Энэ үгийг уншаад
үзэхэд л хэн нэгэн сэтгэлд өөрийн эрхгүй
тодхон буудаг. Тэгэхээр тэр сэтгэлд
буусан хүний сэтгэлд чи адилхан бууж
байвал тэр чиний найз гэсэн үг. Өөрөөр
хэлбэл зөвхөн 2 хүний дунд бий болж
байгаа маш их мэдрэмж агуулсан хэн
хэндээ өгсөн нөхөрлөлийн итгэл бололтой.
Ямар нэгэн тангараг өргөж 2 тал гэрээ
хэлэлцээр байгуулдаггүй хүмүүсийн дунд
үүсэж бий болсон нандин холбоос гэсэн
ч болно. Түүнд байдаг гайхалтай чанарыг
маш олон үйл үгнээс харж болдог.
Баярлах,уурлах,гомдох,тунирхах,хэрэлдэх,зодолдох,ойлголцох,
уучлах, санах, хайрлах,өрөвдөх, туслах
гэх мэт тоолж баршгүй олон шинж тэмдэгээр
илэрхийлэгддэг нь тэд хоорондоо сэтгэлийн
мэдрэмжээ тэр чигээр нь шахуу мэдрүүлж
ухааны шүүлтүүрийг бараг ашигладгүйд
оршдог байх. Та хоёрын харилцаа хэдий
чинээ их үйл үгээр илэрхийлэгдэнэ төдий
чинээ баялаг дурсамжтай нөхөрлөл
үргэлжилнэ гэж би боддог. Үйл үг цөөрөх
тусам найзын холбооны хүч суларч магадгүй
найз мөн үү гэж бодоход хүргэнэ. Зарим
үед найзын холбоо хайраас агуу мэт
санагдуулдаг. Учир нь чамд ямар найз
таалагддаг вэ гэсэн асуулт оршин
байддаггүй болхоор л тэр. Тэдэнд олон
үүрэг бий хайр дурлалд санаа тавих,аав
ээж болох,туслах ажилтан,багш, банк,такси,
орлогч гэх мэт. Хачирлавал хайр халамж
хариу нэхдэггүй сэтгэлийн өглөгийг
тэнцүүлэх албагүй ч ганхдаггүй хазайдгүй
уул юмдаа. Гэхдээ л сэтгэл гэдэг эрхтэн
нь байдаг юм хойно оонын эвэр шиг нөгөө
эврийнхээ хажууд зэрэгцээд байж байхыг
үргэлж эрмэлздэг болхоор уулзаагүй
удсан бол утсаар ярьж сэтгэлийн үгийг
өрсөн байж хэлж байгаарай.
Хүн юуг ч
мартдаггүй харин сануулж хэлэх хэн
нэгнээр дутагдаж амьдардаг.
No comments:
Post a Comment