлээр явагчдад
Baas shig unertei camaig nus shig uuruusuu niie
Samj shig alhaj yvahd cin nohoi shig araas chin ushuglue
Ergej haraad gaslahd cin shuwuu shig udiin zulgaay
Gulug shig gutal noolohoor cin zaan shig deerees chin devsey
Olon ugtei amand cin mogoin hor tsutgay
Olhiogui zan gargaval guruus shig buudaad alcihay
Uhaan suuj zuw yvahguim cin tolgoigoor ci yanam
Uuchilal guij gemee tsaaruulahguigees usaa gudraad gudamjinda amidar!!!
Thursday, May 10, 2012
Хайртай юу?
Чинь сэтгэлээсээ хайртай бол тэрийгээ хэлэхээс илүүтэй оюун бодол зүрх сэтгэлд нь шингээ чамайг гомдоох үг хэлсэн ч гэсэн инээмсэглээд л зогс сонгогдох эрх тээр хойно ч ирж болно.Магадгүй тэр хугацаа чамайг сорьж үнэн худлийг батлах баталгаа болог.
Цорын ганц...
Ихэнх хүмүүс өөрийгөө цорын ганц бусдаас ялгаатай эх дэлхийн бүтээлийн өвөрмөц хувилбар мэтээр боддог.Тэгвэл би чамаас асууя?
-Чи яагаад ингэж бодох болсон бэ юугаараа өөр юм бэ адилхан гар хөл үгүй гэж үү.Чиний эргэн тойрон буюу чиний мэдэх жижигхэн ертөнцдөө чи ганцаараа онцгой байна уу.Эсвэл энэ бүхэн утгагүй санагдах ойлгохгүй байх хоёр зэрэгцэж байна уу.Би чамайг үгүйсгэх гээгүй чамайг "Хүн болгон цорын ганц дахин давтагдашгүй өөр өөр өнгөтэй" гэсэн үгийг сонсоод өөрийгөө тийм гэдэгт итгүүлснүү,эсвэл зүрх сэтгэл чинь унаган баг наснаас чинь чамайг бусдаас өөр мэт санагдуулж эвэртэй туулай үзсэн мэт өөр нэгнийг гайхсаар өдийг хүрснүү гэдгийг мэдэх гэсэн юм.Үүнийг уншаад толгой чинь эргэж байвал чи төөрсөн хүн.Бид нэг бүхэл чи бүхэлд байгхгүй мэт өөр болмоор байвал чи бидний хувьд шүдэн доторх хорхой.
-Чи яагаад ингэж бодох болсон бэ юугаараа өөр юм бэ адилхан гар хөл үгүй гэж үү.Чиний эргэн тойрон буюу чиний мэдэх жижигхэн ертөнцдөө чи ганцаараа онцгой байна уу.Эсвэл энэ бүхэн утгагүй санагдах ойлгохгүй байх хоёр зэрэгцэж байна уу.Би чамайг үгүйсгэх гээгүй чамайг "Хүн болгон цорын ганц дахин давтагдашгүй өөр өөр өнгөтэй" гэсэн үгийг сонсоод өөрийгөө тийм гэдэгт итгүүлснүү,эсвэл зүрх сэтгэл чинь унаган баг наснаас чинь чамайг бусдаас өөр мэт санагдуулж эвэртэй туулай үзсэн мэт өөр нэгнийг гайхсаар өдийг хүрснүү гэдгийг мэдэх гэсэн юм.Үүнийг уншаад толгой чинь эргэж байвал чи төөрсөн хүн.Бид нэг бүхэл чи бүхэлд байгхгүй мэт өөр болмоор байвал чи бидний хувьд шүдэн доторх хорхой.
Tuesday, May 8, 2012
Эзэнгүй арал минь дахиад чи
Эзэнгүй арал минь намайгаа санаж байгаа болов уу
Элсэн дээр чинь мөр гархааргүй хатуурсан байна уу
Далайн түрлэг чинь намайг танихгүй хүчтэй давалгаална уу
Дахиад ирхийг минь хүлээн шувууд нь ганганаж байна уу
Удахгүй очноо дахиад тэр зүүдэндээ
Уулзах мөч урин цагийн аясаар дуу аяланхан тэмүүлнэ
Tuesday, May 1, 2012
Гардаггүй энэ үзгээрээн өдөр бүр чиний тухай дуусдаггүй цаасан дээрээ бичсээр
Дэлхий ч гэсэн өөрийн гэсэн амьдралаан туулж явна.Тэгвэл энэ дэлхий хэмээх агуу том биетийн амьдралын нэгж нь болсон бид нар түүний өчүүхэн хэмжүүрт нь хүрэхгүй хугацаанд оршино.Хүний амьдрал өчүүхэн атал хэзээ ч үхэхгүй мэт энэ дэлхийг өөрсдийн дураар бид бага багаар өөрчилсөөр.Бид үнэхээр энэ дэлхийн эзэд нь мөн үү.Хэрвээ байгал дэлхий амьд гэдгээ дахин дахин баталж газрыг хөрсийг орвонгоор нь эргүүлвэл яах вэ гэсэн бодол төрөх юм.Дэлхийг эзэгнэх хүний увайгүй зан хүн төрөлхтөн үүссэн цагаас л ухаан бодолоор дамжсаар өнөөдрийг хүрсэн гэхээр сонирхолтой.Ухаантай байна гэдэг нэг талаасаа оюуны баялаг боловч эх дэлхийг гэмтээх зэвсэг болхоор дэндүү харамсалтай.
Зөв хүн
Сайн хүн гэж муу зүйл хийдэггүй хүнийг хэлдэг гэж ерөнхийлөгч хэлж байсан.Тэгвэл зөв хүн гэж хэн бэ.Зөв хүн гэж зөв л хүн байдаг.Тэд өөр хүний хийсэн буруу
зүйлийн талаар хангалттай үзэж туулсан бас мэддэг болхоор өөрийгөө бусдын адил алдахвий гэж эмээдэг.Үнэндээ өөрчлөгдөх
байх гэсэн тэр цаг үе дээрээн очихдоо улам ухаантай ханддаг.Амлалт
бүхэн зөрчигдөх мөч хүртэлээн л хүчинтэй байдаг юм.Тиймээ бас анхны зүйлд буруу байхгүй.Түүнийг уучилах хэрэгтэйм байна.
Subscribe to:
Posts (Atom)






